УИХ-ын СОНГУУЛИЙН 72 ДУГААР ТОЙРОГТ МОНГОЛ АРДЫН НАМААС НЭР ДЭВШИГЧ
22
Энэ удаагийн сонгуульд ЗАЛУУС давамгайлж байна
Хэдхэн хоногийн дараа болох гэж буй УИХ-ын сонгуулийн СХД-ийн 72-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Н. Учралын нагац ах, ард түмний хайртай бөх Улсын арслан, самбо бөхийн олон улсын шүүгч, спортын мастер Жамбалын Хайдавтай ярилцлаа.
Ардын хувьсгалын ойд арван удаа шөвгөрч явсан харьшгүй хүчит Монгол улсын арслан цолтонтой ярилцаж суугаадаа их бэлгэшээж байна. Та Н. Учралын нагац ах, түүнийг төрсөн цагаас нь мэдэх хүний хувьд бага насных нь талаар яриагаа эхлэх үү.
-Баярлалаа, миний зээ хүү Учрал дүүтэйгээ хамт манай ээжтэй цуг бага насаа өнгөрөөсөн гэж хэлж болно. Учралын багад ардчилал гарч нийгэм өөрчлөгдсөн л дөө. Ээж, аав хоёр нь бусдын л адилаар амьдрал ахуйгаа залгуулахын тулд наймаа эрхэлж, бизнес хийж эхэлсэн.
Ер нь манай Учрал чинь багын л их ой сайтай хүүхэд л дээ. Нэг ном уншаад өгсөн ч сайн тогтоогоод авчихдаг, хүний хэлсэн ярьсан, зааж өгснийг шууд л хэрэгжүүлчих жишээний тийм их мэдрэмж сайтай байсан. Ямартайлбага ангидаа шүлгийн ном гаргаж байхвэ дээ.
Тэгвэл одоо ямар болсон бэ. Ингэж асууж байгаагийн учир нь боловсролын салбарт өндрөөр үнэлэгддэг Их Засаг ОУИС-ийн удирдах зөвлөлийн дарга, Рояаль академийн ерөнхий захирал, айл гэрийн эзнээс гадна олон сонгуульт ажил амжуулж яваа төлөвшсөн Н. Учрал хоёрын хооронд ялгаа байна уу.
Ах дүү нартаа их өмөг түшигтэй хүн болсон доо. Ах зах, өндөр настнууддаа сайхан хүндэтгэлтэй ханддаг. Бидэнтэй тулгамдсан асуудлаа ярьж зөвлөдөг төлөв төвшин, хамгийн гол нь их хүмүүжилтэй зөв хүүхэд. Багадаа“ бөх болмоор байна, бас зохиолч болмоор байна” гэж ярьдаг байсан нь миний нөлөө юм шиг байгаа юм.
Улс төрд орох шийдвэр гаргахад нь та хувьдаа хэрхэн хүлээж авсан бэ.
- Нийгэм рүү чиглэсэн олон сайн сайхан арга хэмжээ зохион байгуулж байсан шүү дээ. Тэгэхээр надад гэнэт нэг өдөр шийдээд л шууд улс төрд орчихсон юм шиг санагддаггүй юм. Яагаад гэхээр хориодхон настайгаасаа л ядарсан зүдэрсэн, орон гэргүй болсон олон хүнд хандив цуглуулж гэр орон авч өгч байв.
Бас хүүхэд нь хараагүй хэрнээ морин хуур тоглодог, аав нь их сайхан гарын уртай нэг хүнд мужааны иж бүрэн багаж авч өгч байлаа. Өөрийн нутаг болох Хэнтий аймагт олон сайхан бүтээн байгуулалт хийсэн. Сурлагадаа сайн ч төлбөрийн боломжгүй хүүхдүүдийг өөрийн сургуульдаа үнэ төлбөргүй суралцуулж нийгэмд хөл тавихад нь тулж түшиж байсан гээд олон сайн сайхан ажил хийж байсан.
Энэ бүхнийг хийж явсан хүнд боловсрол эзэмшиж төлөвшөөд ирэхээр магадгүй улс орны хөгжлийг гацааж байгаа цоож цуургыг тайлах гарц гаргалгаа харагдаж, төрд өөрийн биеэр орж, болох болохгүй олон асуудлыг шийдвэрлэе гэдэг бодол төрөхөд хүргэсэн байх. Нөгөө талаасаа нийгэмд чиглэсэн гэгээлэг үйл хэрэг нь Н. Учралыг өөрийг нь энэ замруу хөтөлсөн байх ч гэж хөгшин ах нь боддогдоо.
Ахмад хүний хувьд өнөөгийн төрийн тогтолцоо, төрийн эрх баригчдын талаар ямар бодолтой явдаг вэ.
- Орчин үеийн улс төрчдийн байдал янз бүр боллоо л доо. Зарим нь ямар ч улс төрийн боловсрол байхгүй, эдийн засгийн хувьд тогтворжоогүй, мэдлэг боловсрол муутай, ашиг сонирхол ихтэй хүмүүс нэр дэвшиж төр барилцаж яваа харагдана.
Ийм учраас улс орны эдийнзасаг хямарч, хөгжил саарч, ард түмний амьдрал доройтож байна шүү. Энэ байдлыг л орчин үеийн боловсролтой залуучууд харж, мэдэрч зөв гольдролд оруулахын төлөө энэ удаагийн сонгуульд залуус давамгайлж байна уу гэж харж байна.
Улс төрд орно гэдэг хүн бүрийн хийгээд явдаг тийм ч амар сонголт биш. Тэгэхээр та олон ч төрийн нүүр үзсэн хүн. Нагац ахын хувьд дүүдээ захиж хэлдэг зүйл байдаг болов уу.
-Хэлэлгүй яахвэ. Ер нь, улс төрд орж байгаа чинь зүйтэй, чиний зам урт байна, хүрэх замынхаа дөнгөж эхэнд гарч ирж байгаа хэрэг шүү. Ард түмнийхээ итгэл найдварыг хүлээгээд иргэддээ л сайхан үйлчлэх учиртай шүү гэж захиж байгаа. Тэгээд бид ч гэсэн хотын захын хорооллынхоо иргэдийн аж амьдралыг яг үнэндээ ойлгож мэддэггүй л юм байна.
Н. Учрал нагац ах, Улсын арслан Жамбалын Хайдавын хамт
Гэтэл энд чинь хогондоо дарагдчихсан, хүүхэд салхилуулах нь битгий хэл орчинд аж төрж байна шдээ. Худаг ус нь хол, цахилгаан гэрэлгүй, зэргэлдээ хоёр айл гэхэд л ээлжээр хоолоо хийдэг, ажилтай орлоготой айл өрх ховор зэрэг гачигдалтай асуудал маш их байна.
Миний хувьд л гэхэд Учралынхаа нэр дэвшиж байгаа СХД-ийн хороодоор явж байхдаа л иргэдийн энэ хүнд хэцүүг ойлгож авч байна. Н. Учралын хувьд энэ бүх асуудлыг уулзалтан дээрээ сонгогч олонтойгоо ярьж зөвлөж, мөрийн хөтөлбөрт тусгагдсан гарц гаргалгааг ойлгуулж явна. Н. Учралын хувьд аливаа ажлыг эхлүүлсэн л бол үр дүнг нь үздэг, дайчин чанартай болохоор бид нэг их санаа зовохгүй байгаа.
Н. Учрал эрх зүйн болон эдийн засаг, бизнесийн мэргэжилтэй учраас УИХ-ын гишүүн болбол сайн хууль тогтоогч болж чадна. Бас ард түмнийхээ амьдрал ахуйг анхаарч, улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө тууштай ажиллаж чадна гэдэгт миний хувьд итгэлтэй байна.
Ярилцсан: Сэтгүүлч М. Төгөлдөр
НЭР ДЭВШИГЧ Н. УЧРАЛЫН СОНГУУЛИЙН ШТАБ