Н.УЧРАЛ | Page 4

УИХ-ын СОНГУУЛИЙН 72 ДУГААР ТОЙРОГТ МОНГОЛ АРДЫН НАМААС НЭР ДЭВШИГЧ
хажууд нь харж, биеэрээ мэдэрч өссөн. Анхнаасаа амандаа алтан халбага зуугаад төрчихсөн хүн биш шүү дээ, би. Харин миний үр хүүхэд хожим яаж харагдахыг мэдэхгүй. Тэд өөр цаг үеийн хүмүүс. Би бол нийгмийн шилжилт, бизнесийн бэрхшээл зовлон, дутуу гуцуугийн хэцүү гээд бүхий л цаг үед эцэг эхтэйгээ хамт байсан. Бусдын жишгээр аав ээж минь ганзагын наймаанд яваад л, гэрээр дүүрэн пүүз, хувцастай ирээд, тэр нь зарагдахгүй шатаад л.. шилжилтийн үеийн бүх гэр бүлийн туулсан амьдрал адилхан байсан. Тэр бүхнийг л адилхан эдэлсэн. Харин энэ бүгдийн ард амжилтанд хүрэх нь хүрсэн, хүрээгүй нь хүрээгүй үлдсэн л байх. Тэр үеийнхэнд байсан хамгийн том боломж нь шилжилтийг туулж хэрэгжүүлсэн, энэ нь тэдний давуу тал болж үлдсэн. Тэр үед хэн хөдөлмөрч байсан нь, хэн тэвчээртэй, тууштай байсан нь амжилтанд хүрээд л явсан. Энэ тухай хүмүүс мартчихаад нэг хэсгийгээ шүүмжлээд байх шиг харагддаг. Тэр утгаараа амьдрал ахуй мэдэхгүй өссөн гэж хэлэхэд учир дутагдалтай л даа.
Заримдаа залуучуудыг“ Энэ бацаан хэн юм” гэж байгаатай тааралддаг. Нэг удаа би доктор С. Молор-Эрдэнээс таныг энэ хаанаас гэнэт гараад ирсэн бацаан бэ гэх юм, та хэдэн настай юм бэ гэж асуусан юм. Хариуд нь тэр“ Би 45 хүрчихлээ. Монголчууд хэдэн настай эр хүнийг бацаан гэдэг юм бэ. Үүнийгээ зогсох болоогүй юу” гэж хариулж билээ. Намайг энэ хариулт шууд л зогтусахад хүргэсэн. Манайд залуу насыг бассан, дутуу үнэлсэн хандлага их байдаг. Ийм зүйлийг та яаж хүлээж авдаг вэ?
Яахав манай зарим нэг ухаантай ах нар байдаг л даа. Өөрсдөө зогсчихсон, хийхээ больчихсон, тэгсэн мөртлөө гүйж яваа залуу насыг басдаг, харин бид нарын насан дээр ямар байснаа санадаггүй. Бүгд л залуу насыг дайрч гарсан. Ер нь хүнийг би түүний насан дээр ямар байлаа гэж бодож, харьцуулж үзэх, ухаалгаар асуудалд хандах нь зөв болов уу. Ахмад, дунд, залуу үе гэдэг зүйл бүхий л цаг хугацааны турш байсаар л ирсэн. Шинэчлэлт, өөрчлөлтийг ер нь залуус л
хийнэ гэж би хувьдаа боддог. Гэхдээ залуучуудад ахмадын алт шиг сайхан сургаал, туршлага, тус дэм хэрэгтэй. Цаашид ч ийм л байх ёстой.
Одоо та өрсөлдөөнд орох нь. Энэ бол том өрсөлдөөн. Өнгөрсөн дөрвөн жилд эрх барилцсан хоёр намын нэр дэвшигчидтэй өрсөлдөх гэж байна. МАХН, АН гээд. Парламентад дөрвөн жил суучихсан өмнөх гишүүдийг сонгогчид өөрсдийнхөөрөө дүгнэх байх. Одоо харин танай баг бусадтай харьцуулахад хэр хүчирхэг вэ?
Би 2012 онд нэр дэвших гэж байсан болохоор Сонгинохайрхан дүүрэгтэй их холбоотой байдаг. Уг дүүрэгт“ Чингис Соосэ” гэж манай сургууль байдаг. Сургуульдаа би өөрөө багшилж байсан. Тиймээс Сонгинохайрхан дүүргийн амьдрал ахуйг мэднэ. Энэ дүүргийг сонгосон нь ч учиртай. Яагаад гэвэл, эндээс хөгжил эхлэх ёстой. Монгол Улсын хөгжил зах, хязгаар нутгуудаасаа эхлэх учиртай. Хотын хөгжил захын дүүргүүдээс эхлэх ёстой. Захынхаа иргэдийг, аймаг, сумдыг хаячихаад яваад байна. Дагуул тосгодыг хөгжүүлэх асуудал манай намын мөрийн хөтөлбөрт орсон. Өнөөдөр төсвийн хуулинд ч эргэж харах шаардлагатай олон асуудал байна. Ер нь манай улсын төрийн бодлогын шинжлэх ухаанч чанар алдагджээ. Тийм учраас зөвхөн тактикийн чанартай тоглолтууд л хийгдэж байна. Зөвхөн сонгуулийн үеэр сонгогчдод таалагдахын төлөө явдаг, таалагдахын төлөө амлалт өгдөг, судалгаагүй аман яриа хийдэг энэ байдал сонгогчдыг өнгөрсөн 26 жилийн турш хангалттай хуурлаа. Харин бид энэ үед нэг зүйлийг сайн ойлгож байна, учир нь улс төр бол багийн тоглолт юм. Ганц хүн хэчнээн мундаг байлаа ч гарч ирээд юу ч хийж чадахгүй гэдгийг бид бүгд харж мэдлээ. Олон нам эвсэл, олон бие даагч улс төрд орж ирлээ, сонгогдлоо. Гэтэл өнөөдөр хамгийн их хөгжил дэвшил, цэцэглэлт явагдаж байсан үе нь ямар үе вэ гэвэл хамтын хүчээр ажиллаж байсан үе л байдаг. Тийм учраас сонголтыг багаар нь хийх ёстой юм байна гэдгийг сонгогчид сайн ойлгосон байх. Гаднын орнуудад ч гэсэн улс төрийн сонголтыг багаар нь хийж, багт нь итгэл хүлээлгэдэг. Багт итгэл хүлээлгэнэ гэдэг бол дараа нь багаас хариуцлага нэхэх эрх
юм. Ялангуяа өнөөгийн эдийн засгийн хямралын үед бид зүгээр нэг үлгэр домог шиг юм ярих биш, энэ төрийг хямралаас яаж гаргах вэ, яаж энэ эдийн засгаа сэргээх, яаж хүн бүхэн сайн сайхан амьдардаг нийгмийг байгуулах вэ гэдэг дээр л ярьцгаах цаг юм. Хөгжиж байгаа орон гэдэг бол хүнийх нь амьдрал тасралтгүй сайжирч байгаа орныг л хэлдэг. Өнөөдөр манайд амьдрал ямар байна? Вьетнам улсад цалингийн хэмжээ нь манайхтай адилхан боловч бараа бүтээгдэхүүнийх нь үнэ зургаа дахин хямд байна шүү дээ. Бид улс эх орноо хямралаас гаргахын төлөө зүтгэнэ. Манай намын мөрийн хөтөлбөр ч энэ дээр төвлөрч байна. МАН-ын итгэл хүлээлгэж илгээж буй энэ баг бол хүчирхэг баг. Нас, боловсрол, туршлага гээд бүх талаар тооцож төлөөлөл болсон гишүүдээ Сонгинохайрхан дүүрэгт илгээсэн. Ухаалаг нэр дэвшилт гэж багийнхныгаа би харж байна. Бүх үеийн төлөөлөл багтсан. Жендерийн харьцаа хүртэл адил тэгш хангагдсан. Ер нь нам гэж улайрахдаа гол нь биш. Д. Тэрбишдагва гишүүн өнөөдөр нэр дэвшиж байна. Сонгогчид энэ хүнд өөрт нь л санал өгдөг. Яагаад гэвэл энэ гишүүн сонгогчдодоо сэтгэл гаргадаг, итгэлийг нь даадаг. Тиймдээ ч гурван удаа сонгогдсон. Д. Сумъяабазар гишүүн ч бас адилхан. Манайхны зарим нь спортын хүн УИХ-д ороход буруушаадаг ойлголт бий. Гэтэл тэд асар их хатуужилтай хүмүүс. Амжилтад өөрсдийн хүчээр хүрч амжилтаа өөрөө бүтээгээд үзчихсэн. Д. Сумъяабазар гишүүн энэ дүүргийг хөгжүүлэхийн төлөө тодорхой ажлуудыг хийсэн. Бас л манай нэгэн үеийн төлөөлөл. Ундармаа, Гарамжав эгч нар маань мөн нэр дэвшлээ. Эд нар үнэхээр баялаг бүтээдэг хүмүүс. Маш олон хүнийг ажлын байраар хангасан, олон хүний амьдрал ахуйг шийдэж чаддаг хүмүүс, одоо түмний төлөө зүтгэе гэж байна. Бид дэмжих ёстой. Дээрээс нь анхан шатны нэгжээ мэддэг, тэдний дунд ажилладаг, иргэдийн хурлын дарга Нямбаатар байна. Манайхан маш сайн багийг бүрдүүлж чадсан. Бүх үеийн төлөөллөөс гадна, салбар бүрийн, сайн боловсорсон, хийж бүтээх чин хүсэлтэй, ард түмнийхээ ахуй амьдралыг маш сайн ойлгосон ийм хүмүүстэй чадварлаг баг бүрдсэн. Биднийг дэмжээрэй гэж уриалмаар байна.
Сая та эдийн засаг унасан талаар дурдсан. Тэгвэл өнөөгийн эдийн засгийн уналтаас яаж гарах вэ?
Өнөөдөр эдийн засаг элгээрээ хэвтсэн нь үнэн. Төсөв мөнгөний буруу бодлого, өрийн дарамт, уул уурхайд түшиглэсэн эдийн засгийн бүтэц, хөрөнгө оруулалтын ээлгүй орчин гээд өчнөөн олон муу тоо баримт дурдаж болж байна. Гэхдээ би гуравхан тоо хэлье. Манай улсын ажилтай нийт хүний 70 гаруй хувь нь цалингийн, ахмадуудын 56 хувь нь тэтгэврийн, Засгийн газар нь 2.6 их наяд төгрөгийн зээлтэй. Товчхондоо монголчууд тэр чигтээ өрөөс өрний хооронд амьдарч байна. Олон улсын тоо баримтаас харахад тухайн улсын өр ДНБ-ны 60 хувиас хэтэрсэн тохиолдолд тус улсыг“ Эмзэг” гэх ангилалд оруулдаг. Тэгвэл манай улс аль хэдийн“ Эмзэг Монгол” болчихож.“ Эмзэг Монгол”-оос яаж эдийн засгийн үсрэнгүй хөгжилтэй орон болох вэ? МАН-ын хувьд эдийн засгаа аврах бодлого гаргасан. Тухайлбал, хэрэглэгч орноос үйлдвэрлэгч орон болох том зорилтыг өмнөө тавиад байна. Монголчууд үйлдвэржилтийг бий болгохын тулд зайлшгүй гаднын хөрөнгө оруулалтын ээлтэй орчныг бий болгох хэрэгтэй байна. Мөн бид экспортод тулгуурласан үйлдвэржилтийн бодлого баримтлах хэрэгтэй. Нөгөө талдаа манайд хүний нөөц алга. Монголчууд жилдээ 26109 гадаадын иргэнд ажиллах зөвшөөрөл олгож, жилдээ 236 сая ам. доллар цалингийн зардал гадагшаа гаргаж байна. Бидэнд ажиллах хүч байгаа боловч өндөр техник технологийн боловсрол эзэмшсэн боловсон хүчин дутагдалтай. Тиймээс МАН энэ бүх асуудлыг олж хараад Монгол улсын Үйлдвэржилтийн газрын зургийг гаргаж, үйлдвэржилтийн бодлогыг тодорхой болгосон.“ Монгол экспорт” гэсэн маш том хөтөлбөрийг дэс дараалалтайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байгаа.
Намын мөрийн хөтөлбөрийн хувьд ийм байдаг байдаг байж. Тэгвэл та Сонгинохайрхан дүүрэг буюу 72-р тойрогт нэр дэвшиж байгаа. Тэнд хүн амын төвлөрөл хамгийн их. Тэр ч утгаараа шийдвэрлэх ёстой асуудал олон. Энэ тал дээр судалгаа хийж, гарах гарцыг хайсан уу?
Мэдээж тэгэлгүй яах вэ. Ер нь аливаа асуудлын гүнд нь орохгүй бол гарц гаргалгаа олох аргагүй. Тэр ч утгаараа нэр дэвшиж байгаа тойргийнхоо амьдралыг хороо хороогоор нь судалсан. Судалгаанаас харахад Сонгинохайрхан дүүргийн 18-29 хороодод иргэдийн эрүүл, аюулгүй, тав тухтай амьдрах орчин нөхцөл үнэндээ маш муу байна. Агаар, хөрсний бохирдол, зам харилцаа, ажилгүйдэл, ядуурал гээд хамгийн эмзэг
НЭР ДЭВШИГЧ Н. УЧРАЛЫН СОНГУУЛИЙН ШТАБ
4