Эдийн засагч
БААТАРЖАВЫН
МӨНХСОЁЛ
ГЭЖ ХЭН БЭ?
СЭХЭЭТЭН ЗАЛУУС ХОЙШ СУУЖ БОЛОХГҮЙ ҮЕ ИРЧИХЭЭД БАЙНА
Английн төмөр хатагтай Маргарет Тэтчер нэгэнтээ“ Би шаргуу хөдөлмөрлөхгүйгээр амжилтанд хүрсэн нэг ч хүнийг мэдэхгүй” гэж хэлсэн байдаг. Үнэндээ олимпийн аваргын нэг хормын ялалтын ард хэчнээн өдрийн бэлтгэл байдгийг хүмүүс бид анзаардаггүй. Тэгвэл мянга мянган өдрийн бэлтгэлээ хөшигний ард даруухнаар базаасаар улс төрд орж ирж байгаа УИХ-ын 59-р тойрогт нэр дэвшигч, эдийн засагч Баатаржавын Мөнхсоёл гэж хэн бэ гэдгийг танилцуулж байна. Салбартаа хат сууж танигдсан түүнийг мэргэжил нэгт нөхөд нь шулуун шударга, хариуцлагатай, өөртөө итгэлтэй, бусдын төлөө гэсэн уян зөөлөн сэтгэлтэй гэж дүгнэж байхыг олонтаа сонссон. Харин буруу зүйлийн хажуугаар дуугүй өнгөрч чаддаггүй хэт шударга зан нь улс төрийн замналд нь саад болох вий хэмээн түүний дотны найз санаа зовинон хэлж байсныг санаж байна.
Нэг талаар Монгол, Тайланд, Франц, Америкт боловсрол эзэмшсэн, Канадад эдийн засгийн чиглэлээр докторын зэрэг горилж байгаа Б. Мөнхсоёл улс төрд шинэ хүн. Нөгөө талаар иргэний нийгмийн байгууллага, судалгааны хүрээлэн болоод олон улсын байгууллагуудад ажилласан 20-иод жилийн турш улсын төсөвт дүн шинжилгээ хийж, төсвийн төлөвлөлтөд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргагчдад эдийн засаг, мөнгөний үр өгөөжтэй, оновчтой бодлого боловсруулахад нь зөвлөмж өгч байсан туршлагатай эдийн засагч юм. Хувь хүн талаасаа ч тэрээр төсвийн асар өндөр сахилга баттай нэгэн. Жирийн албан хаагчийн гэр бүлд өсөж торнисон тэрээр хязгаарлагдмал нөөцийг зөв үр ашигтай зарцуулж чадвал ямар ч хүнд боломж байдаг гэдгийг бүр багаас мэдэрчээ. Тиймдээ ч дэлхийн шилдэг сургуулиудад дандаа тэтгэлгээр суралцаж, өөрийн зорьсон амьдралыг бий болгож чаджээ. Ингээд дэлхийн түвшинд өрсөлдөхүйц чадвартай өөрийгөө бий болгож чадсан Б. Мөнхсоёл эдийн засаг, төсөв мөнгөний талаар болон улс төрд орсон шалтгаанаа юу гэж тайлбарласныг доорх ярилцлагаас уншаарай.