"Төрийн хүн" сэтгүүл Б.Мөнхсоёл Төрийн хүн | Page 4

Эдийн засагч
БААТАРЖАВЫН

МӨНХСОЁЛ

ГЭЖ ХЭН БЭ ?

СЭХЭЭТЭН ЗАЛУУС ХОЙШ СУУЖ БОЛОХГҮЙ ҮЕ ИРЧИХЭЭД БАЙНА

Английн төмөр хатагтай Маргарет Тэтчер нэгэнтээ “ Би шаргуу хөдөлмөрлөхгүйгээр амжилтанд хүрсэн нэг ч хүнийг мэдэхгүй ” гэж хэлсэн байдаг . Үнэндээ олимпийн аваргын нэг хормын ялалтын ард хэчнээн өдрийн бэлтгэл байдгийг хүмүүс бид анзаардаггүй . Тэгвэл мянга мянган өдрийн бэлтгэлээ хөшигний ард даруухнаар базаасаар улс төрд орж ирж байгаа УИХ-ын 59-р тойрогт нэр дэвшигч , эдийн засагч Баатаржавын Мөнхсоёл гэж хэн бэ гэдгийг танилцуулж байна . Салбартаа хат сууж танигдсан түүнийг мэргэжил нэгт нөхөд нь шулуун шударга , хариуцлагатай , өөртөө итгэлтэй , бусдын төлөө гэсэн уян зөөлөн сэтгэлтэй гэж дүгнэж байхыг олонтаа сонссон . Харин буруу зүйлийн хажуугаар дуугүй өнгөрч чаддаггүй хэт шударга зан нь улс төрийн замналд нь саад болох вий хэмээн түүний дотны найз санаа зовинон хэлж байсныг санаж байна .

Нэг талаар Монгол , Тайланд , Франц , Америкт боловсрол эзэмшсэн , Канадад эдийн засгийн чиглэлээр докторын зэрэг горилж байгаа Б . Мөнхсоёл улс төрд шинэ хүн . Нөгөө талаар иргэний нийгмийн байгууллага , судалгааны хүрээлэн болоод олон улсын байгууллагуудад ажилласан 20-иод жилийн турш улсын төсөвт дүн шинжилгээ хийж , төсвийн төлөвлөлтөд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх , шийдвэр гаргагчдад эдийн засаг , мөнгөний үр өгөөжтэй , оновчтой бодлого боловсруулахад нь зөвлөмж өгч байсан туршлагатай эдийн засагч юм . Хувь хүн талаасаа ч тэрээр төсвийн асар өндөр сахилга баттай нэгэн . Жирийн албан хаагчийн гэр бүлд өсөж торнисон тэрээр хязгаарлагдмал нөөцийг зөв үр ашигтай зарцуулж чадвал ямар ч хүнд боломж байдаг гэдгийг бүр багаас мэдэрчээ . Тиймдээ ч дэлхийн шилдэг сургуулиудад дандаа тэтгэлгээр суралцаж , өөрийн зорьсон амьдралыг бий болгож чаджээ . Ингээд дэлхийн түвшинд өрсөлдөхүйц чадвартай өөрийгөө бий болгож чадсан Б . Мөнхсоёл эдийн засаг , төсөв мөнгөний талаар болон улс төрд орсон шалтгаанаа юу гэж тайлбарласныг доорх ярилцлагаас уншаарай .