"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-10/ | Página 11

ÍÈÉÒËÝË
ÕÓÓËüчийн мэдээ
ОРШИХ ЭС ОРШИХЫН ЗӨРЛӨГ ДЭЭР
11
¯íäñýí õóóëèéí öýöèéí ãèø ¿¿ í асан, Õóóëü ÷ äûí õîëáîîíû ¯íäñýí õóóëèéí ýðõ ç ¿ éí õîðîîíû óäèðäàõ ç º âë º ëèéí ãèø ¿¿ í В. Удвал
Монгол Улсад ардчилсан шинэ
Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн
ойн баяр ёслол төгөлдөр өндөрлөж,
түүнийг өөрчлөх шинэ аянд мордоод
буй монголчууд бид орших, эс
оршихын зөрлөгт хүссэн ч, эс хүссэн
ч тулж ирээд байна. Өнгөрсөн 25
жилийн хугацаанд парламентын шинэ
бүрэлдэхүүн гарч ирэх бүртээ Үндсэн
хуулиа өөрчлөх их ажлыг эхлүүлж,
үр дүнд хүрсэн эс хүрсэн түүх огт
мартагдаагүй байна. Тухайлбал, 2000
\ 1999 \ онд Үндсэн хуульд оруулсан
нэмэлт өөрчлөлтийг“ дордохын
долоо” нэрээр монгол хүн бүр мэддэг
болжээ. Үүнийг тэрлэн суугаа судлаач
Үндсэн хуулийг огт өөрчлөхгүй
гэж
гэдийдэггүй нэгэн бөгөөд харин ч
судалгаа шинжилгээнд тулгуурласан
шинжлэх ухааны үндэслэл бүхий
өөрчлөлт шинэчлэлийг хүсдэг нэгэн
билээ. Гэхдээ энд нэмэлт, өөрчлөлтийн
талаарх асуудлыг хөндөх гэсэнгүй
харин ардчилсан, шинэ Үндсэн хуулиа
өөрчлөхийн өмнө түүнийг бид хэрхэн
ойлгож, хэрэгжүүлж байгаа талаар
үзэл бодлоо өөрийн судалгаанд
тулгуурлан хуваалцах гэсэн юм.
1990 онд өмнө нь мөрдөгдөж
байсан \ 1960 оны \ Үндсэн хуульд
нэмэлт өөрчлөлт оруулснаар Монгол Улсад шинэчлэлийн“ асар хүчтэй үер буусан” билээ. Өөрөөр хэлбэл, тухайн үеийн дэлхий дахинд болж байсан глобаль өөрчлөлтөөс бид хоцроогүй юм. Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс \ тэр үеийн нэрээр \-д 1980 – аад оны дунд үеэс эхэлсэн өөрчлөн байгуулалтын давалгаа, Хятадад болж байсан оюутны хөдөлгөөн, зүүн европын орнуудад“ сэвэлзсэн” ардчилалын салхи гэх мэт гадаад ертөнцийн өөрчлөлтүүд дээрх Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн өдөөгч нь байсан билээ. Мөн дотоодод бий болсон шинэчлэлийг хүссэн залуучуудын нэгдэл ч өөрчлөлтийн суурь зарчмыг бий болгоход нөлөөлсөн байна. 1988 оны 11 дүгээр сард хуралдсан МАХН-ын Төв Хорооны 5 дугаар бүгд хурлын тогтоолд“ БНМАУ-ын Үндсэн хуулийг шинэчлэн найруулах тухай” заалт оржээ. Үүний үр дүнд 1989 оны 2 дугаар сарын 2-нд“ БНМАУ-ын Үндсэн хуулийг шинэчлэн найруулах комисс байгуулах тухай” МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 20 дугаар тогтоол гарч, комиссын даргаар МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж. Батмөнх, комиссын нарийн бичгийн даргаар МАХН-ын Төв Хорооны гишүүн, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн хэлтсийн дарга Б. Чимид нарыг томилж байжээ. Ийнхүү 1990 оны 3 дугаар сарын 23- ны өдөр Ардын Их Хурлын 11 дэх удаагийн 8 дугаар чуулган хуралдаж, 1960 оны Үндсэн хуулийн оршил хэсэг болон 82 дугаар зүйлд байсан нэг нам удирдан чиглүүлэгч байх заалтыг хасаж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан байна. Энэ нь төрийн болон намын нийгэмд гүйцэтгэх үүргийг зааглахад чухал алхам болсон юм. Тухайн үед улс төрийн шинэчлэлийн гол зорилго нь нийгмийн амьдралын бүх талыг ардчилах замаар хувь
хүний ашиг сонирхлыг нийт нийгмийн ашиг сонирхолтой зөв хослох, хүний чөлөөтэй хөгжлийг хангах явдал байлаа.
Аливаа Үндсэн хуулийн өөрчлөлтийг суурь зарчмын өөрчлөлт, тухайн Үндсэн хуулийн суурь зарчмыг өөрчлөхгүйгээр нэмэлт, өөрчлөлт хийх гэсэн хоёр үндсэн хэсэгт ангилан авч үздэг. Тэгвэл 1990 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт нь өмнөх өөрчлөлтийн хамт суурь зарчмын өөрчлөлт байсан билээ. Учир нь төрийн тухай ойлголтыг онолын түвшинд ч, зохион байгуулалтын түвшинд ч өөрчлөн, шинэчилсэн юм. Тухайлбал, БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулийн“ БНМАУ-ын төрийн дээд эрх барих ёс” гэсэн нэгдүгээр бүлэгт а \ БНМАУ-ын Ардын Их Хурал, б \ БНМАУ-ын Бага Хурал, в \ БНМАУын Ерөнхийлөгч гэсэн хэсгүүдийг оруулж, хоёрдугаар бүлэгт“ БНМАУын Засгийн газар” гэсэн нэмэлтийг хийн, 1960 оны Үндсэн хуулийн гурав, дөрөвдүгээр бүлгийг тус тус хүчингүй болгосон байна. Энэ нь 1924, 1940, 1960 оны Үндсэн хуульд байгаагүй цоо шинэ зарчмын өөрчлөлт байсан юм. Энэхүү нэмэлт өөрчлөлтийн тухай хуулийн 7 дугаар зүйлд“ БНМАУ-ын Бага Хурлын гишүүнийг БНМАУ-ын Ардын Их Хурал нэр дэвшсэн хүн нэг бүр дээр хэлэлцэж саналыг нууцаар гаргаж сонгоно. Ийнхүү сонгоход хууль ёсоор бүртгэгдсэн намуудын нэрийн жагсаалтаар нийт сонгогчийн саналыг шууд, нууцаар хурааж, түүний дүнг үндэслэн БНМАУ-ын Бага Хурлын гишүүний мандатыг зохих тооны санал авсан намуудад хувь тэнцүүлэн хуваарилна...” хэмээсэн байх бөгөөд энэ нь Монгол Улсад урьд өмнө нь огт байгаагүй олон ургалч үзлийг хүлээн зөвшөөрч, нэг намын тогтолцоог халах өмнөх өөрчлөлтийн үргэлжлэл болсон байна. БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга П. Очирбат БНМАУ-ын Ардын Их Хурлын