НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ ЭШХын илтгэлүүд НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ ЭШХын эмхэтгэл | Page 110
Эрдэм шинжилгээний хурлын ýìõýòãýë
НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ
2. Мөн хичээлийн материалуудыг текстэн (html, Doc, pdf), аудио(mp3), видео
(flv, swf) зэрэг олон төрлийн форматаар бэлтгэн, системд байршуулан
суралцагчдад хүргэсэн. Түүнийг хэрэглэсэн
суралцагчдад хамгийн
ойлгомжтой хэлбэр нь видео (5-р зураг) байсан байна. Гэхдээ видео
хэлбэрийн агуулгыг МХХТ-ийн дэд бүтэц сул хөдөө орон нутгаас үзэж,
судлахад хүндрэлтэй байсан бөгөөд энэхүү хүндрэлийг шийдэхэд вэбд
суурилсан текст голлосон агуулга нь боломжийг олгож байна. 5-р зурагт
буй графикийн “Зөвхөн текс, pdf” агуулгад санал өгсөн суралцагчид
мэдээллийн дэд бүтцийн хөгжил сул орон нутгаас цахим сургалтад
оролцсон байна.
3. Агуулгыг төрөл бүрийн хэлбэрээр боловсруулан ашиглах нь суралцагчийг
судлагдахууныг бүрэн ойлгоход тус болж байна. Тухайлбал, уншаад
ойлгохооргүй үед видео хичээлээс үзэж, ойлгоход илүү дөхөм болж байна
гэсэн хариултыг олон суралцагч өгсөн байна. Иймээс цахим сургалтын
агуулгад удирдамж, тайлбар бүхий видео хичээл бэлтгэн ашиглах нь
хичээлийн чанарт эерэгээр нөлөөлдөг байна. Энэ нь сүүлийн боловсрол
5-р зураг. Ямар хэлбэрийн хичээл хамгийн ойлгомжтой байсан бэ? асуултад
суралцагчдын хариулт өгсөн байдлыг хар