Н.УЧРАЛ | Page 5

УИХ-ын СОНГУУЛИЙН 72 ДУГААР ТОЙРОГТ МОНГОЛ АРДЫН НАМААС НЭР ДЭВШИГЧ
асуудлаар Сонгинохайрхан дүүрэг бусад дүүргээ тэргүүлдэг. Энэ мэт тойргийнхоо иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг маш нарийн судалсан. Тэр судалгаандаа тулгуурласан ажлуудыг тодорхой дэс дарааллын дагуу хийхээр төлөвлөөд байна. Тухайлбал, 13 мянган хүн амтай энэ хороонд нэг ч эмнэлэг, сургууль, цэцэрлэг алга. 4056 өрхийн дунд ганцхан өрхийн эмнэлэг байна. Найман трансформаторын дөрөв нь эрчим хүчний доголдолтой, бүр 87 гудамж тас харанхуй байна. Энд золбин нохой ихтэй, хүүхдүүд нь өвлийн хүйтэн зуны халуунд нэг км алхаж ус авдаг. Тиймээс эдгээр асуудлыг шийдэх хэрэгтэй. Дээрээс нь тойргийнхоо иргэдийн санал хүсэлтийг сонсоход тэд залуучуудыг ажилтай болгоод өгөөч ээ гэж байна. Тэгвэл МАН-ын мөрийн хөтөлбөрт ажилгүйдлийг үйлдвэржилтээр гээд маш том концепци дэвшүүлсэн. Энэ хүрээнд импортыг орлох 100 бүтээгдэхүүний үйлдвэрийг бий болгохоор төлөвлөж, Сонгинохайрхан дүүргийн хувьд хүнсний болон бусад үйлдвэрүүд төвлөрсөн Үйлдвэрлэлийн дүүрэг болгохоор төлөвлөөд байна. Үйлдвэрлэл, үйлчилгээ их болох тусам тэнд ажиллах хүн хүч хэрэгтэй болно. Ингээд ажлын байр нэмэгдэнэ. Ер нь аливаа асуудлыг шийдэхийн тулд хүн рүүгээ чиглэсэн үйл ажиллагааг чин сэтгэлээсээ хийх ёстой гэж би боддог. Зарим хүн сургууль барих газар энэ хороонд байхгүй гэдэг. Уг нь үүсмэл хогийн цэгийг цэвэрлээд л газар гаргаад тэндээ сургууль цэцэрлэг барьчих боломж бий.
Сонгинохайрхан дүүргийн өмнө тулгамдсан өөр нэг асуудал бол шилжилт хөдөлгөөн буюу орон нутгаас хотыг чиглэсэн их нүүдэлд хамгийн их өртдөг хэсэг. Харин бүртгэл хэр хийдэг юм бол?
Ер нь бол энэ их нүүдлийг зогсоохгүй бол дэд бүтэц хүчрэхгүй. Үүнийг зогсоохын тулд улс төрийн бодлого хэрэгтэй. Юуны өмнө таны хэлж байгаа шиг маш нарийн бүртгэлжүүлэлт хэрэгтэй. Зарим хороонд бүртгэлжүүлэлт хангалтгүй байна. Мөн 16.0 хүн ажилтай, ажилгүй амьдарч байхад ганц сайхан сургууль, цэцэрлэг, аж ахуй нэгж алга. 23-р хороонд л гэхэд энэ асуудал маш хүнд. Мөн бусад хороодыг авч үзэхэд дээр үеийн барилгууд ихтэй, бороо цас ороход дээврээс нь байнга ус гоождог, оршин суугчдынх нь амьдрал хүнд байна. Яг үнэндээ орон сууцанд амьдарч байгаа нэртэй боловч худгаас ус зөөгөөд, нийтийн жорлонд бие засч байгаа хүн олон байна. Сонгинохайрхан
дүүрэгт халуун устай, бүхий л талаараа хүмүүсийн хэрэгцээг дээд зэргээр хангасан орон сууцнуудыг барих шаардлагатай. Яаж гэвэл дагуул хотуудыг татварын хөнгөлөлттэй бүс болгож, заримыг нь бүр эдийн засгийн чөлөөт бүс болгох замаар гаднын туршлагаар шийдэж болно. Татварын хөнгөлөлт эдлүүлбэл дагаад бараа бүтээгдэхүүн хямдарна, хүмүүсийн амьдрал дээшилнэ. Хүмүүс ч хотын зах руу оршин суух сонирхол их байдаг. Хамгийн гол нь хүн байгаа газар л хөгжил байна гэдгийг мартаж болохгүй. Тиймээс дагуул хотуудыг хөгжүүлэх, эрх зүйн зохицуулалт хийх нь яалт ч үгүй бидний тулгамдсан асуудал юм. Одоогийн зарчмыг өөрчлөхгүй бол бид нар сайн цагийг хэзээ ч үзэхгүй. Манайд салбар болгонд хэрэгжүүлэх арван жилийн урт удаан хугацааны бодлого гэж байхгүй учраас нэг нам солигдохоороо л бүх бодлого нь шинэчлэгдэж байдаг. Ингэхлээр цаана нь байгаа хүмүүсийн амьдрал хохирч байна. Үүнийг мартаж болохгүй. Тиймээс ирэх арван жилд бид ийм бодлоготой байна гэсэн төлөвлөгөөг шинэ засгийн газар өөрсдөө боловсруулж, үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөтгөн, хурдасгах үйл ажиллагааг зохион байгуулах ёстой. Бүх зүйлийг байнга өөрчилж, шинэчлэх нь ард түмнийг хуурч, цаасан малгай өмсгөж байгаа хэрэг. Үүнд ард иргэдийн ч буруу бий. Эдийн засаг хямралтай, аж амьдрал хүнд байна гээд материаллаг зүйлд их хууртагддаг. Бид буруу сэтгэж, алдаж, буруу сонголт хийж ханалаа шүү дээ. Тэгээд ч бидний өмнө шилжилтийн шинэ үе шат тулж ирлээ. Тиймээс сонголтоо хариуцлагатай, зөв хийх хэрэгтэй байна.
Улс төрд орохоороо хүмүүс их өөр болчих юм л даа. Үнэтэй машин, ан ав, элдэв шоугаар сонгогчдынхоо нүдийг хужирлах гээд ч байх шиг. Үнэндээ иймэрхүү зүйлд би жаахан таагүй ханддаг. Таны хувьд энэ талын бодол тань ямар бол?
Намайг мэдэх хүмүүс нь мэднэ л дээ, олон янзын машин сольж унаад л, ан ав хөөцөлдөөд явах сонирхол надад огт байдаггүй. Би монгол эр хүнийхээ хувьд морь, бөх хоёрыг харин нэлээд сонирхдог. Бөх үзэх маш дуртай, бөхөд хайртай. Хар багаасаа л бөх үздэг. Өөрөө бөхийн удамтай болоод ч тэр үү, бөхөд их хайртай. Миний ээжийн төрсөн ах нь Увс аймгийн Зүүнговь сумын уугуул Монгол Улсын арслан Ж. Хайдав гэж хүн бий.
Танайх хэдэн ам бүлтэй вэ?
Би эхнэр, хоёр хүүхэдтэйгээ амьдардаг. Охин маань сургуульд орсон. Бага хүү маань гурван настай. Бусад залуу гэр бүлүүдийн жишгээр л амьдарч яваа.
Бичдэг гэдгийг тань мэднэ. Тэрийгээ хаяагүй биз дээ?
Хаяагүй. Би есөн ном бичсэн. Эхний хэд нь шүлгийн түүвэр л дээ. Сүүл рүүгээ нийтлэл бичсэн. Дараагаар нь, өөрийн салбар руу орж түүх, хууль эрхзүйн номууд бичсэн.
Хүмүүс жаргалыг хэрхэн харж, зовлонг яаж үздэг юм бол. Сонирхолтой нь жар хүрсэн зарим хүмүүс ч энэ талаар нэг их эргэцүүлж бодоогүй явж байгаатай их олон тааралддаг.“ Эр хүний жаргал эзгүй хээр” гэх мэт үг хэллэг одоо хоцрогдсон ойлголт болжээ. Үүгээрээ би зовлон, жаргалд хандах таны хандлагыг л сонирхоод байгаа юм.
Хүн өөрт байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх л жинхэнэ жаргал юм. Түүнээс биш өөрийгөө өөр хэн нэгэнтэй харьцуулж жиших нь, илүүд нь атаархаж шаналах нь өөрөө хүнийг зовлонд унагах нэгэн үүд. Би жаргалтай байна гэдэг бол байгаа зүйлдээ л сэтгэл хангалуун байна гэсэн үг. Гэр бүлдээ, ахуй амьдралдаа, ажилдаа сэтгэл хангалуун байна гэдэг л хамгийн сайхан зүйл юм. Яахав өөрийгөө голох үе хүнд байдаг. Өөрийгөө голох тэр мэдрэмжийг авсан үеээсээ эхлэн өөртөө таалагдах хүртлээ ажиллана гэдэг харин зөв тэмцэл.
Ярилцсан: Сэтгүүлч Б. Ганчимэг
Ерөнхий сайд асан С. БАТБОЛД:
Манай намын нэр дэвшигчдийн олонх нь залуу үеийн төлөөлөл байгаа. МАН бол төр засгийн халаа, хойч үеэ бэлдэхэд онцгой анхаарч ирсэн. Түүний нэг төлөөлөл нь манай Учрал юм. Монголын хөгжлийн гарцыг боловсрол гэж ойлгодог. Монголоо хөгжүүлье гэвэл монгол залуусыг бид дэлхийн хэмжээний боловсрол эзэмшүүлэх явдал гэж боддог ийм залуусаа дэмжих хэрэгтэй. Тэр санал, санаачилгаа бодол төдийд орхиогүй. Бодит ажил болгож дэлхийн боловсролыг Монголдоо эзэмшин, гэр орноосоо хол биш зардлаа хэмнэх боломжийг олон залууст олгосон хүн.
УИХ-ын гишүүн Д. ЛҮНДЭЭЖАНЦАН:
Ням-Осорын Учрал хэмээх энэ цагийн залууг өмнөө тавьсан тодорхой зорилготой, амьдралын идэвхтэй байр суурь баримталдаг, түүчээ болсон залуусын нэг гэж боддог. Тэр бол өдрөөс өдөрт л, жилээс жилд л мэдлэг боловсрол, туршлага нь арвижин чамбайрч хийж бүтээх эрмэлзэл дүүрэн хууль зүйн шинжлэх ухааны онол арга зүйг эзэмшсэн залуу доктор.
ЭДИЙН ЗАСГАА
ХЯМРАЛААС ГАРГАНА
МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨС
ХЯНАЛТТАЙ
МӨНГӨНИЙ БОДЛОГО
МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨС
БОДИТ БАЙДАЛ
Манай улсын эдийн засгийн өсөлт 2011 онд 17.5 хувьд хүрч байсан нь тасралтгүй унасаар 2016 онд 0.1 хувьд хүрч буурахаар байна. МУ-ын Засгийн газар, Монголбанк, Хөгжлийн банк 2012 оноос хойш 7.2 тэрбум ам. доллараас гадаад өр тавив. Социализмын 70 жилд Монгол Улс 11 тэрбум ам. долларын зээл авч Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот, бүх аймаг, сумын төвүүд, эрүүл мэнд, боловсролын байгууллагууд, үйлдвэр, аж ахуйн газруудыг цогцоор нь барьж байгуулсан. Үүний 65 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг дөрвөн жилд зээлэн авлаа. Үр дүнд нь Монгол Улс жил бүр төсвийн орлогынхоо 50 хувийг зээл, зээлийн хүүнд төлдөг орон болов. 2016 онд зөвхөн зээлийн хүүнд 947.5 тэрбум төгрөг төсвөөс төлөхөөр байгаа нь 2011 оноос 25 дахин өсчээ.
БОДИТ БАЙДАЛ
Монгол улсын иргэн бүрт сар болгон 21 мянган төгрөг хэлбэрээр таван жил тасралтгүй олгож болох 4 орчим их наяд төгрөгийг Монголбанк ``Үнэ тогтворжуулах хөтөлбөр`` нэрийдлээр цөөн тооны иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгов. 2012 онд Монгол Ардын Нам Засгийн газрыг хүлээлгэн өгөхөд 2.7 тэрбум ам. долларын цэвэр валютын нөөц байсныг шавхлаа. Монголбанк сүүлийн 3 жилд БНХАУ-ын Ардын банкнаас 2.3 тэрбум ам. долларыг зээлж гадаад өрөө ес дахин нэмэгдүүлэв. 2012 онд 1.338 төгрөг байсан ам. долларын ханш 2.050 төгрөг болж өсөв. Төгрөгийн ханш сүүлийн 4 жилд 50 гаруй хувиар унав. 2012 оны эцэстэй харьцуулахад хугацаа хэтэрсэн зээл ес дахин, чанаргүй зээл 3.5 дахин нэмэгдэж банк, санхүүгийн салбарт эрсдэл үүсэв. Монгол улсын зээлжих зэрэглэл сүүлийн дөрвөн жилд 3 шатлал буурав.
УИХ-ын гишүүн С. БЯМБАЦОГТ:
Ням-Осорын Учрал бол нас залуу ч улс орондоо, залуусын төлөө багагүй хугацаанд чамгүй хувь нэмэр оруулсан. Ийм болохоор хаана ч ямар ч тойрогт дэвшихэд Монголд хийсэн зүйлтэй учраас сонгогдоно байх гэсэн бүрэн итгэлтэй байна.
БИД ИНГЭЖ ШИЙДНЭ:
Эдийн засгийн хямралыг даван туулах“ Мэргэжлийн Засгийн газар” байгуулна.“ Давхар дээл”-ээс татгалзана. Богино хугацаанд эдийн засгийг сэргээн тогтворжуулах хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлнэ. Улсын төсөвт тулгарч буй өрийн дарамтыг үе шаттайгаар бууруулна. Хөрөнгө оруулалт, бизнес эрхлэлтийн тогтвортой өсөлтийг бий болгоно.
БИД ИНГЭЖ ШИЙДНЭ:
Зээлийн хүүг бууруулна. Валютын нөөцийг нэмэгдүүлнэ. Инфляцийн түвшинг нэг оронтой тоонд барина. Төгрөгийн ханшийн уналтыг зогсоож, зохистой түвшнийг хадгална. Монгол Улсын зээлжих зэрэглэлийг тогтворжуулан өсгөнө. Хөрөнгө оруулагчдын алдарсан итгэлийг сэргээнэ.
УИХ-ын гишүүн Ц. НЯМДОРЖ:
Би Н. Учралыг нэлээд хэдэн жилийн өмнөөс ажиглах болсон. Учир нь улс төрд нэг нь ирж байхад нөгөө нь буцах жамтай. Хийж бүтээх, санаачлах бүрэн бололцоотой шилдэг залуусыг улс төрд оруулах хэрэгтэй. Тэдний нэг бол Н. Учрал. Тэр бол цаг үеэ мэдэрч гарч ирж буй залуу улстөрч. Яг энэ цагт ийм хүн хэрэгтэй. Монголын ороо бусгаа хямралыг боловсрол мэдлэгээр л давж гарах цаг ирсэн байна.
5
НЭР ДЭВШИГЧ Н. УЧРАЛЫН СОНГУУЛИЙН ШТАБ