"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-10/ | Page 16

шилдэг илтгэл
ÕÓÓËüчийн мэдээ
16
Түүнчлэн Засгийн газраас 2016.11.17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн барьж, Улсын Их Хурлын чуулганы 2017.01.12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар батлагдсан“ Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.3.3-т заасныг хэрэгжүүлэхтэй холбоотой байж болох хуулиудыг батлахаар тусгажээ. 9 Тодруулбал, үндсэн чиглэлийн 193-д Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, 195-д Шүүгчийн хариуцлагын тухай хуулийн төслүүдийг тус тус Хууль зүй, дотоод хэргийн яам хариуцан боловсруулж, Засгийн газраас 2019 онд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тусгасан байна. 10 Мөн Монгол Улсын Засгийн Газрын 2016.10.26-ны өдрийн 121 дүгээр тогтоолын хавсралт“ Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний 71 дэх талд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.3.3-т заасан зорилтыг хэрэгжүүлэхийн тулд Шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2018 онд боловсруулж, 2019 онд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр заажээ. 11
Дээр дурдсан Засгийн газрын зорилт нь шүүхийн шийдвэрийн чанарыг сайжруулах замаар шүүгчийн хариуцлагыг дээшлүүлэх зорилготой холбоотой байх бөгөөд энэ хэсэгт тус асуудлыг тодруулах нь зүйтэй байна.
А. Шүүхийн шийдвэр хэр их өөрчлөгддөг вэ?
Монгол Улсын шүүхийн шүүн таслах үйл ажиллагааны дүн мэдээний сүүлийн таван жилийн тайланд дурдсан мэдээллийг түүвэрлэн авч, шүүхийн шийдвэр хэр их өөрчлөгддөг болохыг шинжлэн судлав / xүснэгт 1.1 /. 12 Эндээс харахад, эрүүгийн хэргийн шүүхийн
хэрэгжүүлэх арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөөг баталж, хөтөлбөрийн биелэлтийг жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан Монгол Улсын Их Хуралд танилцуулж байхыг Засгийн газарт даалгасан.
9
Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлагдсан тухай УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны мэдээлэл 2017.01.12 http:// www. parliament. mn / news / open / categories / 2453 / pages / 31617
10
“ Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”. 2017.01.10 / нэгдсэн хуралдааны эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөл / http:// www. parliament. mn / law / project / 959 / category / 10
11
Засгийн газрын 2016 оны 121 дүгээр тогтоолын хавсралт“ Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” http:// nli. gov. mn / images / plan2020. pdf
12
Монгол Улсын шүүхийн шүүн таслах үйл ажиллагааны нэгдсэн дүн мэдээ – 2011-2016 www. judinstitute. mn шийдвэрээс давж заалдах шатанд 48 %, хяналтын шатанд 46 % нь тус тус хэвээр үлдэж, 53 % нь өөрчлөгдөх буюу хүчингүй болж байна. Иргэний хэргийн шүүхийн шийдвэрээс давж заалдах шатанд 42 %, хяналтын шатанд 59 % нь тус тус хэвээр үлдэж, 49 % нь өөрчлөгдөх буюу хүчингүй болж байна. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээс давж заалдах шатанд 48 %, хяналтын шатанд 68 % нь тус тус хэвээр үлдэж, 58 % нь өөрчлөгдөх буюу хүчингүй болж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн дунджаар 53 % нь өөрчлөгдөж байна.
1
2
Хүснэгт 1.1. Эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүхийн шийдвэр дараагийн шатны шүүхээс өөрчлөгдөж буй байдал / хувиар /
Шүүхийн шийдвэрийн өөрчлөлт
Тогтоол, магадлалд өөрчлөлт оруулсан / 19.18 %/
Тогтоол, магадлалыг хүчингүй болгосон / 34.40 %/
Огноо / сүүлийн 5 жил / 2016.06 2015 2014 2013 2012 2011 Эрүүгийн хэргийн шүүх Хяналтын шат
24.3 % 29.5 % 22.3 % 15.8 % 10.4 % 12.8 %
27.5 % 20.4 % 20.7 % 34.2 % 52.2 % 51.4 % 3 Хэвээр үлдээсэн / 46.42 %/ 48.2 % 50.1 % 57 % 50 % 37.4 % 35.8 %
4
5
Тогтоолд өөрчлөлт оруулсан / 22.13 %/
Тогтоолыг хүчингүй болгосон / 29.35 %/
Давж заалдах шат 22.3 % 22.8 % 22 % 20 % 23.8 % 21.9 %
31.9 % 35.2 % 31.5 % 28.4 % 24.1 % 25 % 6 Хэвээр үлдээсэн / 48.48 %/ 45.6 % 42 % 46.5 % 51.6 % 52.1 % 53.1 %
7
8
Шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулсан / 21.55 %/
Шийдвэр, магадлалыг хүчингүй болгосон / 16.93 %/
Иргэний хэргийн шүүх Хяналтын шат
31.4 % 21.6 % 15.7 % 20.2 % 20.3 % 20.1 %
15.1 % 12 % 24.5 % 18.4 % 18.9 % 12.7 % 9 Хэвээр үлдээсэн / 59.68 %/ 53.5 % 55.6 % 59.8 % 61.2 % 60.8 % 67.2 %
10
11
Шийдвэрт өөрчлөлт оруулсан / 30.60 %/
Шийдвэрийг хүчингүй болгосон / 27.03 %/
Давж заалдах шат 40.4 % 37.5 % 30.4 % 26.9 % 23.9 % 24.5 %
23.7 % 27.6 % 38.1 % 27.1 % 24.2 % 21.5 % 12 Хэвээр үлдээсэн / 42.33 %/ 35.9 % 34.9 % 31.4 % 45.9 % 51.9 % 54 %
13
14
Шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулсан / 16.95 %/
Шийдвэр, магадлалыг хүчингүй болгосон / 13.67 %/
Захиргааны хэргийн шүүх Хяналтын шат
18.7 % 17.1 % 11.3 % 10 % 25 % 19.6 %
14.3 % 10 % 18.1 % 19 % 11.4 % 9.2 % 15 Хэвээр үлдээсэн / 68 %/ 67 % 64.6 % 70.6 % 71 % 63.6 % 71.2 %
16
17
Шийдвэрт өөрчлөлт оруулсан / 22.10 %/
Шийдвэрийг хүчингүй болгосон / 29.07 %/
Давж заалдах шат 28.2 % 23.3 % 20 % 20 % 26.1 % 15 %
30.5 % 29.2 % 25 % 29 % 25 % 35.7 %
18 Хэвээр үлдээсэн / 48.83 %/ 41.3 % 47.5 % 55 % 51 % 48.9 % 49.3 % Эх сурвалж: Монгол Улсын шүүхийн шүүн таслах үйл ажиллагааны дүн мэдээ 2011-2016
Хүснэгт 1.2-т бусад улсын / АНУ, Австрали, Канад, ИБУИНВУ, ӨАБНУ, Филиппин, Энэтхэг / шүүхийн шийдвэр дараагийн шатны шүүхээс өөрчлөгдөж буй байдлыг тодорхой хугацаанд харуулж байна. Эндээс харахад, бусад улсад нэгэн адил шүүхийн шийдвэр дээд шатны шүүхээс өөрчлөгдөх явдал энгийн үзэгдэл байх бөгөөд 23 %-иас багагүй, 60 %-иас ихгүй нь буюу дунджаар 46 % нь өөрчлөгдөж байна.
Хүснэгт 1.2. Бусад улсад шүүхийн шийдвэр өөрчлөгдөж буй байдал / хувиар /
№ Улсын нэр Огноо
1 АНУ 1 2015 23.5 % 2 Канад 2008-2011 28 % 3 ӨАБНУ 3 1997-2000 50 % 4 Австрали 1997-2000 51.5 %
Өөрчлөлтийн хувь
5 Энэтхэг 1997-2000 51.75 % 6 ИБУИНВУ 4 2015.04.01-
2016.03.31
58 % 7 Филиппин 1997-2000 60 %
Б. Шүүхийн шийдвэрийг давж заалдах эрх ба шүүхийн шийдвэрийн өөрчлөлт
Дээр дурдсанаас урган гарч буй асуулт бол, иргэдийн эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, шударга шүүхээр шүүлгэх, шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхийг хангахын тулд 1 / шийдвэр нь өөрчлөгдсөн шүүгчид хариуцлага тооцох нь үр дүнтэй юу? 2 / шүүхийн шийдвэрийн чанарыг сайжруулах нь үр дүнтэй юу? гэх асуулт хоёр асуулт юм.