"Хуульчийн мэдээ" сонин 9 дүгээр сар | Page 4

мэдээ, мэдээлэл
ÕÓÓËüчийн мэдээ
4
“ Хүндэт тэмдэг”-ээр шагналаа
Монголын Хуульчдын холбоо үүсгэн байгуулагдсаны 3 жилийн ой, Өмгөөлөгчдийн баярын өдрийг тохиолдуулан Хуульчдын холбооны ерөнхийлөгчийн тушаалаар Холбооны зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч Готовын Оюунцэцэг, Дэлэгийн Түвшинтамир, Лувсандоржийн Мөнхтөр, Базаррагчаагийн Бүрнээ, Баасанжавын Мөнхбат, Бат-Очирын Эрдэнэцогт, Жүгдэрнамжилын
Монголын Хуульчдын холбооноос Хуульчдын өдрийг тохиолуулдан“ Хуульчийн үнэт зүйл” нийтлэлийн уралдаан зарласан билээ.
Нийтлэлийн гол шалгуур нь удирдамжид заасанчлан хуульчийн зорилго, эрхэмлэх зүйл, баримтлах зарчим, ур чадвар, нийгэм дэх үүрэг, оролцоо, хариуцлагын хүрээнд хуульчдын асуудлыг хөндөж, өнгөрсөн, одоо, ирээдүй цагт харьцуулсан дүн шинжилгээ хийсэн, цаашид юуг өөрчилж, юуг хийх ёстой болон түүнд Монголын Хуульчдын холбооны оролцоо ямар байх талаарх санал, шийдлийг тусгасан эсэх байсан. Эдгээрээс гадна дараах тусгай шалгуурыг авч үзсэн болно. Үүнд:
- Шинэлэг санаа, шийдэл дэвшүүлсэн эсэх;
- Санаагаа товч бөгөөд тодорхой, оновчтой дэвшүүлсэн эсэх;
- Логик агуулгатай эсэх;
Батзоригт, Хуульчдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хорооны тэргүүн Жамсрангийн Ариунаа нарыг Монголын Хуульчдын холбооны“ Хүндэт тэмдэг”-ээр шагналаа. Эдгээр эрхэмүүд нь Монголын Хуульчдын холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, Холбооны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар байгаа билээ.
“ Хуульчийн үнэт зүйл” нийтлэлийн уралдааны дүн гарлаа
- Гаргасан дүгнэлт бодитой эсэх;- Зохиогчийн эрхийн зөрчилгүй буюу эшлэл, зүүлт хэрэглэсэн эсэх.
Уг уралдаанд нийт 10 нийтлэл ирснээс нийлбэр дүнгээр дараах хуульчдын, дурдсан нийтлэл шалгарлаа. Үүнд:
• Нэгдүгээр байр: Р. Нямцэрэн“ Хуульчийн үнэт зүйл”;
• Хоёрдугаар байр: Л. Галбаатар“ Хуульчийн үнэт зүйл: Тэнцвэрийг хангах нь”;
• Гуравдугаар байр: М. Долгорсүрэн“ Хуульчийн үйлчилгээний соёл”.
Нийтлэлүүдэд дурдагдсан санал, санаачлагыг Монголын Хуульчдын холбооны Тамгын газар болон Хуульчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хороонд илгээн, түүний мөрөөр холбогдох арга хэмжээ авч, ажиллахыг уламжилсан болно. Шилдэг илтгэлийг XVII нүүрнээс уншина уу.
Хуульчийн мэргэжлийн шалгалтын бүртгэл явагдаж байна
Хуульчдын холбоо нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1-д зааснаар Хуульчийн мэргэжлийн шалгалтыг зохион байгуулах чиг үүрэгтэй. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар энэ чиг үүргээ 2016 оны 04 дүгээр сарын 15- ны өдрөөс хэрэгжүүлж эхлээд байна.
Хуульчдын холбооны зүгээс 2016 оны Хуульчийн мэргэжлийн шалгалтын зохион байгуулахтайгаа холбогдуулан 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Хуульчдын холбооны зөвлөлийн хурлаар“ Хуульчийн мэргэжлийн шалгалтын журам”-ыг баталсан. Түүнчлэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйл, 45 дугаар зүйлийн 45.1.1 дэх заалт, Хуульчийн мэргэжлийн шалгалтын журмын 3.2 дугаар зүйлийн 3.1 дэх заалтын дагуу 2016 оны хуульчийн мэргэжлийн шалгалтыг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд зохион байгуулахаар товлоод байна.
Шалгалтын бүртгэлийг https:// burtgel. mglbar. mn / цахим хуудсаар дамжуулан явуулах бөгөөд бүртгэлийн хугацаа 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдрөөс эхэлж, 2016 оны 10 дугаар сарын 23- ны өдрийн 24:00 цагт дуусгавар болох юм. Хуульчийн мэргэжлийн шалгалтыг Улаанбаатар хотод зохион байгуулах бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 23- ны өдөр сорилгын шалгалтыг, 11 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд бодлогын шалгалтыг авах юм. Сорилгын шалгалт нь Үндсэн хууль, захиргаа, эрүү, иргэн ба тэдгээрийн процессын салбар эрх зүй, хуульчийн мэргэжлийн ёс зүйн сэдэв, агуулгын хүрээнд боловсруулагдсан 200 асуултаас бүрдэх бол бодлогын шалгалт нь 1) Үндсэн хууль, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх эрх зүй, Захиргааны эрх зүй, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүй, 2) Эрүүгийн эрх зүй, эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй, 3) Иргэний эрх зүй, иргэний шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн салбарын хүрээнд боловсруулагдсан гурван даалгавартай байна.
Шалгалтын сорилгын болон бодлогын хураамжийн эмхтгэлийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын худалдаа болон тус хүрээлэнгийн 503 тоот / Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын Санхүү, аж ахуйн хэлтэс /-оос худалдан авах боломжтой.
Холбоо барих утас: 70116004