мэдээ, мэдээлэл
ÕÓÓËüчийн мэдээ
ӨМГӨӨЛӨГЧИЙН ТУСЛАХЫГ БҮРТГЭЖ БАЙНА
Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн 2016.08.27-ны өдрийн хурлын 18 дугаар тогтоолоор“ Өмгөөлөгчийн туслахыг бүртгэх журам”,“ өмгөөлөгчийн туслахын ажлын байрны загвар тодорхойлолт”--ыг тус тус баталсан билээ.
Өмгөөлөгчийн туслахыг бүртгэх журамд заасны дагуу хуульчийн мэргэжлийн боловсрол эзэмшсэн, өмгөөлөгчийн туслахын сургалтад хамрагдсан иргэн нь өмгөөлөгчийн туслахаар бүртгүүлэх хүсэлтээ Монголын Хуульчдын холбооны Тамгын газарт гаргах бөгөөд ийнхүү бүртгүүлснээр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д заасан өмгөөлөгчийн туслахаар ажилласан мэргэжлийн дадлагын хугацааг тооцуулах
боломжтой юм.
Өмгөөлөгчийн туслахаар бүртгүүлэхдээ дараахь материалыг бүрдүүлнэ:
• өмгөөлөгчийн туслахын анкет / татаж авах /;
• туслахаар ажиллуулж байгаа өмгөөлөгчийн тодорхойлолт;
• иргэний үнэмлэхний хуулбар;
• эрх зүйч мэргэжлээр төгссөн бакалаврын дипломын хуулбар;
• нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;
• өмгөөлөгчийн туслахын сургалтад хамрагдсаныг нотлох баримтын хуулбар;
• 4х6 хэмжээтэй цээж зураг / 2 хувь /
• бүртгэлийн хураамж / 10000
( арван мянга) төгрөг / төлсөн баримт.
Харин Монголын Өмгөөлөгчдийн холбооны Өмгөөлөгчийн туслах ажилтны бүртгэлд бүртгүүлсэн иргэний хувьд 2016.09.01-2016.11.01- ны өдрийн хооронд өмгөөлөгчийн туслахаар бүртгүүлэх хүсэлтээ Монголын Өмгөөлөгчдийн холбооноос олгосон холбогдох тодорхойлолтын хамт Монголын Хуульчдын холбооны Тамгын газарт гаргах боломжтой. Ингэснээр тус хугацаанд бүртгүүлэх хүсэлтээ гаргасан иргэний өмгөөлөгчийн туслахаар ажилласан хугацааг Монголын Өмгөөлөгчдийн холбооны Өмгөөлөгчийн туслах ажилтны бүртгэлд бүртгүүлсэн хугацаанаас үргэлжүүлэн тооцох юм.
3
“ Эрх зүйн маргааныг эвлэрүүлэн зуучлалын |
|
|
|
журмаар шийдвэрлэх нь” хичээлийн |
|
|
|
хөтөлбөрийн нээлт боллоо |
Монголын |
Хуульчдын |
холбоо |
“ Эрх зүйн маргааныг эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлэх нь” хууль зүйн их дээд сургуулиудад зориулсан хичээлийн хөтөлбөрийн нээлт, хэлэлцүүлэг 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд боллоо.
Энэхүү хичээлийн хөтөлбөрийн нээлт, хэлэлцүүлгийг Монголын Хуульчдын холбоо, Шүүхийн ерөнхий зөвлөл, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл хамтран зохион байгуулсан бөгөөд хууль зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулийн төлөөллүүд оролцсон юм.
“ Эрх зүйн маргааныг эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлэх нь” хичээлийн хөтөлбөрийг нээж Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга Д. Тунгалаг үг хэлсэн бөгөөд ОТИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, дэд профессор Ц. Алтанцэцэг хичээлийн хөтөлбөрийн агуулга, танилцуулгыг хийлээ. Мөн МУИСийн Хууль зүйн сургуулийн ахлах багш, доктор С. Болормаа“ Зарим төрлийн маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагааны тухай” сэдэвт илтгэл тавьсан юм. Үүний дараа хэлэлцүүлэгт оролцогчдод хичээлийн хөтөлбөр, гарын авлагыг гардуулах ёслолын ажиллагаа болов.
Шүүхийн шинэтгэлийн багц хуулийн хүрээнд Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль батлагдсан. Энэ хуулийн хүрээнд Монгол Улсад гэр бүлийн болон иргэний хэрэг, хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг шүүхийн бус аргаар эвлэрүүлэн зуучлах тогтолцоо бүрдээд гурван жилийн нүүрийг үзэж, амжилттай хэрэгжиж байна. Цаашид эрүүгийн болон захиргааны хэрэгт эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагааг явуулах боломж байгаа эсэх талаар энэ удаад хэлэлцүүлэг өрнүүлсэн. Энэхүү хэлэлцүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Захиргааны удирдлагын газрын дарга Ж. Сайнхишиг нээж үг хэлсэн бол” Эрүүгийн болон захиргааны хэрэгт эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагааг явуулах боломж” сэдвийн хүрээнд хийсэн судалгааны талаар Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал, доктор Ц. Мандах танилцууллаа.
Хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогчид цаашид Монгол Улсад эрүүгийн болон захиргааны хэрэгт эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой гэж үзлээ. Мөн Монгол Улсад эрүү, захиргааны хэрэгт эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаа явуулах эрх зүйн болон зохион байгуулалтын асуудлыг бусад улсуудын туршлага дээр тулгуурлан нарийвчлан судлах шаардлагатай хэмээн дүгнэлээ.
Австралид их дээд сургууль төгссөн хуульч, эрх зүйчдийг бүртгэж байна
нь Азийн Хуульчдын холбоодын Ерөнхийлөгчдийн дээд хэмжээний чуулга уулзалт( POLA)– д 2014 онд гишүүнээр элссэн бөгөөд ээлжит 27 дахь удаагийн чуулга уулзалтыг 2016 оны 7 дугаар сарын 21-22- ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан. Тус чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулсны үр дүн эхнээсээ гарсаар байгаа билээ.
Тодруулбал, чуулга уулзалтад оролцсон Австрали Улсын Хууль зүйн зөвлөл( Law Council of Australia)- ийн ерөнхийлөгч ноён Стюарт Кларк нь Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б. Гүнбилэгтэй уулзаж, Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэргэд тус улсын их дээд сургуульд суралцаж төгссөн хуульч, эрх зүйчдийн гишүүнчлэл бүхий сайн дурын клуб байгуулан хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.
Иймд Монголын Хуульчдын холбооноос Австралид их дээд сургууль төгссөн хуульч, эрх зүйчдийг бүртгэж эхэллээ. Бүртгүүлэхдээ дараах мэдээллээ ирүүлнэ үү. Үүнд:
• Овог, нэр
• Одоо ажиллаж буй газар
• Төгссөн сургуулийн нэр
• Төгссөн он
• Тухайн сургуулийг боловсролын ямар зэрэгтэй төгссөн
• Холбоо барих утасны дугаар
• И-мэйл хаяг
Холбоо барих утас: 9529241