Н.УЧРАЛ Сэтгүүл | Page 20
УИХ-ын СОНГУУЛИЙН 72 ДУГААР ТОЙРОГТ МОНГОЛ АРДЫН НАМААС НЭР ДЭВШИГЧ
20
Бусдын хүүхдийн нэгэн адил миний хүү Н.Учрал
ИРЭЭДҮЙ ӨӨДӨӨАЛХАЖ ЯВНА
УИХ-ын сонгуулийн72-р
тойрогт МАН-аас нэр дэвшсэн НямОсорын Учралын ээж Жамбалын
Цэцэгмаатай ярилцлаа. Тэрбээр Увс
аймгийн Зүүнговь сумын харьяат
бөгөөд багш мэргэжилтэй, түүхийн
шинжлэх ухааны доктор (Sc.D)
зэрэгтэй хүн.
Та хүүгийнхээ бага насны тухай тодруулна уу.
Анхны хүүхэд учраас ер нь их багаас нь өндөр
хариуцлага, итгэл хүлээлгэдэг байсан юм шиг одоо
санагддаг. Тийм ч учраас багаасаа их биеэ даасан,
юмны учрыг сайн ойлгодог, юм л бол “яагаад” гэж
асуудаг хүүхэд байсан. Манай дүү нар ч Учралын
“яагаад” асуултанд хариулах заримдаа хүнд,
хариулж дөнгөхгүй үе ч байдаг байлаа гэцгээдэг.
Бор-Өндөрт 3 настайдаа цэцэрлэгт явж байсан үеийг
би их сайн санадаг. Орой авахаар очиход хүүхдүүд
тойруулаад суулгачихсан манай хүү үлгэр ярьж
байдаг сан. Заримдаа багш нь Учралын үлгэр арай
дуусаагүй байна, хүлээгээрэй ч гэдэг байв. Аав, бид
хоёрыгоо байнга үлгэр ярьж өгөөч гэж шаардана.
Өөрөө ч бидэнд ярьж өгнө. Аав нь Чингис хааны
тухай түүхэн үлгэрүүд их ярьж өгдөг байсан. Энэ
нь манай хүүг түүх сонирхоход нөлөөлсөн байх гэж
боддог. Эмээгээсээ байнга Чингисийн тухай асууж
лавлана. Эмээ нь настай учир Чингисийн тухай илүү
мэднэ гэж боддог байсных биз.
Багадаа шүлэг бичдэг, ном гаргасан гэж сонссон.
Энэ тухай яриач.
Учралбүр сургуульд ороогүй байхдаа л “Би
шүлэг зохиочихлоо, та бич” гэдэг, би ч заримдаа
тэмдэглэж, заримдаа амждаггүй л байсан. Аав нь
уран зохиол, яруу найраг оролддог, шүлэг бичдэг нь
хүүд их нөлөөлсөн л дөө.Сүүлд хүү маань “Өөрөө
шүлгээ тэмдэглэж чадахгүй тул хурдан сургуульд
орж бичиг суръя” гэж бодогдож байсан гэж
дурсанярьдаг. Тэгээд 3-р ангид байхдаа шүлгийн
“Аадар бороо” гэдэг анхны жижиг ном гаргасан. Тэр
НЭР ДЭВШИГЧ Н.УЧРАЛЫН СОНГУУЛИЙН ШТАБ
үед хүүхэд байтугай ном гаргадаг том хүн ч ховор
байсан. Иймээс энэ үйл явдал Учралд их урам өгсөн.
Нөхөр бид хоёрын тухайд “Зар бичиг” хэмээх анхны
чөлөөт хэвлэл буюу зарын сонин гаргадаг байсан
учраас ном гаргахаар шийдсэн болов уу. Албан ёсны
хэдхэн сонин гардаг байсан тэр үед “Зар бичиг”
сониныг 40 мянган хувь борлуулж байсан. Сониноо
2 төгрөг тул дандаа задгай дэвсгэрт цуглана. Сонин
борлуулагч нарторлогын 30%-ийг нь өгөөд, бүтэн
өдөржин задгай мөнгө тоолдог байлаа. Бидний
бизнесэхэлж байсан үе л дээ.
Учрал ямархуу сурагч байв?
3-р ангидаа Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн
аварга болж, жинхэнэ хөдөлмөрийн сайчуудтай
зургаа авахуулсан нь хойшид хийх ажлынх нь
урьдал шагнал байсан байх. Аливаа хүүхдийг бага
гэхгүй урам өгөх нь амжилт руу дууддаг юм шиг
санагддаг. Шагнал урамшил, магтаалын цаана
хүний хариуцлага, идэвх чармайлт дээшилж байдаг.
Бас нэг удаа ОХУ-ын Буриадын Их Сургуульд
бид хоёр аспирантурт сурч байгаад амралтаараа
Алтанбулагийн боомтоор нутагтаа