Дугаар: 2018 / 01 № 2 төлбөрийг төлөх ёстой гэж бодож байна. 2.“ Өршөөл үзүүлэх тухай” / 2015 оны / хуулиар бүртгэлээ үнэн зөвөөр тайлагнаагүй компаниуд нуун дарагдуулсан орлогоо илчилж, тайлан балансаа шинээр гаргаснаар өршөөлд хамрагдан өр төлбөрөөс чөлөөлөгдсөн. Гэтэл манай компани цаг хугацаанд нь орлогоо үнэн зөвөөр тайлагнаж, баталгаатай санхүүгийн баримтууд байхад нөхөн татварыг хүлээн зөвшөөрч төлөх боломжгүй юм гэж үзэж байна. Дээрх асуудал үүссэнээс компани үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болж, компанийг төлөөлсөн хүмүүс сэтгэл санааны маш их дарамттай байгааг харгалзан үзэж үнэн зөв шийдвэр гаргана гэдэгт найдаж байна гэжээ. Хариуцагч Дорноговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С. Баттуяа маргаан таслах зөвлөлд гаргасан хариу тайлбартаа:“ ДДСЦ” ХХК-ийн 2010- 2012 оны санхүүгийн үйл ажиллагааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд“ Татварын хяналт шалгалт хийх ажлын ерөнхий удирдамж” болон тасгийн даргын олгосон томилолт, нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтад Татварын ерөнхий газрын даргын 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 26 / 898 дугаартай албан тоот, Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 07 / 674 дугаартай албан тоот, УМБГ-ын 10 / 3067 тоот албан бичиг, татварын хяналт шалгалт хийх удирамжийн дагуу иж бүрэн шалгалтыг хийсэн.“ Говийн хөх од” ХХК-ийн 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 12750461 дүгээр падаанаар 32,890,000.00 төгрөг, 12750462 дугаар падаанаар 102,665,900.00 төгрөг, 12750463 дугаар падаанаар 51,590,900.00 төгрөг, 12750464 дүгээр падаанаар 50,064,500.00 төгрөг, 12750456 дугаар падаанаар 154,156,000.00 төгрөг нийт 5 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 391,367,400.00 төгрөг,
“ Далайдорж” ХХК- иас 12975116 дугаар падаанаар 102,665,900.00 төгрөг,“ Болор гоулд” ХХК-иас 2012 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 11218314 дүгээр падаанаар 87,500,000.00 төгрөг, 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 12327577 дугаар падаанаар 108,290,909.10 төгрөг, 2012 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 13002592 дугаар падаанаар 179,610,545.00 төгрөг нийт 3 ширхэг падаанаар 375,401,454.10 төгрөг, нийт 3 компанийн 9 падаанаар 869,434,754.10 төгрөгийн үнэ бүхий бараа материалын худалдан авалтанд нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн мэтээр татвар ногдуулах орлогыг бууруулан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн тул татварын улсын байцаагчийн актаар хариуцлага тооцсон.“ ДДСЦ” ХХК нь“ Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль”-ийн дагуу санхүү, татварын тайлан гаргаагүй болно гэжээ. Ү Н Д Э С Л Э Х Н Ь:“ ДДЦС” ХХК нь доорх нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар худалдан авалтын хасалт хийсэн байна. Үүнд: 1.“ Говийн хөх од” ХХК-иас 2012 онд 5 ширхэг падаанаар 391,367,400.00 төгрөг 2.“ Далайдорж” ХХК-иас 2012 онд 1 ширхэг падаанаар 102,665,900.00 төгрөг 3.“ Болоргоулд” ХХК-иас 2012 онд 3 ширхэг падаанаар 375,401,454.10 төгрөг нийт 3 аж ахуйн нэгжийн 9 ширхэг нэмэгдсэн өртгийн падаанаар 869,434,754.10 төгрөгийн үнийн дүнтэй худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн“ Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа” хэсэгт тусган хасалт хийж, төсөвт төлөх татварын дүнг 86,943,475.40 төгрөгөөр бууруулсан болох нь Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангаас / 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр / авсан мэдээллээс харагдаж байна. Энэхүү худалдан авалтын талаар“ ДДЦС” ХХК нь магадлан шалгах явцад www. facebook. com / MCPTAA /
15