ШИНЭ ХИШИГТЭН №2 | Page 16

Шинэ Хишигтэн | Цахим сонин
16 нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтыг ирүүлээгүй тул худалдан
авалт нь үндсэн баримтаар нотлогдохгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна. Дорноговь аймгийн Татварын хэлтсээс“ ДДЦС” ХХК-д“ Говийн хөх од”,“ Далайдорж” ХХК-тай холбоотой 494,033,300.00 төгрөгийн татварын зөрчилд 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 06002 дугаар татварын байцаагчийн дүгнэлт бичигдэн, Улсын Мөрдөн байцаах газарт Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар 2015260000225 дугаар хэрэг үүсгэн сэжигтэнээр шалгуулсан байна. Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2016 оны 02 дугаар сарын 12- ны өдрийн“ Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 267 дугаар Прокурорын тогтоолын“ тогтоох” нь хэсгийн 32-т“ Дорноговь аймгийн Татварын хэлтсийн 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 06002 дугаар татварын байцаагчийн дүгнэлт болон эрүүгийн 2015260000225 дугаар хэрэгт цугларсан нотлох баримтаар“ ДДЦС” ХХК-ийн захирал Н нь 2012 онд“ Говийн хөх од”,“ Далайдорж” ХХК- ийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 494,033,300.00 төгрөгийн хий бичилт хийж 49,403,300.00 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулж татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар сэжигтэнээр тооцогдсон. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн дагуу тайлагнаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн” гэжээ. Мөн Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн“ Эрүүгийн хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай” 1161 дүгээр Прокурорын тогтоолын“ олсон” нь хэсэгт...“ ДДЦС” ХХК-д 1128314, 12327577, 13002592 дугаар падаанаар 375,401,454.10 www. cpta. mn төгрөг... одоо яллагдагч Б. Болор-Эрдэнэ нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч нарт төлөх хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарч байна... гэжээ. Дээрх бүгдийг нэгтгэн дүгнэхэд“ ДДЦС” ХХК-ийн нийт 3 аж ахуйн нэгжийн 9 ширхэг нэмэгдсэн өртгийн падаанаар 869,434,754.10 төгрөгийн үнийн дүнтэй худалдан авалт хийсэн нь хий бичилттэй худалдан авалт гэж Прокурорын тогтоолоор нотлогдож байх тул татварын улсын байцаагч нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д“ Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж заасныг үндэслэн төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй байна гэж зөвлөлийн бүрэлдэхүүн дүгнэлээ. Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.7,“ Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журам”-ын 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ: 1. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Дорноговь аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хэвээр үлдээсүгэй. 2. Шийдвэрийг эс зөвшөөрвөл татварын улсын байцаагчийн актад гомдол гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах эрхтэй.