Н.УЧРАЛ | Page 8

УИХ-ын СОНГУУЛИЙН 72 ДУГААР ТОЙРОГТ МОНГОЛ АРДЫН НАМААС НЭР ДЭВШИГЧ
СОНГОГЧ ОЛОН УУЛЗАЛТ СЭТГЭГДЭЛ
СХД-ИЙН 72-Р ТОЙРГИЙН СОНГОГЧ Өнөөдөр төр барилцах хүн ШУ-ын өндөр мэдлэгтэй түүнийгээ бүтээл болгож чадсан тийм сайн менежер байх ёстой юм. Дараагийн дугаарт мөнгөн дээр биш соёл боловсрол эрүүлийг хамгаалах зэрэг нийтийг хамарсан хүрээнд үйл ажиллагаа явуулсан хүн байх ёстой. 3-рт та бидний хүсэн хүлээж байдаг эрэлхэг зоригтой залуу хүн байх шаардлагатай. Энэ шалгуурыг өнөөдөр Ням – Осорын Учрал хангаж байгаа юм. Үүнийг би хоёрхон зүйлээр хэлье. Энэ залуу 30-хан настайдаа Харвардын их сургуульд дэлхийн боловсролын системийг өөрчлөх үйл ажиллаганы талаар илтгэл тавьж акулуудын нүдийг нь бүлтийлгэсэн хүн. Мөн европын орнуудын их дээд сургуулиудын ректоруудын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа. Өнөөдөр бидэнд юу чухал гэвэл эрүүл мэнд боловсрол 2 хэрэгтэй. Харин энэ хүү Монголын залуу багш нарын холбоог байгуулан хот хөдөөгүй систем тогтоосон. Үнэндээ алсыг харсан залуу бол Н. Учрал. Энэ бол та бидний хүүхэдтэй ажиллаж байна гэсэн үг. Эцэг, эх та бид нартай ажиллаж байна гэсэн үг. Тийм ч учраас энэ Н. Учралыг бид сонгох ёстой. Үүрэг хариуцлага ноогдуулах ёстой. Эргэж энэ хүнээс нэхэх ёстой юм.
СХД-ИЙН 72-Р ТОЙРГИЙН СОНГОГЧ МАН-аас манай тойрогт ийм сайхан эрдэм боловсролтой, хийж бүтээсэн үйлс нь цагаан, залуу хүн нэр дэвшиж байгаад сонгогч би үнэхээр сэтгэл хангалуун байна. Өнгөрсөн сонгуулиар бид АН-д итгэл хүлээлгэж сонгосон ч бидний аж амьдрал сайжирсангүй. Харин ийм сайхан боловсролтой Монголын ирээдүйд оюуны бодит хөрөнгө оруулалт хийж байгаа хүнийг анх нэр дэвшигчээр тодорч байгааг нь сонсоод л гэр бүлээрээ дэмжихээр шийдэцгээсэн. Тэгэхээр цаашид зорьсноо хийж сонгогчид биднийхээ хайртай хүү нь болохын төлөө улам их хичээж ажиллахыг хүсээд сонгуульд нь өндрөөс өндөр амжилт хүсье.
СХД-ИЙН 72-Р ТОЙРГИЙН СОНГОГЧ Ер нь саналаа өгөхөд хэцүү үе ирчихээд байна шүү дээ. Олон ч удаа хууртагдлаа. Ард түмнийг олон удаа хуурсан этгээдүүдийг энэ удаа бол сонгохгүй. Шинэ хүн, шинэ боловсон хүчнийг ард иргэд хүсч байна. Тэр хүсч байгаа хүнийг Н. Учрал гэж бодож байна. Өндөр боловсролтой, сэхээтэн гэр бүлээс гаралтай энэ хүүг Сонгинохайрханчууд мэднэ ээ. Би ч гэсэн Н. Учралын гэр бүлийг сайн мэднэ. Тэр ч утгаараа буух эзэн буцах хаягтай Н. Учрал хүү манай тойрогт учралаар ирсэн гэж бодож байна. Ер нь ч тэгээд залуус л энэ улс орныг авч явна шүү дээ. Ний нуугүй хэлэхэд өмнөх нийгмээр хүмүүжсэн зарим хүмүүс сонгож авсан нийгмээ ойлгохгүй байна. Ажил хийж яваа нэгнээ муулна. Төрийн өндөрлөгт гарсан зарим нь ажлаа хийхгүй юм. Залуусыг ажилтай болгомоор байна. Улс орноо хөгжүүлэхэд тууштай байх хэрэгтэй. Тэгэж чадвал залуу хүмүүст боломж бий. Энэ бүгдийг Н. Учрал хийж чадна гэж итгэж байна.
ТАТВАР НЭМЭХГҮЙ
ШИНЭЭР ТАТВАР БИЙ БОЛГОХГҮЙ
БОДИТ БАЙДАЛ
Монгол улсад бүртгэлтэй байсан 126 мянга гаруй аж ахуйн нэгжээс 2015 оны эцсийн байдлаар 62.3 мянга гаруй нь үүд хаалгаа барив. 2012-2016 оны хооронд ажлын байр 2 дахин буурав. Улсын бүртгэл статистикийн газрын судалгаагаар, 2012 онд монгол айл өрхийн орлого 40 хувиар өсч байсан бол 2015 онд 13 хувиар буурлаа. Цалингийн өсөлт үнийн өсөлтөөс 3 дахин удааширлаа.
Эрх баригчид төсвийн орлогоо бүрдүүлэхийн тулд татвар хураамж, торгууль, хүүний хэмжээг нэмж, шинэ татварууд олныг санаачиллаа. Сүүлийн 4 жилд хүү, торгуулийн хэмжээ 4 дахин нэмэгдлээ. Худалдаа, үйлчилгээ бизнес эрхлэгчдийг торгох ажиллагаа гаарав. Авто машин ашигласны төлбөрийг 50 хувиар, цахилгааны суурь хураамжийг 2 дахин нэмэгдүүлж, үнийг нь 20.8 хувиар, дулааны үнийг 15 хувиар, цэвэр усны үнийг 71 хувиар, бохир усны үнийг 88 хувиар нэмэгдүүлэв. Шатахууны онцгой албан татварыг 3 дахин нэмэгдүүлэв.
БИД ИНГЭЖ ШИЙДНЭ:
МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨС
Жилийн орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс бага орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгоно. Төрөөс бизнес эрхлэгчдэд олгож байгаа тусгай зөвшөөрлийн тоог 3 дахин цөөрүүлж, хүчинтэй байх хугацааг уртасгана. Давхардсан хяналт шалгалт, хүнд суртлыг арилгана.
Хөдөө орон нутаг, алслагдсан бүс нутагт бизнес эрхлэлтийг дэмжих“ Бүсийн хөнгөлөлт”-ийн бодлого хэрэгжүүлнэ.
Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид, өрхийн аж ахуй, бичил бизнес эрхлэгчдэд зориулсан таатай нөхцөл бүхий“ Итгэлийн зээл” олгох бодлого баримтлана. Шатахууны үнийг дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулан бууруулахын зэрэгцээ улсын хэмжээнд ижил үнэтэй болгоно.
НЭР ДЭВШИГЧ Н. УЧРАЛЫН СОНГУУЛИЙН ШТАБ
8