МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
ÕÓÓËüчийн мэдээ
ШИНЭ ХУУЛЬЧИД ТАНГАРАГ ӨРГӨЖ, ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА
Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалын дагуу тус холбооны гишүүнээр элсэж буй 126 шинэ хуульчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг 2017оны 1 дүгээр сарын 25, хоёрдугаар сарын 25-нд тус тус зохион байгууллаа.
Тангараг өргөх ёслолын ажиллагаанд тус холбооны Ерөнхийлөгч Б. Гүнбилэг, Тамгын газрын дарга Ц. Ганболд, Зөвлөлийн гишүүн Д. Түвшинтамир, Ц. Арвинбуудай, Т. Жавхлантөгс,
Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн Д. Ганзориг, Иргэний эрх зүйн хорооны тэргүүн Г. Даваадорж, Олон Улсын эрх зүйн хорооны тэргүүн А. Төмөр Мэргэжлийн хариуцлагын хорооны Ажлын албаны дарга С. Нямжав нарын эрхмүүд урилгаар оролцсон бөгөөд тангараг өргөх ёслолын үеэр шинэ хуульчдад мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ олгосон юм.
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д
заасны дагуу хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцэж батламж авсан иргэн нь батламжаа авсан өдрөөс хойш 90 хоногийн дотор Хуульчдын холбоонд гишүүнээр элсэх өргөдлөө гаргах ёстой.
Үүний дагуу Хуульчдын холбооны гишүүнээр элсэх өргөдлийг тус холбооны Тамгын газар 2016 оны 12 дугаар 27-ны өдрөөс авч эхэлсэн бөгөөд эхний ээлжинд өргөдлөө гаргаад байсан 126 хуульчийг гишүүнээр элсүүлж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоод байгаа нь энэ юм.
4
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨРТ 13200 ГАРУЙ ОЮУТАН, СУРАГЧ ХАМРАГДЛАА
Монголын Хуульчдын холбооноос орон нутгийн ахлах ангийн сурагчид, Нийслэлийн их, дээд сургууль, коллежийн оюутнуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хичээл заах ерөнхий хөтөлбөрийг боловсруулан 2016 оны дөрөвдүгээр улиралд хэрэгжүүлсэн билээ.
Хөтөлбөр хэрэгжих хугацаанд Монголын Хуульчдын холбооны 68 гишүүн хуульч нь Нийслэлийн 9 их, дээд сургуулийн 1217 оюутан, орон нутгийн ерөнхий боловсролын 59 сургуулийн ахлах ангийн 12004 сурагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг олголоо.
2017 онд тус хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, хамрагдаагүй сургуулиудын оюутан, сурагчдад гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар хичээл заахаар төлөвлөж байна.