УИХ-ын СОНГУУЛИЙН 72 ДУГААР ТОЙРОГТ МОНГОЛ АРДЫН НАМААС НЭР ДЭВШИГЧ
АЖЛЫН ТОВЧООН
� Нийслэлийн Баянзүрх дүүргийн 97-р дунд сургууль, Ойнбулаг дунд сургууль, Их Засаг лицей сургуульд суралцан бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Суралцаж байхдаа Баянзүрх дүүргийн“ Хөдөлмөрийн аварга сурагч”,“ Хүрэл Тулга” яруу найргийн наадамд оролцон шагналт байр, Вундэркинд сангийн“ Гоц авьяастан сурагч”-аар шалгарч байв. Түүний дунд сургуулийн ахлах ангид сурч байхдаа хэвлүүлсэн“ Тэнгэрийн нуур” шүлгийн эмхэтгэл нь 102 шүлэгтэй.
2003-2007 онд Их Засаг Олон Улсын Их Сургуулийг эрх зүйч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн. � 2005 онд оюутан насандаа“ Учралын ертөнцөд аялсан минь” номоо хэвлүүлсэн. � 2007-2009 онд Их Засаг Олон Улсын Их сургуулийн магистрантурт суралцан“ Франчайзингийн гэрээний эрхзүйн зохицуулалтыг гадаадын зарим орнуудын эрх зүйн зохицуулалттай харьцуулан судлах нь” сэдвээр хууль зүйн магистрийн зэрэг хамгаалсан. � 2007-2008 онд UB Palace-т“ Сонголт хийх хамгийн хэцүү”,“ Бэрхшээл бүхэнд гарц бий” сэдвээр лекц уншив. Мөн“ Дэлхийн түүхийн чиг хандлага”,“ Монголын хөгжилд миний оруулах хувь нэмэр”,“ Нэрт соён гэгээрүүлэгчид”,“ Монголын бахархал өв соёл”,“ Увс аймгийн хөгжил дэвшилд миний оруулах хувь нэмэр” зэрэг эрдэм шинжилгээний илтгэлүүд хэлэлцүүлсэн. � 2009 оноос Лимкоквин Их Сургуулийн Лондон дахь салбарт суралцсан. Их Британийн Глоустершер Их Сургуульд магистрийн зэрэг хамгаалсан. Их Британийн“ Стони Бриж” коллежийн дипломын боловсрол эзэмшсэн.
2013 онд Оросын ШУА-ийн Сибирийн салбарт“ Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг олон улсад хүлээн зөвшөөрсөн нь”( 1924-1945 он) сэдвээр түүхийн ухааны докторын( PhD) зэрэг хамгаалсан.
АНУ-ын Харвардын Их Сургууль, NLP Олон улсын сургагч бэлтгэх академи, БНХАУ-ын Цинхуа Их Сургуульд мэргэжил дээшлүүлсэн. � 2008 онд Монголын Франчайзинг Хөгжлийн Ассоциаци байгуулж 2011 онд тус холбоо нь Азийн Худалдааны Франчайзингийн Холбооны албан ёсны гишүүн болсон.
2009 оноос Их Засаг Олон Улсын Их Сургуулийн маркетинг эрхэлсэн захирал, Удирдах Зөвлөлийн даргаар ажилласан.
2010 онд Их Британийн Төрийн Удирдлагын Институтын салбар Монголын“ Рояаль Академи” байгуулан Монгол Улсын дээд боловсролын салбарт анх удаа франчайзинг нэвтрүүлсэн. Монголын Рояаль Академи нь 2011 онд БСШУ-ы Сайдын тушаалаар Рояаль Олон Улсын Дээд Сургууль болон зохион байгуулагдаж бүх хичээл сургалтаа 100 хувь англи хэлээр явуулж эхэлсэн. Тус сургууль 2016 оноос Их Британийн“ Англия Раскин Их Сургууль”-ийн салбарыг Монголд нээж бакалавр, магистрийн сургалт явуулан дэлхийн боловсролыг дэргэдээсээ хүртэх боломж олгоод байна.
УИХ-ын гишүүн Ч. ХҮРЭЛБААТАР:
МАН цоо шинэ, залуу улстөрчдөө УИХын сонгуульд нэр дэвшүүллээ. Энэ бол нийгмийн захиалга. Бид нийгмийн захиалгад хариуцлагатай, хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Нийгэм өөрөө шинэ үеийн боловсон хүчнийг хүсч байна. Иймээс бид Ням-Осорын Учралыг нэр дэвшүүлсэн. Тэр өнөөгийн залуусын үлгэр дуурайлал болсон залуу лидер. Боловсролын салбарт бодит зүйлүүд хийж, нийгэмд өөрийн хувь нэмрээ оруулсаар ирсэн залуу удирдагч.
УИХ-ын гишүүн Л. ЭНХ-АМГАЛАН:
Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшиж байгаа Н. Учрал хэдий залуу ч гэсэн Монголын залуусыг боловсролтой болгох, өндөр хөгжилтэй орнуудын залуустай эн зэрэгцэн алхах боломжийг олгосон гэж би боддог. МАН гурван үеийн алтан хэлхээн дээр оршдог. МАН-ын залуусын нүүр царай болсон залуу бол Ням-Осорын Учрал. Монголд бид өнөөдөр ходоодоороо хэн нэгний тараасан нүүрсээр ирээдүйнхээ сонголтыг сольж болохгүй. Монголоо хөгжүүлье гэвэл боловсролоо хөгжүүлэх ёстой. Боловсролоо хөгжүүлье гэвэл Н. Учралыг сонгох хэрэгтэй.
Ардын уран зохиолч Ш. СҮРЭНЖАВ:
Н. Ням-Осорыг би эртнээс мэднэ. Сайн багш, доктороос гадна сайхан яруу найрагч хүн.“ Их засаг” сургуулийг би улс доторх улс гэж боддог. Хамгийн үлгэр жишээ, хамгийн сайн сургууль. Түүний хүү Н. Учрал нь эцгийнхээ сайн сайхан бүхнийг өвлөн, маш өндөрт өргөж яваа шилдэг залуу юм. Эцэг, хүү хоёр боловсролын салбарт бодитой хувь нэмэр оруулж байгаа. Сонгинохайрханчууд минь ирээдүйн боловсорсон иргэдийг төрүүлэхийн төлөө Н. Учралыг дэмжих хэрэгтэй.
2010 оноос Рояаль Олон Улсын Дээд Сургуулийн захирлаар ажиллаж байна.
2011 онд МАН( тухайн үед МАХН)-д гишүүнээр элсэж улмаар Бага Хурлын гишүүнээр сонгогдсон.
2015 онд Монгол Улсын Засгийн Газрын Шадар сайдын Зөвлөхөөр томилогдон ажиллав.
2015 онд Монголын Залуу Багш Нарын Холбоог байгуулж нийслэл хотын 9 дүүрэг, 18 аймагт салбар зөвлөлүүдээ байгуулан үндэсний хэмжээнд ажиллаж байна.
Н. Учрал нь эдүгээ МАН-ын Бага хурлын гишүүн, Нийгмийн Ардчилал, Монголын Залуучуудын Холбооны дэд ерөнхийлөгч, УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөхийн сонгуульт алба хашиж байна. Мөн Монгол Улсын хууль зүйн салбарын үндэсний сургагч багш юм.
Н. Учралын аав Н. Ням-Осор Хэнтий аймгийн Батширээт сумын харъяат, ээж Ж. Цэцэгмаа Увс аймгийн Зүүнговь сумын харъяат.
Дархан аварга А. СҮХБАТ:
Улсын хүчит арслан Хайдав гуайн зээ хүү, эрдэмтэн, доктор Ням-Осорын Учралыг би дэмжиж байгаа. Тэднийх үе удмаараа эх орон, ард түмнийхээ цохилох зүрх нь болж, Монголын түүхийн ухааныг залууст түгээхийн төлөө насаараа тэмцэж яваа хүмүүс. Энэ гэр бүлээс төрсөн Н. Учрал бол Монголын шилдэг сэхээтэн, шилдэг удирдагч юм.
9
НЭР ДЭВШИГЧ Н. УЧРАЛЫН СОНГУУЛИЙН ШТАБ