ШИНЭ ХИШИГТЭН №2 | Page 3

Ц. БОЛОРМАА: 2017 ОН ИХ АЖИЛ, АМЖИЛТЫН ЖИЛ БАЙЛАА
Дугаар: 2018 / 01 № 2
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
3

Ц. БОЛОРМАА: 2017 ОН ИХ АЖИЛ, АМЖИЛТЫН ЖИЛ БАЙЛАА

Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Ц. Б о л о р м а а т а й ярилцав.-Сайн байна уу. Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг 2017 онд төрийн байгууллагын зарим чиг үүргийг амжилттай гүйцэтгэж өндөр хувьтай ажлаа дүгнүүлсэн гэж дууллаа. Энэ талаар яриагаа эхлэх үү?-Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн хооронд 2016 оны 7 дугаар сарын 25-нд байгуулсан“ Татварын мэргэшсэн зөвлөхийн үйлчилгээний төрийн зарим чиг үүргийг гүйцэтгэх” гэрээ байгуулж оны өмнө бид ажлаа дүгнүүллээ.
Манай нийгэмлэг 95 оноотой буюу А үнэлгээтэй ажлаа дүгнүүлсэнд бид баяртай байна. Энэ бол бүх гишүүд дэмжигчид, ажлын албаны хамт олны хүч хөдөлмөр, оролцооны үр дүн юм. Тиймээс хамтран ажилласан бүх хүнд талархалаа илэрхийлье. Манай нийгэмлэгийн хамт олон голдуу залуучууд тул бас их ажлыг нугалж өглөө. Мөн Татварын мэргэшсэн зөвлөх гишүүд, компаниудтайгаа нягт хамтран ажилласнаар өнгөрсөн жилийн ажил маань амжилттай болсон гэж боддог.
-2017 онд хэдэн ТМЗ-өөр ам бүлээ нэмсэн бэ? Та бүхний ажлын амжилт удахгүй гарч монголын татварын систем олон улсын жишиг рүү дөхөж очно гэж хэлж болох уу?-2017 онд олон нягтлан бодогч Татварын мэргэшсэн зөвлөхийн эрх олгох сургалтад хамрагдаж, шалгалт өгсөн. Нийгэмлэг 80 гаруй гишүүнээр бүл нэмсэн баярт мэдээг дуулгая. Энэ бүх ажлыг манай хамт олон сайтар зохион байгуулж, жил ирэх тусам ажилдаа улам л туршлагажиж байгаа. Нийгэмлэгийн маань багш нар, зөвлөхүүд, Удирдах
www. facebook. com / MCPTAA /