НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ ЭШХын илтгэлүүд НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ ЭШХын эмхэтгэл | Page 88
Эрдэм шинжилгээний хурлын ýìõýòãýë
НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ
Нийт оролцогчдоос өдөрт дунджаар 28% нь системд хандалт хийж байсан
ба хичээлийг үзсэн өдрийн дундаж тоо нь 342 удаа байлаа. Эхний долоо хоногт
системтэй танилцуулах, болон нэгдүгээр бүлгийн эхний хичээлийг багтаасан ба
хоёрдугаар долоо хоногт хичээлийн нэгдүгээр бүлгийн нийт 6 хичээл заагдсан.
Эхний долоо хоног суралцагчийг системтэй танилцуулах зорилготой, мөн
суралцагч нь системд ажиллах дадлагыг бүрэн эзэмшээгүй байсан үе тул
хандалтын болон хичээл үзсэн тоо нь харьцангуй доогуур үзүүлэлттэй байна гэж
дүгнэлээ. Мөн бямба, ням гаргийн хандалт бага байгаа нь амралтын өдөртэй
холбоотой. Харин хоёрдугаар долоо хоногийн хувьд хандалт харьцангуй
жигдэрч, хичээлийн оролцоо тогтмол байлаа.
2.3 Туршилтын ба хяналтын бүлгийн харьцуулалт
Сургалтын туршид оролцогчдын оролцооноос гадна шалгалтын дүн, агуу лгыг
судалсан байдал, мөн тоглоомжуулах хэсгийн нөлөөлөлд бүлэг тус бүрээр
анализ хийж, харьцууллаа. Сургалтын хоёрдугаар долоо хоногт нэг өдрийн
хичээлийг тоглоомжуулсан хэлбэрээр туршилтын бүлэгт (Бүлэг 2) ба энгийн
хэлбэрээр хяналтын бүлэгт (Бүлэг 1) явуулж, уг долоо хоногийн явцын шалгалтыг
мөн 2 өөр хэлбэрээр боловсруулан авлаа. Тухайн ялгаатай агуулгад хандалт
болон шалгалтын оролцооны харьцуулалтыг 11-р зурагт харууллаа.
240
Тоглоомжуулсан
агуулга, 228
220
Ердийн агуулга,
200
200
Тоглоомжуулсан
тест, 179
180
160
140
Ердийн тест, 145
0
1
2
3
4
5
11-р зураг. Тоглоомжуулсан ба ердийн хэсгийн хандалтын харьцуулалт
6
Бүлэг 2-ийн хувьд хичээл болон шалгалтад Бүлэг 1-ээс илүү идэвхтэй
хамрагдсан нь дээрх зургаас харагдаж байна.
Сургалтын төгсгөлд амжилттай суралцсан, 60-аас дээш хувийн гүйцэтгэлтэй
оролцогчдод сургалт дүүргэсний Гэрчилгээг олгосон ба бүлэг тус бүрээр
Гэрчилгээ авсан суралцагчдын тооны харьцуулалтыг 12-р зургаас харж болно.
Нийт 68 бүртгүүлсэн суралцагчдаас 25 нь ãэрчилгээ авах эрхтэй болсон ба
эдний 10 нь áүлэг 1-д, 15 нь áүлэг 2-т харьяалагдаж байна.
Амжилттай суралцагч
Нийт суралцагч
Бүлэг 2
Бүлэг 1
12-р зураг. Амжилттай суралцагчид, бүлгээр
Өөрөөр хэлбэл áүлэг 2-ийн хувьд илүү идэвхтэй суралцсан байна.
88
http://mn.khanacademy.org