Н.УЧРАЛ Сэтгүүл | 页面 21

21
УИХ-ын СОНГУУЛИЙН 72 ДУГААР ТОЙРОГТ МОНГОЛ АРДЫН НАМААС НЭР ДЭВШИГЧ
орсон.“ Хүрэл тулга” хүүхдийн яруу найргийн наадамд жил бүр оролцоно. Математик, монгол хэл, түүхийн хичээлийн олимпиадад орно. Энэ нь маш их хөгжүүлсэн гэж боддог. Олон ч аварга болж байсан. Миний хувьд эцэг эх нь их шахсан хүүхэд хичээл номдоо дургүй болох магадлалтай гэж боддог. Харин хүүхдийг өөрийн нь сонирхол, авьяасыг нь тулгуурлаж хөгжүүлэх л хамгийн чухал.
Та хүүгээ яаж ингэж хүмүүжүүлж чадсан бэ? гэж хүмүүс асуудаг гэж сонсож байсан. Энэ талаар яриач. Миний хүүгийн талаар сайн муу үг энд тэнд явж л байна. Тэр хүмүүс Учралыг огт мэдэхгүй байгаа нь шууд ойлгогддог. Таны хэлснээр олон хүн надаас хүүгээ яаж ингэж сайхан хүмүүжүүлэвээ гэж асууж, зарим нь бүр туршлагаа хэлээч гэдэг юм / инээв /. Тийм тусгай жор юу байхвэ дээ. Хүүхдийн хүмүүжил эцэг эхээс л улбаатай. Эцэг эхчүүд алдаа дутагдлаа хүүхдээсээ олж хардаг гэдэг дээ. Тэгэхээр Ням-Осор бид хоёр алдаа дутагдал, хор хөнөөл багатай юм уу даа / инээв /. Миний хувьд хүүхдийг зөөлөн аргаар хүмүүжүүлэх ёстой гэж боддог. Монтескьёгийн“ Хүүхэдтэй зөөлөн харьц, шийтгэл тэднийг харгис хатуу болгодог” гэдэг үг үнэн үг шүү. Үгээр, харцаар ойлгох хүүхдийг зодох шаардлага байхгүй шүү дээ. Зөөлөн аргаар хүмүүжсэн хүүхэд энэрэнгүй хүн болдог. Миний хүү чинь их сайн хүү, аав ээждээ хайртай. Аав ээжээ хүндэлдэггүй, аав ээждээ хайргүй хүн бусад хүнийг хайрлаж, хүндэтгэж чадах уу даа. Миний хүү хэдийгээр авьяастай, сурлагатай ч гоц гойд хүүхэд байсан гэж хэлэхгүй. Бусдын л хүүхдийн нэгэн адил хийж бүтээх чин эрмэлзэлтэй, олон нийтийн идэвх сайтай, боловсролтой орчин үеийн Монголын олон сайхан залуучуудын нэг.
Учралын талаар сонгуулийн үед нилээд яриа гарлаа. Энэ талаар та юу хэлмээр байна. Мэдээж худал хуурмаг яриа, цуурхал сонсоод эх хүний хувьд сэтгэл өвдөж л байна. Ямар ч муу муухай юм ярьж хэлдэг болоо вэ. Харин сонгуулийн сурталчилгааны хоног дуусаж байгаад баяртай байна. Төрийн ордонд УИХын гишүүд хууль хэлэлцдэг л гэж боддог, гэтэл архи тамхи хэрэглэж байна гэдгийг мэдээд их гайхлаа. Юу боллоо гэж тэр бичлэгийг 200 сая төгрөгөөр авах вэ дээ, тийм хэмжээний амьдралтай хүмүүс бид биш. Хөрөнгө мөнгө гэдэг чинь хөдөлмөрөөр бий болдог зүйл шүү дээ. Нэр дэвшигч Л. Эрдэнэчимэгийн сурталчилгааны багаас архи тарааж байна гэж сонсоод манай хүмүүс очиход Н. Учрал тараасан гээд Л. Эрдэнэчимэгийн архины үйлдвэрийн“ Домогт” архи ууж байх жишээтэй.
Санал авах зорилгоор архинд дуртай хүмүүсийг баярлуулж байгаа хэдий ч хэдэн айл гэр бүл, үр хүүхдийн аз жаргалтай өдрийг хомсолж байгаагаа ухаармаар л юм даа. Алдаа дутагдалгүй хүн гэж байдаггүй. Гэхдээ энэ хүний алдаа дутагдал арай л их, бас“ дайсан” ихтэй ч юмуу даа. Сурталчилгааны үед гарсан сөрөг юм бүрийг нэр дэвшигч Н. Учрал гэж хэлдэг мэдээллэдэг болсонтой холбоотойгоор бүр сүүлдээ Л. Эрдэнэчимэгийн болон бусад нэр дэвшигчдийн талаар сөрөг мэдээлэл, сөрөг үйлдэл битгий гараасай гэж боддог болсон. УИХ-ын гишүүн хүн атлаа сошиал-аар гарсан хүүхдүүдийн тоглоом шиг үг үсэг утга зүйн алдаа бүхий“ нэрээ татах тухай“ мэдэгдлийг нэр дэвшигч Н. Учрал гаргалаа гэж бичүүлж байгаа нь үнэхээр харамсалтай санагдсан. Анх сонгуульд миний хүү Н. Учрал нэр дэвшихэд УИХ-ын гишүүн нас тогтсон эмэгтэй хүнтэй өрсөлдөхөд хууль эрхзүйн болон ёсзүйн хэм хэмжээнд соёлтой өрсөлдөөн болохнээ гэж дуртай байсныг нуух юун. Гэтэл огт бодоогүй олон асуудлууд хойно хойноосоо хөвөрсөөр өнөөдрийг хүрлээ. Тэр бүрт хариулт өгөхийг бид урьтал болгосонгүй. Цаг хугацааны явцад учир нь олдоно гэж бодлоо.
Учрал маань эцэг эхийнхээ ачийг хэр хариулж байна? Эцэг эхийнхээ санаа сэтгэлийг амар тайван байлгаж чадваас эцэг эхийнхээ ачийг хариулж байна гэж бодох хэрэгтэй. Тэгэхээр миний хүү аав ээжийнхээ ачийг хариулж байгаа. Сократ нэгэнтээ“ Төр засаг л хүнийг хүмүүжүүлдэг. Сайн төр сайхан хүмүүсийг, бурангуй засаг өөдгүй хүмүүсийг буй болгодог” гэж хэлсэн байдаг. Тиймээс миний хүү Учрал шиг боловсролтой, хүмүүжилтэй олон сайхан залуучууд энэ удаагийн сонгуульд нэр дэвшсэнд баяртай байна. Бас тэднийг дэмжих нь зүйтэй гэж бодож байна. Түүнээс биш ажилтай болохын тулд ч юм уу, эрх мэдэл, мөнгө төгрөгтэй болохын тулд нэр дэвшээгүй гэдгийг сонгогчид та бүхэн тунгаана буй заа.
Бусдын хүүхдийн нэгэн адил ирээдүй өөдөө алхаж яваа миний хүү Н. Учрал төрийн түшээ болбол дүүрэг, хот, улсын хэмжээнд бүрэн дүүрэн ажиллаж чадах хүн гэдгийг төрүүлж өсгөсөн эхийн хувьд уламжлахыг хүсч байна.
Миний хувьд бусад ээжүүдийн л нэгэн адил хүүгийнхээ сайн сайхны төлөө санаа тавьж, ерөөлийн сайхнаа үр хүүхдэдээ зориулж явдаг даа.
Танд баярлалаа. Ярилцсан: Сэтгүүлч М. Төгөлдөр
Монгол улсын Шинжлэх Ухааны Гавьяат зүтгэлтэн Түүхийн ухааны доктор Н. Хишигт
УИХ-ын гишүүн асан, доктор, профессор Б. Эрдэнэсүрэн
Говь-Алтайаймгийн уугуул, УИХ-ын гишүүн асан, доктор, профессор Вандангийн Алзахгүй
Д. Нямаа( Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Дундговь аймгийн уугуул)
Монголын түүхчдийн гэр бүлд төрж өссөн Н. Учрал нь эцэг эхийнхээ мэргэжлийг өвлөн авч, түүхийн сургалт, судалгаанд өөрийн хувь нэмрээ оруулж буй залуу эрдэмтэн юм.
Тэрээр Монголын улс төрийн түүхийг сонирхон судалж“ Монголын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг олон улсад хүлээн зөвшөөрсөн нь( 1924- 1945)” сэдвээр доктор / Ph. D /-ын зэргийг амжилттай хамгаалсан юм.
Н. Учрал нь өндөр боловсрол, өргөн мэдлэгтэй, манай үеийн шилдэг залуусын нэг бөгөөд улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах чин хүсэлтэй, эл хэрэгт өөрийгөө бэлтгэж, чармайн зүтгэж яваа залуу улс төрч билээ.
Ерөөс эрдэмтэн мэргэд, тэдний залуу хойч үеийн төлөөлөл төрийн удирдлагад сонгогдон ажиллах нь нийгмийн хэрэгцээ шаардлага учир эх түүхээ эрхэмлэсэн залуу эрдэмтэндээ амжилт хүсч байна.
Миний бие насаарай боловсролын салбарт ажилласан эрдэмтэн хүний хувьд Н. Учралын талаар өндөр сэтгэгдэлтэй явдгаа энэ чухал үед хэлмээр санагдлаа. Энэ залуу тал бүрийн авъяастай, уйгагүй хөдөлмөрч хүн гэдэг нь ажиглагддаг. 31 настай энэ зулууг боловсон хүчинг судлах, таньж мэдэх талаар асар их туршлагатай МАН шилж сонгоод УИХ-д нэр дэвшүүлсэн нь нэг зүйл хэлээд байгаа юм. Энэ намын шилдэг удирдагчид идэр залуу үедээ танигдаж, нийгэм, улс төрийн амьдралд оролцсон байдаг. Жанжин Д. Сүхбаатар, агуу удирдагч Ю. Цэдэнбал гээд олон хүмүүс хорин хэдэн насандаа танигдаж, тодорч гарсан түүхтэй. МАН энэ уламжлалаа сэргээж, залуу үедээ ачаа үүрүүлэх, тэд нарынхаа эрч хүчийг ашиглах алхам хийснийг сонгогчид талархан хүлээн авч байгаа нь ажиглагдаж байна.
УИХ-ын 72-р тойрогт МАН-аас нэр дэвшин өрсөлдөж байгаа Н. Учиралыг дэмжихийг сонгогчидод нь уриалж байгааг минь хүлээн авна уу.
Н. Ням-Осор бидний намтар түүх тун ойролцоо. 1970-аад оны дундуур Эвлэлийн илгээлт өвөртлөн ажил амьдралын зам мөрөө хөөсөн. Тэр цаг үед малчин, ажилчны хүүхдүүдийг илүүтэй харж дэмждэг байлаа. Москвагийн Комсомолын дээд сургууль хэмээх сайхан сургууль төгсөж боловсрол, мэргэжил эзэмшсэн билээ. Учрал бол манай сургуулийн хүүхэд. Аав, ээж хоёр нь манай сургуульд учран танилцаж, гал голомтоо бадраасны учир ууган хүүдээ Учрал хэмээх нэр хайрласан юм. Н. Учралыг төрөхөд бид Москвад бөөн баяр хөөр болж байлаа. Н. Учрал багаасаа их ажлын ард гарч сурсан нь бие дааж байгуулсан“ Рояаль” дээд сургуулиа тун богино хугацаанд нэртэй сургууль болгож чадсанаас харагдана. Их ажил хүнийг илүү хурдан төлөвшүүлж, ажил амьдралд сургадаг. Амьдралын боломж муутай хүүхдүүдэд тэтгэлэг олгож, хөнгөлөлт үзүүлж дэмжсэн тохиолдлууд ч олон бий. МАН эх орны залуу халаад итгэл үзүүлж байгаагийнхаа жишээ болгон Н. Учралыг нэр дэвшүүлсэн юм. Н. Учрал учиртай сайн хүү байгаа юмаа.
Энэ жилийн сонгуулийн онцлог нь залуучууд олноор нэр дэвшиж байна. Залуу үеийн улс төрийн идэвх сайжирч улс төрд залуучуудын үе ирж байна гэсэн үг. Энэ бол сайшаалтай хэрэг. Н. Учралын аав нь ухаалаг, дайчин, санаачилгатай, эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч хүн.
Хүү Учрал нь өндөр боловсролтой улс төрд бэлтгэгдсэн залуу. Бас яруу найраг шүлэг зохиол оролддог гэж сонссон. Хүүхэд байхын шүлгийн ном гаргасан байсныг мэдэх юм. Мөн илтгэх ур чадвар сайтай сайхан ярьдаг залуу байна лээ.
Та бүхэн УИХ-ын 72-р тойрогт нэр дэвшиж буй Н. Учралыг сонгож төрийн жолоог атгуулаарай гэж сонгогч түмэндээ уриалж байна.
НЭР ДЭВШИГЧ Н. УЧРАЛЫН СОНГУУЛИЙН ШТАБ