Их Засаг, Ням-Осор гэдэг хоёр нэр холбоо хамааралтай дуулдсаар олон оныг үджээ?
Миний бие“ Их засаг Их Сургууль”-ийг байгуулж, удирдаж байгаа болохоор энэ сургуультай нэр минь хамт явдаг байх. Их Засаг хэмээх нэр бол эзэн Чингис хааны Их Засаг хуулийн нэр. Их Засаг хууль бол XIII зууны Их Монгол улсын Үндсэн хууль. Чингис хааны төрийн их хууль байсан болохоор Чингис хаан, Их Засаг хууль хоёр хүйн холбоотой ойлголт юм.
|
“ Рояаль академи”-ийг миний хүү Н. Учрал байгуулсан. Өөрөө байгуулаад, өөрөө удирдаад, эрдмийн хамт олныхоо дунд ажиллаж байна. Хүүгийн минь байгуулсан Рояаль Академи 5 дахь жилдээ ажиллаж байна. Рояаль Академийн хөгжлийн шинэ дүр төрх бол Английн нэр хүндтэй их сургууль“ Англия Раскин Их Сургууль”-ийн салбарыг Монголд байгуулахаар болсон явдал юм. Энэ нэр хүндтэй сургуулийн бакалавр, магистрын сургалтыг Монголдоо дүүргээд, эх орондоо дипломыг нь авах боломж бүрдэж байгаа юм. Монголын олон залууст сурч боловсрох, дэлхийн боловсролыг дэргэдээсээ хүртэх боломж нээж өгч байгаад нь Монголын олон аав, ээжүүд талархаж байдаг. |
||||||||||||||||||||||||||||||||
|
Сургуульдаа“ Их Засаг” гэдэг нэр өгөх санаа хэрхэн төрсөн бэ?
Яг үнэндээ Их Засаг хуулийг би сайн мэдэхгүй явсан үе. Манай багш нар цуглачихсан яамны коллегийн хурлаар орох гэж байсан юм. Тэд“ Халх журам” гэдэг сургууль байгуулагдчихсан,“ Шихихутаг” ч байгуулагдчихлаа, одоо“ Их Засаг” л үлдлээ гэж байв. Тэгээд л шууд ороод“ Их Засаг” / инээгээд / гэдэг нэр авчихсан. Цаанаас бурхан хараад ч байгаа юм шиг. Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Хайдав гуай, Энэ Их Засаг гэж юу юм, тэнд ч нэг засаг, энд ч нэг засаг байх юм гэж шүүмжилж байсан удаатай. Ингээд нэгэнт энэ том нэрийг авчихсан хүн чинь судалж, улмаар Их Засаг хуулиар дэд докторын зэрэг хамгаалсан. Сүүлд нь“ XIII-XIV зууны Монголын төрт ёсны түүхэн хөгжил” сэдэвт бүтээлээр түүхийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Ингэж л“ Их Засаг” хэмээх нэр манай сургуулийн хөгжил дэвшлийн үндэс болж бас миний судалгааны ажлын гол сэдэв ч болсон.“ Их Засаг Их Сургууль”-аа Чингис хааны нэрэмжит болгосон. Чингис хааны нэрэмжит болгодог нь манай сургуулийн багш асан хурандаа генерал, гавъяат хуульч Ж. Авхиа гуайн санал, санаачилга юм. Чингис хааны нэрэмжит дэлхийд ганцхан сургууль гэж бид үүгээрээ бахархдаг. Сургууль маань Их Британийн Үндэсний магадлан итгэмжлэлд ч орчихлоо. Олон улсад магадлан итгэмжлэгдсэн гэсэн үг л дээ. Чингис хаан, Их засаг гэдэг нэр манай хамт олны туг сүлд юм даа.
“ Рояаль академи” бас байгуулагдчихлаа?
|
Учрал гэснээс та хүү, охин хоёртой. Таны эрмэлзэнгүй, бууж өгдөггүй энэ зан чанараас хүүхдүүдэд чинь өвлөгдсөн үү?
Зан чанар минь миний хүү, охин хоёрт өвлөгдөлгүй яахав. Хүү Учрал маань Англид сургууль төгсөж ирээд“ Рояаль” сургуулиа байгуулсан. Дараа нь докторын зэрэг хамгаалсан. Угаасаа нийгмийн маш их идэвхтэй.“ Монголын залуу багш нарын холбоо” байгуулаад хотын 9 дүүрэг, 21 аймагт салбар зөвлөлтэй ажиллаж байна. Монголын багш нарын төлөө гэсэн халуун дулаан сэтгэл өвөрлөн ажиллаж байгаад нь би багш хүний хувьд маш их баярлаж ажил үйлсийг нь дэмждэг. Охин Ундрал маань АНУ-д сургууль төгсөж ирээд одоо Их Засаг Их Сургуулийнхаа сургалт эрхэлсэн захирлаар ажиллаж буй.
Бэлэн юман дээр өссөн ихэнх хүүхдүүд бие даах чадвар муу, хүсэл эрмэлзэл, тууштай чанар ч тааруухан байдаг юм шиг анзаарагддаг. Танай хүүхдүүд эсрэгээрээ юм. Аав ээжийн хүмүүжлийн нууц жор байгаа байх даа?
Тэгтлээ ч бэлэн юман дээр өссөн хүүхдүүд биш. Бизнесээ эхлүүлж байх үед л төрж өссөн хүүхдүүд шүү дээ. Аав ээж хоёр нь ажил төрөлгүй ганзагын наймаа хийж явах үе. Хуушуурын гуанз ажиллуулж, сонин гаргаж, шөнийн дэлгүүр ажиллуулж байсан бүхий л цаг үеүдтэй зэрэгцэн миний хоёр хүүхэд өссөн. Миний аав ээжийн амьдрал бид хоёртой цуг өсч өндийсөн гэж миний хүү Учрал нэг удаа хэвлэлд ярилцлага өгсөн байсан. Бид хоёрт хүмүүжлийн нууц жорсоод байх юу байх вэ дээ, хүүхдээ дутагдал гаргавал дундаа
|
суулгаж байгаад“ хоёр” цаг лекц уншдаг ш дээ / инээв /. Бид хоёроор лекц уншуулснаас зодуулсан нь дээр гэж Учрал одоо хошигнодог юм.
Н. Учрал хүү чинь ааваасаа дутахгүй олны танил болсон. Эцгийн хувиар хүүгийнхээ ямар чанарыг та илүүтэй үнэлдэг вэ?
Учрал их өргөн цар хүрээтэй сэтгэдэг. Маш их санаачилгатай, санаж бодсон зүйлээ хэрэгжүүлэхийн төлөө явдагт нь би бахархдаг. Мөн илтгэх, бичих ур чадвар сайтай. Оюутан байхдаа л“ UB Palace”-д дүүрэн хүн цуглуулчихаад лекц уншиж байсан хүн шүү дээ. Манай бэр оюутан байхдаа лекцийг нь сонирхож ээжтэйгээ оччихоод орж чадалгүй буцаж байсан гэж ярьдаг юм. Охиноо, чи ахаасаа туршлага суралцах хэрэгтэй гэхээр тэр чинь төрчихсөн амьтан байхгүй юу гэж ам таглана / инээв /.
|
Н. Учрал нам, улс төрийн ажилд залуугаасаа бэлтгэгдэж байна. Хүүгийнхээ ирээдүйг та ямраар хардаг вэ? Миний хүү МАН-д элсээд нэлээд хугацааг үдэж МАН-ын Бага хурлын гишүүн, Нийгмийн ардчилал- Монголын залуучуудын холбооны Дэд ерөнхийлөгч, УИХ дахь МАНын бүлгийн зөвлөх зэрэг сонгуульт ажлуудыг гүйцэтгэж байна. Мөн Монгол улсын Шадар сайдын зөвлөхөөр ч ажиллаж байв. Миний хүү Учралыг Монгол Ардын нам УИХын гишүүнийг сонгох сонгуульд итгэл хүлээлгэн нэр дэвшүүлсэнд би аавын хувьд баяртай байна. Түмний итгэлийг дааж явах хэрэгтэй л гэж би хэлдэг дээ. Манай сургууль Н. Учралын нэр дэвшиж байгаа Сонгинохайрхан дүүрэгт 2000 онд Чингис-Соосэ Олон Улсын Харилцааны Сургууль байгуулж тэр сургуулиа түшиглээд Санхүү Эдийн Засгийн Сургууль, Жэсан-Чингис |
||||||||||||||||||||||||||||||