НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ ЭШХын илтгэлүүд НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ ЭШХын эмхэтгэл | Page 78

Эрдэм шинжилгээний хурлын ýìõýòãýë НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ зэрэгт шинэчилэл хийж сайжруулсаар ирсэн. МУИС-ийн хүндэт профессор С.Дондог тус хамтлагèéг 2000 оныг хүртэл удирдан, залуу багш нарыг багшлахуй эрдэмд сургах, сургалтын хөтөлбөр, агуулгад шинэчлэл хийх, лекц, семинар, лабораторийн хичээлд зориулсан сурах бичиг, сургалтын материал бэлтгэх, багшлахуй ур чадвараа боловсронгуй болгох ажлыг хамтран гүйцэтгэж ирсэн. 2000-2010 онд хамтлагийн ахлагчаар доктор, профессор Ц.Даржаа ажиллан ерөнхий хими, органик биш химийн хичээлийн хөтөлбөр, агуулгад шинэчлэл хийн, сурах бичиг, гарын авлага шинэчлэн сургалтанд хэрэглэж ирсэн ба 2010 оноос тус хамтлагийн багш доктор, дэд профессор Н. Амгаланд залгамж халаагаа өгч одоог хүртэл хамтлагийн ахлагчаар ажиллаж байна. Чөлөөт ардчилсан нээлттэй нийгэмд аливаа байгууллагын оршин тогтнох, тогтвортой хөгжлийн үндэс нь захиалагчийн эрэлт хэрэгцээнд тохирсон чанартай бүтээгдэхүүн нийлүүлж өрсөлдөх явдал юм. Чанартай бүтээгдэхүүн гаргаж байхын тулд үйлдвэрлэлийн процесст байнга шинэчлэлт, өөрчлөлт хийж тэргүүний технологийг нэвтрүүлж байх асуудал байнга тавигддаг тул бид ч өөрсдийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн болох бакалавр боловсролтой мэргэжилтнийг бэлтгэх зорилго, түүнд хүрэх сургалтын хөтөлбөр, сургалтын арга технологийг тасралтгүй шинэчилж байх үүрэгтэй (МУИС, 2013). Иймд ерөнхий, органик биш химийн хичээлийн хамтлагийн хамт олон ерөнхий суурь, мэргэшүүлэх хичээлийн хөтөлбөрийг олон улсын түвшинд нийцүүлэн шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлэх ажлаа эхлээд байна. 1. Арга зүй Оюутнууд суралцаж байгаа их дээд сургуулиасаа хүссэн хүлээсэн, хэрэгцээт үйлчилгээгээ хэр зэрэг авч байгаа талаар судалсан нэгэн судалгаагаар, • Äээд сургуулийн сургалт нь оюутанд зөвхөн шинжлэх ухааны академик мэдлэг олгоход голлон анхаардаг. • Îюутанд мэргэжлийн болон төгсөлтийн дараах түвшний бусад хэрэгцээт ур чадварыг эзэмшүүлэх арга ухаанд сургахгүй байна.