Н.УЧРАЛ | Page 11

УИХ-ын СОНГУУЛИЙН 72 ДУГААР ТОЙРОГТ МОНГОЛ АРДЫН НАМААС НЭР ДЭВШИГЧ
Хаан Сургууль, Их Засаг Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв байгуулан ажиллуулж байна. Манай Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв БНСУ-ын Кёнг-Иний Их Сургуультай хамтарч 1 + 1 хөтөлбөр хэрэгжүүлэн энд 1 жил, Солонгост 1 жил суралцаад 2 улсын сертификаттай төгсөх боломжийг нээсэн. Манай Чингис-Соосэ кампусыг зарим хүмүүс Сонгинохайрхан дүүргийн их сургууль гэж хэлэх нь бий. Учир нь манай сургуулийг 2000 онд анх байгуулагдахад эндэхийн байрны үнэ илт өсөж хотын төвийнхтэй адил болсон гэдэг. Олон ч жижиг бизнес хөлөө олсон. Боловсрол дагаж хөгжил ирдэг гэж үнэн үг шүү. Миний 16 жилийн өмнө байгуулсан, Н. Учралын маань удирдаж байгаа Чингис-Соосэ цогцолборыг түшиглэн миний хүүг УИХ-ын 72 дугаар тойрогт нэр дэвшүүлсэнд нь манай хамт олон маш их баяртай байгаа. Энэ удаагийн сонгуулиар сонгогдсон УИХ улс орноо зөв замд нь хөтлөн оруулна гэдэгт олон хүн итгэж найдаж байна. Улс орныхоо энэхүү томоохон зорилтыг шийдвэрлэхэд миний хүү Учрал оролцоно гэсэн зорилгодоо хүрээсэй хэмээн бодож байна. Улс эх орноо уруудан доройтож ард иргэдийн амьдрал жил тутам дордож байгааг зүгээр хараад сууж болохгүй, сайн аав ээжийн буянаар олсон мэдлэг боловсролоо түмэн олондоо зориулна гэж хүү маань ярьдаг. Ер нь тэгээд хүүгийн минь зөв байх л даа. Анх би улс төр сонирхоод явахад нь тийм ч таатай байгаагүй. Харин өнөөдрийн байдлыг хараад л миний хүү шиг олон залуус төрд орж мэдлэг чадвараа зориулаасай гэж хүсэх болсон. Элдэв гаж зуршилгүй, зарчимтай, шударга, илүү харсан шуналгүй, хүмүүжил, ёс суртахуунтай хүүгээ би түмнийхээ төлөө зүтгэ гэж төрдөө хүлээлгэж өгч байна даа. Миний хүүд төр түмнийхээ итгэлийг дааж явах ухаан бий.
Бэрийнхээ талаар ярина уу?
Манай бэрийг Сэлэнгэ гэдэг. БЗДийн Эдийн засаг хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад саяхнаас сургуульдаа ирээд Үндэсний Инженер Технологийн Сургуулийн захирлаар ажиллаж байна. Ажилласан газар бүртээ нэр төртэй, санаачилгатай, бүтээлчээр ажилладаг. Англид сургууль төгссөн боловсролтой, соёлтой бүсгүй.
Ач зээ хэдүүл болчихов?
Зээ хүү Чин-Үнэн, ач охин Мишээл, ач хүү Тэмүүжин гээд мундаг хүмүүс бий. Хүүгийн маань охин Мишээл одоо 7 настай, нэгдүгээр ангид суралцаж байна. Ач зээ нар маань манай хамгийн том дарга нар шүү дээ.
Та өөрөө эрдэмтэн, гэргий тань бас эрдэмтэн. Хүү тань эрдэмтэн. Охин чинь бас одоо докторантурт сурч байна. Нэг гэр бүлд ийм олон эрдэмтэн сайхан уу?
Ихэнх улсууд гэр бүлийн хоёрын нэг нь карьераа хөөгөөд, нөгөө нь арын албаа даасан нь дээр гэж үздэг юм билээ. Эрдэм, судалгааны ажлаа ярилцана, нэг нэгнийхээ бүтээлийг уншина, санал шүүмжээ хэлнэ, дүгнэлт өгнө харин ч бие биедээ үргэлж ярих юмтай, сонирхол нэгтэй их зүгээр байдаг шүү. Сургуульд хамт сурч байсан үеэ дурсана, оюутан цагийн найз нөхдийнхөө тухай ярина. Ер нь ярих сэдэв баян байна гэдэг гэр бүлийн амьдралын өнгө төрхийг өөрчилж сонирхолтой сайхан болгодог юм шиг санагддаг. Хүү маань бид хоёртой эрдэм судалгааны ажлаа ярьж бид хоёрт санаагаа хэлсээр байгаад эрдэм номын гэр бүлийн уур амьсгал бүр тогтжээ.
Гэргийн тань ямар чанар анх таалагдаж байсан бэ?
Ер нь л сайн хүн дээ. Ажилсаг хөдөлмөрч, зарчимч, үнэнч шударга хүн шүү дээ. Тэр чанарыг нь би байтугай манай сургуулийнхан хүндэлнэ шүү дээ. Миний хань Увс аймгийн Зүүнговь сумын харьяат, төрсөн ах нь Улсын арслан Жамбалын Хайдав. Миний бие эх орныхоо баруун зүүн хязгаарыг мах цусаараа холбосон“ Учрал” хэмээх шүлэг бичээд хүүдээ Учрал гэдэг нэр өгсөн юм.
Баян байхын давуу болон сул тал юу вэ?
Баян гэдэг үг олон утгатай. Баян байх сайхан байлгүй яахав. Тэр тусмаа, сэтгэлээрээ л баян явах чинь хамгийн чухал зүйл шүү дээ. Сэтгэлгээний ядуурлаас маш их болгоомжлох хэрэгтэй. Монголчууд амны бэлгээс ашдын бэлгэ гэж ярьдаг. Ядарч байна, зүдэрч байна гэхээсээ илүүтэй
ажиллаж хөдөлмөрлөхийг эрхэм болгох хэрэгтэй. Тэгсэн цагт хүн бүхэн баян сайхан амьдарч чадна гэж залуучуудад хэлэх дуртай. Сургууль маань байгуулагдаад 22 жил болж байна. Манай хамт олны дотор байгуулагдсан цагаас хойш хамт ажилласан олон хүн бий. Би хамт олныхоо өмнө үүрэг хариуцлага хүлээсэн хүн. Хамт олноо, байгууллагаа л аятайхан авч явъя гэсэн бодол надад байдаг. Өнгөрсөн жил багш нарын 63 айлын орон сууц барьсан. Хамт олны л хүчээр энэ байгууллага явж байгаа учраас тэднийхээ амьдрал ахуйг сайжруулах ёстой гэж цаг ямагт бодож явдаг даа.
Та бусдыг юугаар үнэлж дүгнэдэг вэ? Жишээ нь ажилд авахдаа, найзалж нөхөрлөхдөө хүний ямар чанарыг илүү онцолж үнэлдэг вэ?
Тууштай,
үнэнч
шударга,
итгэлтэй
чанар их чухал юм. Өнөөдөр сайн
байсан ч, маргааш аашаа хувиргадаг
туушгүй улсууд олон байна. Үерхэж
нөхөрлөсөн цагаасаа насаараа үнэнч
яваа улсууд ч байдаг. Өөрөөр хэлбэл
үнэнч, шударга, зарчимч, итгэлтэй,
туйлбартай
байх
зан
чанарыг
эрхэмлэдэг.
Элитүүд гэх нэг нэр томъёо бий. Хэнийг элит гэх вэ? Та жишээ нь элит мөн үү?
Билл Гейтс дэлгүүрээс юм авах гэж ороод дэндүү үнэтэй байна гэж л дээ. Тэгсэн худалдагч нь сая танай хүү манай дэлгүүрээс үүнийг аваад явсан шүү дээ гэж. Тэгэхэд нь, Билл Гейтс тэр чинь баян айлын хүүхэд, би чинь ядуу хүний хүүхэд шүү дээ гэсэн гэдэг. Би ч бас түүн шиг ядуу хүний хүүхэд шүү дээ, яаж элит байх юм. Хөдөөний малчны, ганц бие хөгшний хүүхэд байхгүй юу. Манай хүүхдүүд ч гэсэн бизнесээ эхлүүлж байсан борог орчинд хүн болсон хүмүүс. Манай ач зээ нар харин элитүүд болж болох юм.
Танд баярлалаа!
Төрийн соёрхолт инженер Н. Нацагням
Хүн болгон хариуцлагатай байдаг. Буруу сонголт хийвэл түүнийхээ төлөө хариуцлага хүлээдэг. Тиймээс Сонгинхайрханчууд та бүхэн азтай, алдах зүйл байхгүй сонголт нь Н. Учрал юм. Арыг нь би даана. Яагаад гэвэл энэ хүний аав ээжийг би мэднэ. Удам судар сайтай, оюунлаг ийм сайхан залуу байгаа юм.
УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх Б. Цогтбаяр
Бид өнөөдөр яах ёстой юм бэ? Сунгалт хийхгүй ээ, сонголт хийнэ. Үүнийг би Сонгинохайрханчуудаас хүсч байгаа юм. МАН-аас нэр дэвшиж буй шилдэг боловсон хүчин Н. Учралыг дэмжих ёстой юм шүү. Сонгинохайрханчууд та бүхэндээ“ сонголтоо зөв хийгээрэй” гэж уриалж байна.
Монголын Оюун Ухааны Академийн захирал Х. Хатанбаатар
Н. Учрал найзтайгаа боловсролын салбарт хамтдаа зүтгээд багагүй хугацаа өнгөрсөн байна. Н. Учрал маань шинийг санаачлагч аливаа ажлын ард нь гарах тууштай зан чанарыг өөрийн болгосон чадварлаг залуу гэдгээр нь найз нөхөд нь их бахархдаг. Шилдэг залуучуудынхаа төлөөлөл болон ажиллаж байгаа найздаа зорьсон зүйлдээ хүрч амжилтыг араасаа дагуулж явахын ерөөлийг дэвшүүлье.
ИМПОРТЛОГЧ ОРНООС
ЭКСПОРТЛОГЧ ОРОН БОЛНО
МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨС
БИД ИНГЭЖ ШИЙДНЭ:
БОДИТ БАЙДАЛ
Манай улс 2015 оны байдлаар нийт хэрэглээнийхээ 80 гаруй хувийг гаднаас импортлон авч байна. 56 сая малтай боловч жилд 56 тэрбум төгрөгийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг импортоор авч хэрэглэдэг. 2015 онд манай улс мал, амьтны гаралтай 27 сая ам. долларын өөх тос, 330 сая ам. долларын хүнсний бэлэн бүтээгдэхүүн, 13 сая ам. долларын гутал, малгай авчээ. Нэг жилд эдгээр 5 нэр төрлийн бүтээгдэхүүн авахад Чингис бондын гуравны нэгтэй тэнцэх хэмжээний мөнгийг гадаадад гаргаж байна.
Ажлын байрыг хамгийн олноор бий болгодог хөнгөн үйлдвэрийн салбарыг сэргээн хөгжүүлэх“ 21:100” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 21 аймагт импортыг орлох, гол 100 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үйлдвэрийг байгуулахад бодлогын дэмжлэг үзүүлнэ. Импортын барааны татварыг үе шаттай нэмэгдүүлэх замаар дотоодын үйлдвэрлэлээ дэмжинэ. Гадаад зах зээлд экспортлох боломжтой тэргүүлэх ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний судалгаа, маркетингийг төрөөс дэмжиж,“ Монгол экспорт” хөтөлбөр хэрэгжүүлнэ.
11
НЭР ДЭВШИГЧ Н. УЧРАЛЫН СОНГУУЛИЙН ШТАБ