Н.УЧРАЛ | Page 3

УИХ-ын СОНГУУЛИЙН 72 ДУГААР ТОЙРОГТ МОНГОЛ АРДЫН НАМААС НЭР ДЭВШИГЧ
няцдаггүй чанараар босож бий болсон байх? Нэг ярилцлагадаа би“ Аавын минь ажил надтай хамт өссөн” гэж хэлсэн юм. Аав маань ч тэр үгэнд их баярласан. Намайг багад манайх Хэнтийгээс шилжиж ирээд Шар хаданд амьдран, анхны бизнесээ эхлүүлж байсныг би санадаг. Анхны чөлөөт хэвлэл“ Зар бичиг” сонин гаргаад, орлогоо тоолоод сууж байсан үе надад хааяа дурсагддаг. Би нас нэмэхийн хэрээр аавын маань бизнес тасралтгүй өсөж ирсэн гэсэн үг л дээ.
Боловсролын бизнес гэрэл гэгээтэй сайхан бизнес. Та Их Засаг Их Сургуульд өөрөө сурч байсан уу?
Манай гэр бүл энэ салбарт ажиллаж байхад би МУИС-д сурч болохгүй ш дээ. Энэ бол зүй ёсны хэрэг биз дээ. Би өөрөө тэр сургуульд сурах ёстой, сурахдаа захирлын хүүхэд ямар байх ёстойг харуулах ч ёстой. Их ч хичээж зүтгэсэн дээ. Хүмүүс миний дүнг бодит биш гэж эргэлзэх зэрэг багагүй бэрхшээлийг давсан. Захирлын хүүхэд яаж сурдгийг үлгэр жишээ үзүүлж, нэр төрөө хамгаалж, сургуулийнхаа нэрийг мандуулахгүй л бол миний суралцсан тэр зүтгэл, авсан дүн үнэлэгдэхгүй байх магадтай. Тиймээс оюутан байхдаа би хэн болохоо харуулж чадсан учраас эргээд би тэр хамт олныг удирдахад дөхөмтэй, бидний харилцаа их үнэ цэнтэй, харилцан хүндэтгэлтэй байдаг. Тэгээд сургуулиа төгсөөд сургуульдаа ажиллаж байгаад Англид явж суралцсан.
Англид ямар мэргэжил эзэмшив?
Бизнесийн удирдлагын чиглэлээр сурч төгссөн. Малайзад гурван сар үндсэн сургалтад суугаад дараагийн семестрт Лимкоквиний Лондон дахь салбарт шилжин суралцсан. Ер нь би багын л зүгээр суудаггүй хүүхэд байв. Нэгдүгээр ангидаа шүлэг бичээд л, гуравдугаар ангидаа ном гаргаад л, монгол хэл, математикийн олимпиадад байнга ордог. Математикч ч болно гэж боддог, бас түүх их уншдаг, уран зохиол бол миний сонирхол. Тэр
зандаа хөтлөгдөөд Лондонд сурч байхдаа давхар дипломтой төгсөх боломжийг судалсан юм. Тэнд сурч байхдаа багын зан хөдлөөд ерөөсөө зүгээр сууж чадаагүй( инээв). Элдвийг сэдэж, мөрөөдөж, хүмүүстэй санал бодлоо хуваалцдаг байв.
Англид миний магистрын ажлын удирдагч багш хүний нөөцийн удирдлагын хичээл ордог, шалгалтаа өгөхдөө би манай оронд тийм байдаг, Монголын компаниуд ингэдэг гээд дандаа өөрийн орны жишээг авч ярьдаг байсан. Багш маань чиний хариултаас шинэ мэдээлэл олж авч байгаадаа их сайхан байна гэдэг байлаа. Мөн бидний ярьдаг байсан бас нэг сэдэв- оюутнууд нь Сингапуртаа сурч байгаад гадаадын сургуулийн дипломтой төгсөж болдог, тэр дипломоороо гадаадад ажилладаг тухай, ийм боломж Монголд байдаг эсэх талаар ярьдаг байв. Ингээд би багштайгаа хамт хөөцөлдөж хөтөлбөрөө боловсруулаад 2010 оноос Монголдоо хэрэгжүүлж эхлэн“ Рояаль академи” гэсэн сургууль байгуулсан. Бүх зүйлийг эхнээс нь олон улсын стандартын дагуу хийсэн. Энэ сургуулийн төлбөр бусад сургуулийг бодвол харьцангуй их хэдий ч багш нар нь ихэвчлэн гадаад, сургалт 100 хувь англи хэл дээр явагддаг онцлогтой. Монголд Английн дипломтой төгсдөг ийм сургуулийг бид байгуулсан.
Гадаад багш нар нь энд суурин амьдрах уу?
Нэгээс хоёр жил, мөн гурваас таван жилээр гэрээ байгуулж ажилладаг. Рояаль академид монгол оюутнууд сурахаас гадна Солонгос, Япон зэрэг орноос оюутан солилцооны хөтөлбөрийн дагуу 1 жилийн хугацаатай ирж суралцдаг. Англид NLP гэдэг хүний сэтгэл зүйг удирдах арга зүйг багш нарт заадаг. Бид ч мөн монгол хүний сэтгэлзүйн онцлогийн талаар тусгай хичээл оруулж байна. Мөн удирдахуйн ухааны менежмент гэсэн хичээл бий. Бусад сургуульд үздэг ийм төрлийн хичээлээс Чингис хааны мотивацийн онол ямар байсан, Чингис хааны хэрэгцээний онолыг хэрхэн хийж байсан, Өгөдэй хааны үед менежментийг яаж
хийж байв гэх мэтээр их хаадуудын үзэл онолыг тусгадгаараа онцлогтой. Миний мөрөөдлийн тухайд, Сингапурын Үндэсний Их Сургуульд очоод Ли Куан Юугийн нэрэмжит төрийн удирдлагын хөтөлбөрийг үзээд бидэнд Чингис хааны нэрэмжит төрийн удирдлагын ийм менежментийн хөтөлбөр хэрэгтэй болохыг ухаарсан даа. Энэ хөтөлбөрийг англи хэлээр заахаар төлөвлөн хоёр жил гаруй боловсруулж байна. Өөрөөр хэлбэл, гадныхан ирж Монголын хаадын удирдахуйн ухааны менежментийг судална, монгол залуус англи хэл дээр заалгана гэсэн үг. Ингэсэн цагт Монголын боловсрол дэлхийн брэнд болно. Өнөөдрийн бидний хийж байгаа зүйл Сингапурт 15 жилийн өмнө хийгдсэн гээд бод доо. Тэгэхээр бид хоцорч байгаагаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Боловсролын салбарыг хэн чиглүүлэх вэ гэхээр энэ салбарт ажиллаж, амьдарч буй, салбартаа сэтгэлтэй хүн л байх ёстой гэж боддог. Харин уул уурхай болон барилгын салбарын бизнесмэнүүд боловсролыг мөнгө олох салбар гэж үзэн орж ирж байгаа тохиолдлууд гарч байна. Тэд их мөнгө, бизнесийн зорилготой байгаа нь ажиглагддаг.
“ Их Засаг Их Сургууль” байгуулагдаад олон жил болж байна. Танай төгсөгчдийн тоо хэд хүрсэн бэ?
Одоогоор 14.0 орчим төгсөгчтэй, 22 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа ба лицей сургуультайгаа нийлээд 7000 суралцагчтай. Спорт заал, кино театр, 1000 оюутны байр гээд их сургуульд байх бүх зүйлийг кампус хэлбэрээр хөгжүүлж байна. Үүнээс гадна цаашид тэлэх хөгжлийн нэг том гарц нь“ Рояаль Академи” юм. Английн дипломыг Монголдоо авдаг, мөн хоёр жил Монголд сураад сүүлийн хоёр жил нь Америкт сурч төгсдөг. Ийм сургууль байж л Монголын залуучууд дэлхийн боловсролын тавцанд өрсөлдөх юм билээ. Бидэнд туршлага, философи байна.“ Их Засаг”- ийн школ гэж зүйл бий болсон. Манай орны хувийн хэвшлийн хөгжлийг“ Их Засаг Их Сургууль”-тай харьцуулж үзэх боломжтой юм.
Ер нь боловсролд хөрөнгө оруулсан хүмүүст манай ард түмэн хүндэтгэлтэй ханддаг. Гэтэл таныг олигархийн хүүхэд гэж ярьж бичих юм.“ Хунтайж” нар гээд л. Энэ хандлагыг та яаж харж хүлээж авдаг вэ?
Манай аав 1990 оноос хойш төрд нэг ч жил ажиллаагүй. Ганцхан энэ үзүүлэлтээр л тэр олигархи гэдэг томъёололд нь нийцэхгүй гэж бодож байна. Би нэг удаа Сингапурт явж байгаад таксины жолоочоос Ли Куан Юн гэдэг хүнийг та нар яагаад ингэж их хүндэлдэг юм бэ гэж асуусанд“ Тэр бол бидний эцэг. Сая сая ард түмний хөлийг дөрөөнд хүргэсэн бидний эцэг” гэж хариулав. Тэгэхээр нь би“ Тэгвэл та нар яагаад хүүг нь Ерөнхий сайдаар сонгосон юм бэ” гэж асуухад“ Хүүг нь огт мэдэхгүй ч сая сая ард түмнийг хүмүүжүүлсэн хүн ганц хүүгээ сайн л хүмүүжүүлсэн байж таарна. Тиймээс бид сонгосон” гэж билээ. Хэрэв би хүмүүжилгүй, мэдлэг боловсролгүй байсан бол ажил үйлс маань ч өөдтэй байхгүй байх байсан. Яагаад гэвэл миний ажиллаж байгаа салбарт буруу, муу хүмүүс орогнох боломжгүй учраас. Нөгөө талаас нь авч үзэхэд, хийж бүтээсэн юмтай, нэртэй, зүстэй, төр түмэндээ зүтгэсэн хүмүүсийн хүүхдүүд олны ярианд илүү өртөж байдаг ч юм шиг. Ямар ч эцэг эх үр хүүхдээ сайн хүн болгож хүмүүжүүлэхийн төлөө л явдаг. Тэр хүмүүсийг ингэж давхар гүтгэх, яллах хэрэггүй шүү дээ.
Гадаадад боловсрол эзэмшсэн, эцэг эх нь хөрөнгө чинээтэй гэх талаас нь харж, хүүхдүүдийг нь ялгаварлах хандлага бол утгагүй зүйл юм. Гэхдээ үүний цаана энэ залуус амьдрал мэдэх үү, үгүй юу, өлсөхийн зовлон үзээгүй, дутагдаж гачигдахын бэрхшээл амсаагүй гэх нэг ойлголт байдаг. Таны дэвшиж байгаа тойргийн зарим хэсэг нь үнэхээр хүнд амьдралтай. Таныг бас л энэ талаас сонжих л байх?
Би дээр хэлсэн, аавын маань ажил үйлс надтай цуг өссөн гэж. Бүх зүйлийг яаж эхлэх, яаж туулахыг нь
3
НЭР ДЭВШИГЧ Н. УЧРАЛЫН СОНГУУЛИЙН ШТАБ