Төрийн эрх барих дээд байгууллага Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 72-р тойрогт доктор Н. Учрал нэр дэвшиж байгаа юм байна. Н. Учрал ийнхүү нэр дэвшихдээ улсаа хөгжүүлэх хэтийн бодлого, үзэл санааг нэвт шингээсэн мөрийн хөтөлбөртөө“ Оюун санааны нар мандана” хэмээх шинэ философи, шинэ ухаарлыг дэвшүүлэн тавьжээ. Ерөөс хүн төрөлхтөний түүхэнд шинэ фиолософийг үргэлж хүчтэй хүмүүс л оюун санаанаасаа ургуулан гаргаж ирсэн байдаг нь нотлогдчихсон үнэн юм. Харин хүчирхэг хүн гэж хэн бэ? |
Энэ асуултад эргэлзэх зүйлгүйгээр би хариулж чадна. Учир юу гэвэл сүүлийн жилүүдэд“ empowerment” гэдэг үгийг гадаад, дотоодын төрийн байгууллагууд, эрдэмтэн, судлаачид их ярьж, бичих боллоо. Тэд“ хүчирхэг хүн” гэдгийг өөрийгөө дайчлах чадвар, оюуны нөөцөө ард түмэндээ бүрэн зориулах эрмэлзэл, тэмүүлэл бүхий нэгэн хэмээн үзэж нийгэм, хамт олны төлөө бусадтай хамтран ажиллах, зохицох урам чадвартай, бусдад зөвшөөрөгдөж, бусдыг араасаа дагуулах ухаан, ирээдүйгээ зөв харж, дэлхийн хэмжээнд сэтгэж, улс |
үндэстнийхээ төлөө бүтээнэ хэмээн өргөн агуулгаар ойлгож ухаарсан тийм л“ хүчирхэг” хүний эрэлд“ хатаж” байна. УИХ-ын сонгууль ч гэсэн“ хүчирхэг” хүний эрэл, сонголт юм. Доктор Н. Учрал бол төрийн хүний болон орчин үеийн“ хүчирхэг” хүний шалгуурт бүрэн тэнцэнэ хэмээн миний бие үздэг. Учир нь сурсан мэдлэг, эзэмшсэн мэргэжил, боловсорсон туршлага нь Ням-Осорын Учралыг яах аргагүй хүчирхэг хүний ангилалд багтааж байна. Эх түүхээ, эх орноо гэсэн сэтгэл, зүтгэл хоёр энэ залуугаас нэвт харагддаг юм. Сонгинохайрхан дүүргийн 18, 19, 23, |
27, 29-р хорооны иргэд, сонгогчдодоо саруул ухаанаар сонголтоо хийхийг уриалж байна. Өнөөдрийг биш, маргаашийг харж хийсэн бидний сонголт ирээдүйг минь гэрэлтүүлнэ гэдэгт итгэл төгс байгаагаа ах нь хэлье. Н. Учрал дүү минь манай дүүрэгт ирлээ, урагшлах цаг одоо л наашилж байна даа.
Сонгинохайрхан дүүргийн 29-р хорооны иргэн
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ломбын НЯМАА
|
АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ
|
МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨС |
АХМАДАА АЧИЛНА |
МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨС |