Н.УЧРАЛ | Page 2

УИХ-ын СОНГУУЛИЙН 72 ДУГААР ТОЙРОГТ МОНГОЛ АРДЫН НАМААС НЭР ДЭВШИГЧ

ТӨР ТҮМНИЙХЭЭ ТӨЛӨӨ ЗҮТГЭХ ГАЛ ЭРМЭЛЗЭЛ ДҮҮРЭН БАЙНА

“ Их Засаг”-ийн,“ Royal“-ийн гэх тодотголтой Н. Учралыг Монголын шинэ үеийн сэхээтний сонгодог төлөөлөл, олон улсын хэмжээнд өрсөлдөхүйц өндөр боловсролтой залуу гэдгийг олон нийт хүлээн зөвшөөрдөг. Лимкоквин Их Сургуулийн Лондон хот дахь салбарт Бизнесийн удирдлагын мастер, Оросын ШУА-ийн Сибирийн салбарт Түүхийн ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан тэрбээр энэ удаа УИХ-ын сонгуулийн 72-р тойрогт нэр дэвшсэн нь олон хүний ярианы сэдэв, Сонгинохайрханчуудын хувьд итгэл найдвар болоод байна. Тиймээс бид түүнийг урьж ярилцсан юм.
Таныг урьж ярилцаж байгаадаа баяртай байна. Залуу хүн амьдралдаа том шийдвэр гаргаж, зоримогхон өөр нэг үеийг эхлүүлж байгааг хараад хүндэтгэх сэтгэл ч төрлөө. Одоогоос дөрвөн жилийн өмнө таныг УИХ-д нэр дэвшинэ гэж шуугьж байсан. Жагсаалтад ч бас дээгүүр орох нь гэж яригдсан. Тухайн үед яагаад нэрээ татсан юм бэ?
Юуны өмнө, намайг зочноороо урьсанд баярлалаа. Тийм явдал болсон. Ер нь 2009 оноос хойш намын ажилд идэвхтэй оролцоод, бусад залуучуудынхаа адил явж ирлээ. Өмнөх сонгуулиар намын удирдлага Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших саналыг тавьсан ч тухайн үед би гадаадад сургуулиа төгсөөгүй байсан тул оролцох боломжгүй болсон. Харин Нийслэлийн намын хороонд Улс төрийн хэлтсийн даргын
алба хаших болж, орон нутгийн сонгуульд намын хороон дээр, намынхаа штабт ажилласан. Улмаар жагсаалтаар дөрөвт бичигдэж дүүргийн иргэдийн хуралд төлөөлөгчөөр сонгогдсон. Түүнийг би цаанаасаа хувь заяа байсан гэж боддог. Багаасаа л өөрөө шийдвэр гаргаад явсан замналаа харахаар бүх юм таарч, тохирч явсан гэж боддог. Зарим эцэг эх үр хүүхдээ бодол хүслээрээ удирдаж чиглүүлээд улс төрд хөтөлж оруулаад, өөрсдөө чимээгүй үлддэг. Бас гэр бүлээрээ хамт хэлхэлдээд, аав нь нэг өөр намд орж, ээж нь ч бас нэг намд явж байх шиг,“ хэт идэвхтэй” амьдралаар явцгаадаг.
Улс төрийн сонголт хийхэд аав тань зөвлөж, эсвэл хориглож байсан зүйл байдаг уу?
Ер нь намайг төрсөн цагаас хойш надад үзүүлж байсан хандлага бол бий, тэр хүний үзэл бодлын, үйл ажиллагааны, биеэ авч яваа байдлын ч гэдэг юм уу. Түүнээс биш ямар нэг шийдвэр гаргахад оролцоод байдаггүй. Өөрөөр хэлбэл улс төрийн талаар би тусгаар тогтносон хүн.
Таныг олон нийтэд танигдаад, улмаар улс төр лүү орсноос хойш таны аав Н. Ням-Осор гуай ерөнхийдөө нэг их ил гарахаа больсон. Энэ талаар танай гэр бүлд ямар зарчим үйлчилдэг вэ?
Би дунд сургуульд байхаасаа л олимпиад, уралдаан тэмцээнд дандаа оролцдог байлаа. Уран зохиолд сонирхолтой, яруу найргийн“ Хүрэл
тулга” наадамд хүртэл шүлгээ уншиж байсан шүү. Оюутан болоод эрдэм шинжилгээний хурал, парламентын мэтгэлцээнд идэвхтэй оролцдог, тэр хэрээрээ ч их олон найзтай болсон. Тэд одоо бүгд нийгмийн амьдралд идэвхтэй оролцоод явж байна. Анх улс төр сонирхоод ярихаар аав намайг эхлээд сургууль соёлдоо анхаар гээд төдий л дэмжихгүй, нэг удаа хувийнхаа бизнесийг хийх хэрэгтэй юм биш үү ч гэж хэлж байсан. Аав маань“ аливаа зүйл цаг хугацаатай” гэж сургадаг. Ер нь Н. Учрал гэдэг хүнд үлдээж байгаа хамгийн том баялаг нь намайг төрсөн цагаас хойш надад үзүүлж байсан хандлага гэдэг зүйл л дээ. Тийм учраас би багаасаа эх оронч, нийгмийн идэвхтэй хүн болж өсч хүмүүжсэн. Бараг дөрвөн настай байхаас л аав минь надад Чингис хааны тухай түүхэн үлгэрүүдийг ярьж өгдөг байлаа. Тэр үед Чингис хааны тухай нэг их ярьдаггүй байсан цаг. Нэг, хоёрдугаар ангид байхдаа л би Чингис хааны түүхээр амьсгалчихсан,“ Монголын Нууц Товчоо”-г мэддэг байв. Миний багын үлгэрийн баатрууд бол Боорчи, Тэмүүжин хоёр. Ийм зүйлээр л багаасаа амьсгалж өссөн дөө. Аав минь Хэнтий аймагт ХЗЭ-ийн хорооны I нарийн бичгийн дарга, завгүй, ядрахаа мэддэггүй, тэгсэн мөртлөө л өглөө болгон гүйдэг тийм л байсан. Ерээд оны үед Ардчилсан хувьсгал гарангуут л аав оролцоод явсан. Эвлэлийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга байхдаа л шууд оролцоод явна гэдэг тухайн үедээ эрсдэлтэй л хэрэг байсан. Ийнхүү багаас минь улс төрийн амьдралын уур амьсгал надад нөлөөлж эхэлсэн юм. Аав маань
2004 он хүртэл улс төрийн амьдралд их идэвхтэй оролцдог байлаа. Намуудын мөрийн хөтөлбөрийг харж байхад манай аавын үндсэн үзэл баримтлал одоо хүртэл нөлөөтэй байгаа нь харагддаг. 2000 онд Эв Нэгдлийн Нам байгуулж байсан үеийнх нь мөрийн хөтөлбөр маш сайн боловсруулагдсан нь харагддаг. Аав минь боловсролын салбарын үйл ажиллагааг дагнан эрхэлдэг учраас байнга соён гэгээрүүлэх, мэдлэг мэдээлэл өгөхөд анхаарлаа хандуулдаг. Аавынхаа залуу насандаа хичээж, хийж байсан зүйл нь надаар илрэн гарч байна гэж боддог. Тийм учраас би илүү их хичээж явдаг.
Анх тээврийн товчооны тэнд бизнес хийж байсан гээд танай гэр бүлийн талаар сонирхолтой түүх байдаг. Өөрөө бизнесээ бодож олоод, тасралтгүй уйгагүй ажилладаг хүн гэж таныг бизнесийнхэн онцолдог. Танай сургуулиар орж үзэхэд бүх зүйл нь их чамбай юм.
Анх аав ээжийгээ Монромебель компанийн байранд гурван өрөө түрээслээд сургууль байгуулахад их л гайхаж байлаа. Тэгэхэд би бага хүүхэд, дараа нь сургуульд орох үед одоогийн Их засаг Их Сургуулийн орчин буюу Баянзүрх дүүргийн 4, 7-р хороо чинь нүцгэн тал, хүүхдүүд бид тэнд уулан дээр гарч цасаар тоглодог байхад аав энд сургууль байгуулна гээд ярихад ч бас гайхаж, итгэж ядаж, мөрөөдөл юм шиг санаж байсан. Харин аав минь тэнд, сүүлд 2000 онд Сонгинохайрхан дүүрэгт“ Чингис СООСЭ” сургууль бас байгуулсан. Одоо би тус сургуулийн Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байна.
Энэ бол ээж аавын тань нямбай, зорилгоо хаядаггүй,
НЭР ДЭВШИГЧ Н. УЧРАЛЫН СОНГУУЛИЙН ШТАБ
2