15 |
Л. Галбаатар, Монголын Хуульчдын холбооны гишүүн, хуульч
Ч. Содхүү, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаач
Товч танилцуулга: Улсын Их Хурлаас 2016.09.09-ний өдрийн 45 дугаар тогтоолоор баталсан“ Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 5.3.3-т“ Шүүгч бүр дээр хувийн хэрэг нээж, шийдвэрлэсэн хэрэг маргаан нь дээд шатны шүүхээр өөрчлөгдсөн тохиолдол бүрд зөрчлийн оноо тооцон хариуцлагыг дээшлүүлнэ” гэж заажээ. Энэ нь Үндсэн хуульд заасан иргэдийн шударга шүүхээр шүүлгэх, шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхийг хангах буюу шүүхийн шийдвэрийн чанарыг сайжруулах зорилготой байж болох хэдий ч арга замын хувьд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015.04.29-ний өдрийн 05 дугаар дүгнэлт болон Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйлтэй нийцэх эсэх, ямар хор уршигтай болох нь анхаарал татаж байна. Иймд энэ илтгэлээр шүүгч бүрт шийдвэрлэсэн хэрэг маргаантай нь холбоотойгоор зөрчлийн оноо тооцон хариуцлагыг дээшлүүлэх тухай Засгийн газрын зорилт нь Монгол Улсын Үндсэн хууль, эрх зүйн зарчим, олон улсын сайн туршлагатай хэрхэн уялдаж байгааг шинжлэн дүгнэж, цаашид анхаарах асуудлын талаар санал дэвшүүлэв.
I. Оршил
Монгол Ардын намын 2016 оны Сонгуулийн мөрийн хөтөлбөрийн 4.3.6-д“ Шүүгч бүр дээр хувийн хэрэг нээж, шийдвэрлэсэн хэрэг маргаан нь дээд шатны шүүхээр өөрчлөгдсөн тохиолдол бүрд зөрчлийн оноо тооцон хариуцлагыг дээшлүүлнэ” гэж заасан. 1 Энэ заалт нь тэр чигээрээ Улсын Их Хурлаас 2016.09.09-ний өдрийн 45 дугаар тогтоолоор баталсан“ Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 5.3.3 дахь заалт болон батлагджээ. 2 Үүний
1
Монгол Ардын нам.“ Бид хамтдаа чадна” сонгуулийн мөрийн хөтөлбөр-2016. 32 дахь тал http:// gec. gov. mn / uploads / Content / a. MAN. pdf
2
Улсын Их Хурлын 2016.09.09-ний өдрийн“ Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл
|
шалтгааныг Монгол Ардын намаас“ Шүүхийн шинэтгэлийн бодлого ард, иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлөхийн зэрэгцээ тэнд ажиллаж байгаа албан хаагчид нь хөл, толгойгоо мэдэхгүй, өөрсдөө будлисан хэвээр байна” гэж тодорхойлжээ. 3
Үүнээс нэг жилийн өмнө гаргасан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны“ Шүүхийн захиргааны болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай” 05 дугаар дүгнэлтээр“ шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох үнэлгээний шалгуур үзүүлэлтийг Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүхийн мэргэшлийн хороотой хамтран боловсруулж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч батлах; энэ үзүүлэлт нь шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлөх эсэх асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх үндэслэл болох, шүүгч нь ажлын ачаалал, бүтээмж, шийдвэрийн чанар зэрэгтэй уялдсан авах нэмэгдэл нь мэргэшлийн үнэлгээний үр дүнгээс хамаарах” зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 1 болон 4 дэх хэсэг, 51 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэж дүгнэсэн. 4 Энэ дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авсан 5 бөгөөд 2015.05.14-ний өдрийн хуулиар холбогдох нэмэлт, өөрчлөлт хийсэн байна. 6
ажиллагааны хөтөлбөр батлах тухай” 45 дугаар тогтоол http:// legalinfo. mn / law / details / 12120
3
Монгол Ардын нам.“ Бид хамтдаа чадна” сонгуулийн мөрийн хөтөлбөр-2016. 31 дэх тал http:// gec. gov. mn / uploads / Content / a. MAN. pdf
4
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015.04.29- ний өдрийн“ Шүүхийн захиргааны болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай” 05 дугаар дүгнэлт http:// legalinfo. mn / law / details / 11038? lawid = 11038
5
Улсын Их Хурлын 2015.05.07-ны өдрийн“ Yндсэн хуулийн цэцийн 2015 оны 05 дугаар дүгнэлтийн тухай” 48 дугаар тогтоол http:// legalinfo. mn / law / details / 11077? lawid = 11077
6
2015.05.14-ний өдрийн хуулиар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3 буюу“ Шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааны түвшинг гурваас таван жилд дүгнэх шалгуур үзүүлэлт, журмыг Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүхийн мэргэшлийн хороотой хамтран боловсруулж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч батална”, 23.3 буюу“ Шүүгч нь ажлын ачаалал, бүтээмж, шийдвэрийн чанар зэрэгтэй уялдсан нэмэгдэл авах бөгөөд уг нэмэгдэл нь энэ хуулийн 8.3-т заасан мэргэшлийн үнэлгээний үр дүнгээс хамаарах ба нэмэгдлийн хэмжээ үндсэн цалингийн 50 хувь хүртэл байна.”, 23.4 буюу“ Энэ
|
Эндээс харахад“ Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 5.3.3 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015.04.29-ний өдрийн 05 дугаар дүгнэлтийг зөрчсөн байж болзошгүй байх бөгөөд үүнийг Монгол Улсын Үндсэн хууль, эрх зүйн зарчим, олон улсын байгууллагуудын зөвлөмжтэй уялдуулан шинжлэн судлах шаардлагатай байна.
II. Шүүгч бүр дээр зөрчлийн оноо тооцохын үр дагаврыг тодорхойлох нь
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр нь Засгийн газар өөрөө Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, батлуулсан баримт бичиг бөгөөд эрх зүйн шууд үр дагавар бий болгоогүй, захирамжилсан шинжгүй болохын хувьд захиргааны актад хамаарахгүй. 7 Гэхдээ тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөө гарснаар 5.3.3-т заасан“ Шүүгч бүр дээр хувийн хэрэг нээж, шийдвэрлэсэн хэрэг маргаан нь дээд шатны шүүхээр өөрчлөгдсөн тохиолдол бүрд зөрчлийн оноо тооцон хариуцлагыг дээшлүүлнэ” гэх Засгийн газрын зорилт нь ирээдүйд буюу 2016-2020 онд хэрэгжинэ гэж үзэх боломжтой байна. 8
хуулийн 23.3-т заасан нэмэгдэл олгох журмыг Шүүхийн ерөнхий зөвлөл боловсруулж Улсын Их Хурал батална” гэснийг тус тус хүчингүй болсонд тооцсон. Мөн өдрийн хуулиар Шүүхийн захиргааны тухай хуулийн 23.6.2 буюу Шүүхийн мэргэшлийн хорооны хэрэгжүүлэх бүрэн эрх болох.” Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-т заасан шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох ажлыг Ерөнхий зөвлөлийн удирдамжийн дагуу зохион байгуулж, үнэлгээ өгч, дүгнэлт гаргах” гэснийг хүчингүй болгосон.
7
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 7-д зааснаар Засгийн газар нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг өөрийн бүрэн эрх эхэлснээс хойш 60 хоногийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Хөтөлбөрт Засгийн газраас бүрэн эрхийнхээ хугацаанд эдийн засаг, нийгмийн хөгжил, төрийн удирдлагын хүрээний асуудлаар хийж гүйцэтгэх ажлын гол зорилт, хэрэгжүүлэх үндсэн арга хэмжээг тодорхойлно. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т зааснаар захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.
8
Улсын Их Хурлаас 2016 оны 45 дугаар тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг
|
||||||||||||||||||