"Төрийн хүн" сэтгүүл Б.Мөнхсоёл Төрийн хүн | Page 12

12
Баатаржавын Мөнхсоёлын Сонгуулийн мөрийн хөтөлбөр
Бизнесийн таатай орчны төлөө
• Эдийн засаг, бизнест дарамт багатай үр нөлөө бүхий шударга татварын тогтолцоог бий болгохын төлөө ажиллана.
• Tэргүүлэх ач холбогдол бүхий салбарын жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжиж, бага хүүтэй урт хугацааны зээл авах боломжоор хангах, ажлын байр нэмэгдүүлэх арга хэмжээг дэмжинэ.
• Нийт эрчим хүчинд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг нэмэгдүүлж, эрчим хүчний шинэ эх үүсвэрийг ашиглах бэлтгэлийг хангах бодлогыг дэмжинэ.
• Хүн амын нутагшилт, суурьшлын зохистой
тогтолцоонд тулгуурлан хот байгуулалт, газрын харилцааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох бодлогыг боловсруулна.
• Байгалийн нөөц баялаг болон малын түүхий эдийн худалдаанд суурилсан эдийн засгаас боловсруулах үйлдвэрлэлд суурилсан эдийн засагт шилжүүлнэ.
• Уул уурхайн олборлох салбарт тулгуурлан аж үйлдвэр, түүний дотор хөнгөн, хүнс, барилгын материал, зэс боловсруулах, хар төмөрлөгийн үйлдвэрлэл, нүүрс, нефть-хими, эрчим хүч, дэд бүтцийн салбарын хөгжилд тэргүүлэх ач холбогдол өгнө.
Уул уурхайн баялгийг нийтийн эрх ашгийг дээдлэн, ил тод байх зарчмыг баримтлан ашиглана. Зөвхөн олборлоод зөөх биш боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлж, илүү орлого олох, шинээр ажлын байр бий болгохыг зорьж ажиллана.
Тэгш боломж, шударга хуваарилалтын төлөө
• Нийгмийн тэгш байдлыг тогтоож, иргэдийн орлогын ялгааг багасгахад чиглэсэн эдийн засаг, нийгмийн бодлогыг хэрэгжүүлж, нийгэмд дундаж давхаргыг өргөжүүлэх чиглэлд ажиллана.
• Нийгмийн хамгааллын үйлчилгээ нь баталгаатай, хүртээмжтэй, зорилтот бүлэгт оновчтой чиглэсэн байх бодлогыг дэмжинэ.
• Тэтгэврийн даатгалын тогтолцоог хуримтлалын тогтолцоонд шилжүүлэх хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхийн төлөө ажиллана.
• Суурь тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж, тэтгэврийн насны Монгол хүн бүрийг яс үндэс, шашин шүтлэг, газар нутгийн байрлалаас үл хамааран амьжиргааны баталгаат түвшний орлоготой болгохыг зорино.
Ядууралд автуулах нийгмийн даатгалын тогтолцоог өөрчилнө.
Төрийн ХҮН