НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ ЭШХын илтгэлүүд НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ ЭШХын эмхэтгэл | Page 79

НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ Эрдэм шинжилгээний хурлын ýìõýòãýë Ерөнхий, органик биш химийн хичээлийн хамтлагийн хичээлийн шинэчлэл нь дөрвөн үндсэн үе шаттайгаар явагдаж байна. Үүнд: I үе 2000-2007 он. Семинарын хичээлийн агуулга, арга зүйн шинэчлэлийн үе II үе 2008-2012 он. Хөтөлбөрийн агуулгыг олон улсын жишигт ойртуулан сургалтын материалыг шинэчилсэн үе Дэлхийн шилдэг их сургуулиудын сургалтын тогтолцоо, хөтөлбөрийн агуулгыг харьцуулан судлах замаар хичээлийн хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, МУИС-ийн сургалтын бодлого, зохион байгуулалттай уялдаж 2006-2014 онуудад 5 удаа хичээлийн хөтөлбөрөө өөрчилсөн байна. III үе 2013-2015 он. Мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөртэй уялдуулж хөтөлбөрийн агуулгыг шинэчилж буй үе IV үе 2015 оноос МУИС-ийн хөтөлбөрийг дэлхийн шилдэг их сургуулиудын жишигт нийцүүлэн шинэчилж буй үе 2. Үр дүн Сургалтад нэвтэрч буй сургалтын шинэ арга, хандлагыг судлан өөрсдийн үйл ажиллагаандаа турших, боловсронгуй болгон хэрэглэж, 2010 оноос эхлэн OCW консерциум (http://sisi.num.edu.mn/ocw) форматаар лекц, лаборатори, семинарын хичээлийг шинэчлэн бэлтгэсэн. 2011 оноос онлайн тестийн шалгалт (http://sisi.num.edu.mn/onlinetest) авч эхэлсэн. 2015-2016 оны хичээлийн жилээс хамтлагийн шинэ сайт (https://sites.google.com/site/inorg99/)-д хичээлийн материалыг тус тус нээлттэй тавьж байна. Сургалтад нэвтэрч буй сургалтын шинэ арга, хандлагыг судлан өөрсдийн сургалтын үйл ажиллагаандаа туршин, боловсронгуй болгох замаар сургалтын арга зүйн цогц өөрчлөлт шинэчлэлийг хийж ирсэн. Үүнд; o Лекцийн хичээл • Лекцийн явцад харилцан ярих, мэтгэлцээн үүсгэхэд видео хичээлийг ашиглах • Самбар ашиглах уламжлалт лекцийн аргыг электрон хэлбэрийн лекцтэй хослуулах • Лекцийн бие даалтын гүйцэтгэлийн чанар, оюутны эзэмшсэн химийн хэлний хэрэглээ, түвшинг үнэлэхэд онлайн тест ашиглах o Семинарын хичээл Оюутан төвт семинарын хичээл явуулах аргачлал боловсруулан турших шинэчлэн боловсруулах ажлыг гурван жил дараалан туршиж • Хичээл төлөвлөлт • Асуудал шийдвэрлэх хичээлийн агуулга сонгох, даалгавар бэлтгэх, арга зүй боловсруулах • Хичээлийн зохион байгуулалтын өөрчлөлт • Багш болон оюутан багаар гүйцэтгэх үйл ажиллагаа • Багаар болон ганцаарчлан ажиллах зохион байгуулалт • Хичээлийн явцын арга, арга зүйн өөрчлөлт • Галерей үзэх • Нэг нь үлдэж бусад нь явах • Эвлүүлэг http://mn.khanacademy.org 79