Н.УЧРАЛ | Page 7

УИХ-ын СОНГУУЛИЙН 72 ДУГААР ТОЙРОГТ МОНГОЛ АРДЫН НАМААС НЭР ДЭВШИГЧ

СОНГИНОХАЙРХАНЧУУД Н. УЧРАЛЫГ ХАЛУУН ДОТНООР УГТЛАА

Монголын ард түмэн төр түшилцэх өөрсдийнхөө төлөөллийг сонгодог болсоор 7 дахь удаагийн сонголтоо хийхэд цөөхөн хоног үлдлээ. Олон нийтийн дунд ч энэ удаагийн сонголтоо залуу чадварлаг, боловсон хүчин рүү чиглүүлнэ гэх хандлага, хүлээлт нийгэмд бий болжээ. Иймээс улс төрийн хүчнүүд мэдлэг боловсрол өндөртэй залуу халаа үеэ ард түмэнд илгээсэн биз ээ. Үүний нэгэн төлөөлөл нь МАН-аас УИХ-д нэрийг нь дэвшүүлсэн Ням-Осорын Учрал юм.
СХД-ийн 18, 19, 23, 27, 29-р хороог багтаасан 72 дугаар тойрог нь 30.0 орчим сонгогчтой хүн ам олонтой гэдгээрээ онцлог. Иймд Н. Учрал нэр дэвшиж буй тойргийнхоо иргэдийн аж амьдрал, бахархал, соёл түүх, тулгамдаж буй асуудлуудтай нарийвчлан танилцжээ. Тэрбээр өөрийн сонгуулийн сурталчилгааг энэ сарын 12-нд СХД-ийн 19 дүгээр хороонд байрлах“ Чингис соосэ” сургуулийн урд талбайд тус хорооны иргэд, 500 гаруй гишүүд, дэмжигчийн хамтаар эхлүүлэв.
Сурталчилгааны нээлтээ хийсний дараа УИХ-ын сонгуулийн 72-р тойрогт хамаарах хороо тус бүр дээр очиж сонгогчидтой уулзаж тэдний хүсэлт, захиасыг сонссон юм. Н. Учралыг Монгол Улсын гавъяат багш“ Их засаг” их сургуулийг үүсгэн байгуулагч захирал Ням-Осорын хүү гэдгээр нь ахмад настнууд удам сайтай айлын хүү хэмээн бахдан хүлээн авч байсныг энд тодотгох нь зүйн хэрэг болов уу. Зөвхөн ахмадууд ч бус үеийн залуус нь ч түүнийг боловсрол, мэдлэгтэй, улс эх орныхоо төлөө хийж бүтээх эрч хүчтэй хүн гэж түүнийг дүгнэж байсныг ч мөн дурдъя.
Тэрээр СХД-ийн хэмжээнд тулгамдаж байгаа асуудлуудыг тодорхой судалгаатай, тоо баримттайгаар дурдаж, хэрхэн шийдвэрлэх талаар тодорхой гарц, шийдэл дэвшүүлж байсан нь иргэдийн талархлыг хүлээж байлаа. Мөн уулзалт бүртээ өөрийнхөө чин зорилгыг сонгогчиддоо ойлгуулахын зэрэгцээ ихийг бүтээх эрмэлзэл, хийж бүтээж ирсэн туршлагатай гэдгээ тодорхой танилцуулсан юм.
* * * 72-р тойргийн хувьд гэр хороолол ихтэйн зэрэгцээ шийдвэрлэх шаардлагатай олон асуудал бий гэдгийг нэр дэвшигч Н. Учралын уулзалтад ирсэн иргэд онцолж байв. Тухайлбал, гэр хорооллын иргэдийн анхдагч хэрэгцээ болсон ундны цэвэр усны хангамж, чанар, аюулгүй байдал учир дутагдалтай гэдгийг найман настай балчраас наян настай ахмад хүн бүр дурдаж байсан нь байдал ямар хүнд байгааг харуулна. Тэд цэвэр ус авахын тулд дунджаар километр орчим зам туулдаг. Ийнхүү ундны ус Монгол улсын нийслэл гэгдэх Улаанбаатар хотын нэгэн дүүрэгт томоос том анхаарлын тэмдэг болсон нь хэдхэн хороодын иргэдийн амьдралаас харагдаж байгаа нь энэ юм. Харин МАН энэ асуудлыг 500 метр тутамд нэг худаг байхаар төлөвлөж ундны усны түгээлтийг иргэдэд ойртуулна хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгасан нь иргэдийн талархлыг хүлээж байна.
* * * Иргэн бүр үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Гэтэл СХД-ийн 18, 19, 23, 27, 29-р хорооны иргэдийн хувьд энэ эрхээ эдэлж чадахгүйд хүрснийг нэр дэвшигч Н. Учрал сайн мэдэж байлаа. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх тал дээр тэд хамтдаа эрсдэлийн үед шуурхай үйлчилгээг цаг алдалгүй хүргэх ухаалаг системийг нэвтрүүлэх, гэр хорооллыг хөгжүүлэх шинэ үзэл баримтлал боловсруулж дахин төлөвлөлтийн эрх зүйн зохицуулалтыг бүрэн ханган хэрэгжүүлэх, мөн томоохон төв суурин газрын агаар хөрсний бохирдол, орчны доройтлыг хязгаарлан дүүрэг бүрт хог хаягдлыг тээвэрлэх, ангилах, боловсруулан худалдан авах зэрэг цогц менежментийг мөрийн хөтөлбөртөө тусгасныг иргэд дэмжиж байв. Боловсролын салбарт ихээхэн хувь нэмэр оруулан, боловсролын цогц үйлчилгээг улсдаа нэвтрүүлэн дэлхийн боловсролыг эх нутагтаа эзэмшихээс гадна ИХ ЗАСАГ ОУИС-аасаа гадаадын топ сургуулиудад элсэн суралцах боломжийг залуустаа олгодог гэдгээр нь СХД-ийн 72-р тойргоос УИХ-д нэр дэвшигч Учрал болон түүний аав Их Засаг ОУИС-ийг үүсгэн байгуулагч, Гавъяат багш доктор профессор Ням- Осорыг сайн мэддэг. Тийм ч учраас тойрогт нь хүрэлцээгүй байгаа сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
ЦАЛИНТАЙ ЭЭЖ БОДИТ БАЙДАЛ гэдэгт итгэл төгс байгаагаа сонгогчид онцлон илэрхийлж байсан юм. Төрд түмнийг төлөөлөх хүн ийм л байх учиртай хэмээн нэр дэвшигч Н. Учралын уулзалтад ирсэн сонгогч олон баяр хүргэж, амжилт хүсч байв. Тэд“ Манай сонгиночууд одоо нар зөв сонголт хийнэ. Тэр УЧРАЛ нь бүрдлээ. Ийм боломжийг МАН бүрдүүлж өглөө” хэмээн баярлаж байгаагаа илэрхийлж байлаа. Олон нийт ийнхүү Н. Учралыг дэмжиж байгаа нь бүхий л салбарт хийе, бүтээе, улс эх орноо хөгжүүлье гэсэн сэтгэлтэй, зүтгэлтэй, эрч хүчтэй залуу хүн дутсаныг харуулж байна. О д о о бид өнөө цагийн манлайлагч залуучуудыг дэмжиж Нар зөв сонголт хийх мөч тун удахгүй хэдхэн хоногийн дараа тохиох гэж байна. XXI дүгээр зуун, гуравдугаар мянганд дэлхийн чиг хандлагатай мөр зэрэгцэн Монгол Улсаа хөгжүүлэх их үйлст бодит хувь нэмэр оруулах хүн бол Н. Учрал хэмээн сонгогчид нь дүгнэсэн юм. Учралын уулзалт үргэлжилсээр...
Эдийн засгийн хямралын улмаас Засгийн газар 297 мянган хүүхдийг орхигдуулсан судалгаа хийж, тэдэнд хүүхдийн мөнгө олгохгүй байх хуулийг хүч түрэн батлуулав. Үр дүнд нь нийт хүүхдийн 40 орчим хувь нь хүүхдийн мөнгөө авч чадахгүйд хүрч олон нийтийн эсэргүүцэлтэй тулгаран шийдвэрээ өөрчлөхөд хүргэсэн. 2015 оны байдлаар 91,700 эх гэртээ хүүхэд асарч байгаа бол 36 мянга орчим хүүхэд цэцэрлэгээс гадуур хүмүүжиж байна.
БИД ИНГЭЖ ШИЙДНЭ:
Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт ялгаваргүй олгоно. Төрүүлж, өсгөсөн хүүхдийн тоогоор эхийн ажилласан хугацааг 1,5 жилээр нэмэгдүүлэн тооцно. Гурав ба түүнээс дээш хүүхэдтэй ээжүүдийн нийгмийн баталгааг сайжруулах, одонтой ээжүүдийн тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх замаар“ Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлнэ.“ Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөр хэрэгжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлнэ. Хүүхэд төрүүлсэн ээжүүдэд даатгуулсан хэлбэрээс нь үл хамааран хөдөлмөрийн хөлснөөс адил хувиар тооцон тэтгэмж олгодог болно.
МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨС
7
НЭР ДЭВШИГЧ Н. УЧРАЛЫН СОНГУУЛИЙН ШТАБ