Шинэ Хишигтэн | Цахим сонин
4 АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
зөвлөл, Хяналын зөвлөл, Менежметийн хороод гээд олон хүний хөдөлмөр орсон болохоор ажил сайхан урагшилж байна. Мөн бид СЯ, ТЕГ, ТМЗҮ үзүүлэх хуулийн этгээдүүдтэй хамтран оюутан, залуучууд, нягтлан бодогч нарын дунд зохион байгуулдаг“ Татварын бүртгэл 2017” олимпиадыг улсын хэмжээнд зохион байгууллаа. Энэ удаагийн олимпиад Хүндэт ерөнхийлөгч Я. Мишиглүндэнгийн нэрэмжит болсноороо онцлог юм. Жил ирэх тусам оролцогчдын хүрээ тэлсээр байна. Энэхүү олимпиадыг анхлан ТМЗН санаачлан, Татварын мэргэшсэн зөвлөх, Удирдах зөвлөлийн гишүүн асан У. Оюунаа санхүүжүүлэн сайхан ажлыг эхлүүлж байсан гэгээн түүх бий. Их, дээд сургуулиудын оюутан залуусын дунд“ Татварын хуулийг хэн сайн мэдэх вэ” тэмцээнийг манайхан жил бүр зохион байгуулдаг. Энэ жилийн тэмцээний онцлог нь телевизээр танин мэдэхүйн уралдаант нэвтрүүлэг болж нийт 6 дугаар цувралаар гарч олон нийтийн хүртээл болсон. Энэ бол оюутны ширээнээс сайн нягтлан бодогч, ажил, мэргэжилдээ дуртай чадварлаг залуу мэргэжилтэн төрүүлэх бас
нэг бэлтгэл сургуулилт болж, өөрсдийгөө, ажилтнуудаа үнэлэх бас нэг шалгуур болж байгаагаараа онцлог юм.“ ТИНБ-2017” чуулганыг М. Уянга даргатай Зөвлөх үйлчилгээ менежментийн хорооны гишүүд маань амжилттай зохион байгууллаа. Менежментийн хороодод сайн дурын үндсэн дээр ажиллаж байгаа гишүүддээ баярлалаа. Өнгөрсөн онд бид анх удаа нийгэмлэгийн хүндэт тэмдгийг Татварын Мэргэшсэн Зөвлөх Үйлчилгээг төлөвшүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гишүүдээ урамшуулсан нь бас нэг шинэ ажил байлаа. Засгийн газраас төрийн байгууллагын зарим чиг үүргийг ТББ-аар гүйцэтгүүлэх тогтоол гарсны дагуу бид хамтран ажилласан нь төрийн ажилд бага ч гэсэн нэмэр болсон болов уу гэж бодож байна. Мөн бид 2017 оны ажил, хөдөлмөрийн аваргуудаа шалгаруулж хамт олон, гишүүд, дэмжигчидтэйгээ амжилтаа хамтдаа тэмдэглэлээ.
-2018 оны ажлын төлөвлөгөөг тань сонирхож болох уу?-Их том ажил биднийг хүлээж байгаа учраас 2018 он тун завгүй л жил болох байх. Үндсэн ажлынхаа зэрэгцээ“ АОТСА-2018” Ази Номхон далайн орнуудын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгүүдийн холбооны ээлжит олон улсын хурлыг Улаанбаатар хотод 9 дүгээр сарын 12-14-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон. Бид энэхүү“ АОТСА-2018” хурлыг“ Бага АСЕМ” гэж нэрлээд ажлын бэлтгэлдээ орсон байгаа. Олон улсын хурлыг амжилттай зохион байгуулснаар Монгол Улсын татварын орчны талаар дэлхий нийтэд зөв ойлголт өгөх болов уу. Энэ ажлыг бид хамтын хүчээр, тухайлбал, төрийн болон төрийн бус байгууллагууд, Татварын мэргэшсэн зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдүүд, Татварын мэргэшсэн зөвлөх, гишүүд, хамт олонтойгоо хамтран хийнэ дээ. Энэ том ажлын бэлтгэл болгож манай нийгэмлэгээс өнгөрсөн оны 3 дугаар сарын 30-нд“ BEPS Мongolia 2017” олон улсын татварын эрдэм шинжилгээний хурлыг ТЕГ дээр зохион байгуулсан. www. cpta. mn