Сүхбаатарын Дэмчиг НАМТАР | Page 3
Хөвч ногоон уулын хангай
Хөшиг номин талын хангай
Уудам цэнхэр говийн хангай
Унаган нутаг минь Өвөрхангай
Төрийн шагналт, Ардын уран зохиолч
Д.Пүрэвдорж
Ө
ндөр гэгээний мэлмий гийсэн өлгий Есөнзүйлийн уудам хөндий нялх ногооны үнэрт
сэргэжээ. “Сарын бүрд”-ийг зорин ирсэн нүүдэлчин шувуудын ганганаа дэлгэр цагийн
эхэнд хөг нэмнэ.
Айсуй цагийн гэгээн өнгө хөх ногоон талд найман шарга агтын нэгийг унаж, бусдыг нь хөтөлсөн,
дугуй хээтэй хүрэн торгон дээл өмсөж, хар бүрх малгай духдуулсан залуу эр галгиулна.
Энэ хүн бол нутаг усандаа нэртэй адуучин Туваанжавын Авирмэд гуайн зээ хүү С.Дэмчиг. Хүүхэд
ахуй насандаа эмнэг хангал сурган, хурдан хүлгийн дэл дээр дарцаглаж явахдаа “Уяач болно” гэж
мөрөөддөг байсан тэрбээр удамт адуучин дээдсээ, унаган багын мөрөөдлөө дурсан тал нутагтаа
эрх чөлөөг мэдэрч, бодол задгайлан сэвэлзтэл алхуулаа биз ээ.
“
“
Тэр хүү энэ олон нүүдэлд түүртэж ядарсангүй, тээглэж
бүдэрсэнгүй харин ч сэтгэлийн хат, амьдралын ухаанд
суралцсан гэдэг.
Түүний энэ төрх, насан багын мөрөөдөл, эгэл амьдралыг нутгийнхан нь л гадарлах. Харин ажил
хэрэгч хослол, цагаан цамц өмсөж, зангиа, нүдний шил зүүсэн албаны төрх, УИХ дахь Ардчилсан
намын бүлгийн ажлын албаны дарга гэх албан тушаалаар нь С.Дэмчигийг илүү олон хүн мэднэ.
Гэгээн бага насны гэрэлт дурсамжууд энэ нутгийн алсаас дүнхийх цэнхэр уулс, аараг бор толгод,
салхины аясаар намилзах дэрсний түрүү, олон жилийн өмнө гэр барьж наадсан алаг чулуунуудад
хэлхээтэй бий.
Эцэг, эх нь өнгө хосломол амьдралын шалгуурыг гэтлэх ухаан, арга замыг дагаж олон газар
буурь сэлгэн амьдарчээ. Хархориноос Есөнзүйл, Уянга, Зүүнбаян-Улаан, Арвайхээр, Улаанбаатар
хотод суурьшиж үзэж. Тэр хүү энэ олон нүүдэлд түүртэж ядарсангүй, тээглэж бүдэрсэнгүй харин
ч сэтгэлийн хат, амьдралын ухаанд суралцсан гэдэг.
3