"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-10/ | 页面 2

мэдээлэл
ÕÓÓËüчийн мэдээ
А. Оюунчимэг: Өөрийнхөө мэддэг зүйлийг олон цагаар үргэЛжлүүлэн ярих нь оновчтой арга биш
Монголын
Хуульчдын
гэж байгаа бол өөрийгөө бэлтгэж,
холбооноос Хуульчийн үргэлжилсэн
сургалтын чанарыг сайжруулах ёстой
сургалтад хичээл заах сургагч
юм байна гэдгийг ойлгож авсан.
багш нараа чадваржуулах зорилгоор
Ер нь хуульчдын явуулж буй
“ Тутор” багш бэлтгэх хөтөлбөр
сургалтыг хараад байхад бидэнд
болон“ Ментор шип”-ийн хөтөлбөрт
тогтсон муу хэвшил байна. Нэгдүгээрт,
хуульчдыг хамруулсан билээ. Энэ
Сүүлийн үеийн хуульчид маань ярьж
талаар Хуульчдын холбооны Бодлого
чадахгүй байна. Хуульч хүний хамгийн
зохицуулалтын хэлтсийн дарга
гол эзэмшиж, бусдыг итгэлийг олж
А. Оюунчимэг дараах мэдээллийг
авах зүйл бол ярианы чадвар. Тиймээс
өглөө.
ярианы чадварыг сайжруулах, дадлыг
олгох хичээл байх ёстой юм байна гэж
2
-Хуульчдын холбоо нь хуульчдыг давтан сургах, мэргэшүүлэх чиг үүргийг хуулиар хүлээсэн. Хуульч болчихсон хүн Хуульчдын холбоогоороо дамжуулаад мэргэжилд нь хэрэг болохуйц сайн сургалтыг авах хэрэгцээ шаардлага бий. Хуульчдын холбоо байгуулагдаад гуравхан жил болж байна. Энэ ажил бол нэлээд олон жилийн давтамжтайгаар сайжрах төдийгүй цаг хугацаа, дадлага туршлага шаардана.
Багш хүнд өөрийн мэргэшсэн зүйлээ бусдаас арай илүү судалсан, хичээл зааж чадна гэсэн итгэл нь байгаа боловч заах арга барил нь мэдсэн байхаас өөр. Тийм ч учраас хуульчдын хичээл зааж байгаа арга барил нь ялгамжтай, янз бүр байдаг. Иймд Хуульчдын холбооноос 2016 онд багш бусадтай хэрхэн харилцах, биеэ хэрхэн авч явах гэх мэт багш хүнд зайлшгүй тавигдах шаардлагуудын талаар судалгаа хийсэн. Энэ судалгаандаа тулгуурлан 19 хуульчийг оролцуулсан“ тутор” бэлтгэх õî¸ð сарын сургалт явуулсан. Дараагийн үе шатанд Боловсрол соёл шинжлэх ухааны яам, Дээд боловсролын байгууллагын хөгжлийг дэмжих төслөөс хамтран 6 сарын хугацаанд хэрэгжүүлсэн багш нарт
хичээл заах багшийг бэлтгэх“ Ментор шип”-ийн хөтөлбөрт хуульчдыг хамруулсан. Энэ хөтөлбөрт Хуульчдын холбооноос шүүгч Г. Даваадорж болон Холбооны Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Оюунчимэг миний бие хамрагдсан. Энэ сургалтаас их дээд сургуулийн багш нарын заах арга барил ямар байгаа, юу нь болж байна, болохгүй байна гэх мэт олон зүйлд суралцсан.
Үндэсний түвшинд багш хүн хичээл яаж заах ёстой юм, тэр нь шинжлэх ухаанд ямар байдаг вэ гэдгийг хуульчиддаа хичээл заадаг багшхуульчид маань анхаарах хэрэгтэй. Хүний анхаарал наймхан минутад төвлөрдөг. Тэгэхээр маш удаан хугацаанд ярьж, хүнийг залхаах нь сургалтын чанарт сөргөөр нөлөөлдөг. Тиймээс тэр төвлөрөх наймхан минутад нь хамгийн оновчтой, хамгийн ойлгомжтойгоор өгөх гэсэн мэдээллээ хүргэх нь чухал. Мөн тогтсон цагт завсарлуулж байх, дээрээс нь бие дааж хууль хэрэглэх чадварт нь сургах зэрэг чухал. Хуульчдыг хараад байхаар өөрийнхөө мэддэг зүйлийг олон цагаар үргэлжлүүлээд яриад байх нь бий. Энэ бол оновчтой арга биш. Нэгэнт багш болж хичээл заах
харагдсан. Хоёрдугаарт, бие дааж сурах гэдэг юм ерөөсөө байхгүй. Бие дааж хууль хэрэглэж, шийдвэр гаргах тогтолцоо руу орох нь чухал байна. Нэг хүний ярьсан зүйлийг идэвхгүй сонсоод, өөрийн болгож аваад практикт хэрэглэж чадах уу, үгүй юу гэдэг үнэлгээ байдаггүй. Сургалтад суухдаа тэр хүн анх ямар байсан, сургалтын дараа хэрхэн өөрчлөгдсөн бэ гэдгийг тогтоох шалгуур байх ёстой.
Үүний зэрэгцээ багаар хэрхэн ажиллах, харилцаа гэж юу болох зэргийг сургалтаар дамжуулж олгоход зайлшгүй хөтөлбөр байх ёстой.“ Тутор” багш нар болон“ Ментор шип” хөтөлбөрт хамрагдсан хуульчид энэ хөтөлбөрийг боловсруулаад Сургалтын хороонд хөтөлбөрөө танилцуулж, 2017 оны сүүлээр харилцааны хичээл зааж эхлэх байх гэж бодож байна.
Энэ дашрамд, Тутор багш нартаа баярлалаа. Маш их идэвхтэй, хариуцлагатай, үр дүнтэй сургалтад хамрагдаж бид нэг баг болж чадсан. Та бүхний багшлах ариун үйлсэд улам их амжилтыг хүсье. Дараагийн нүүрнээс шүүгч Г. Даваадоржийн ярилцлагыг уншина уу.