НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ ЭШХын илтгэлүүд НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ ЭШХын эмхэтгэл | Page 65

НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ Эрдэм шинжилгээний хурлын ýìõýòãýë GEOGEBRA ПРОГРАММ АШИГЛАН СУРГАЛТЫН ХЭРЭГЛЭГДЭХҮҮН БОЛОВСРУУЛЖ ТУРШСАН СУДАЛГААНЫ ҮР ДҮН Э.Чойсүрэн МУБИС, МБУС Имэйл хаяг: erdenechoi@yahoo.com Хураангуй Ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн суралцагчид математик анализын агуулгын хүрээнд агуулгын утга санааг бүрэн гүйцэд ойлгоогүй, зөвхөн томьёо ашиглан бодлого бодох түвшинд эзэмшиж байгаа байдал олон удаагийн үнэлгээгээр ажиглагдсан. Иймд математик анализын агуулгын мөн чанар, утга санааг суралцагчдад хэрхэн ойлгуулах вэ? гэсэн асуулт урган гарч байна. Математик анализын зарим агуулга нь сурах бичгүүдэд онолын түвшинд хийсвэр тодорхойлогдсон учраас суралцагчдад ойлгоход хүндрэлтэй байгаа нь ажиглагдаж байна. Иймд математик анализын хичээлийн агуулгыг элментарчлах, дидактик боловсруулалт хийх, мэдээллийн технологи ашиглан визуаль хэрэглэгдэхүүн боловсруулж, ашиглах хэрэгцээ шаардлага бий болж байна. Энэхүү өгүүллийн хүрээнд geogebra программ ашиглан сургалтын хэрэглэгдэхүүн, түүнийг ашиглах арга зүй боловсруулж, математик анализ хичээлд туршсан үр дүнг илтгэнэ. Судалгааг хийхдээ ажиглалт хийх, эх материал судлах, туршилт, статистик боловсруулалт хийх зэрэг судалгааны аргуудыг сонгон ашигласан болно. Судалгаанд МУБИС, МБУС-ийн математикийн багшийн 4 дүгээр ангийн оюутнууд хамрагдсан бөгөөд geogebra программ ашиглан боловсруулсан сургалтын хэрэглэгдэхүүн нь суралцагчдад математикийн хийсвэр ойлголтын мөн чанар, утга санааг ойлгуулахад үр дүнтэй байгаа гэж дүгнэсэн болно. Судалгааны үр дүнд математик анализ хичээлийн зарим сургалтын хэрэглэгдэхүүн, ашиглах заавар, боловсруулалт бий болсон. Түлхүүр үг: Дараалал, хэрэглэгдэхүүн хязгаар, уламжлал, интеграл, сургалтын цахим Удиртгал Оюутнууд тоон дараалал, функцийн хязгаар, уламжлал, интегралын алгебр тооцооллыг гүйцэтгэн бодлого бодох чадвар нь сайн байгаа боловч тухайн онолын мөн чанарыг ойлгох нь сул байгаа нь дээд математик, математик анализ зэрэг хичээлүүдийг заах явцад ажиглагдаж байна. Бид бодлого бодох чадвар төлөвшүүлэхээс гадна ухагдахууны онолыг нь сайтар ухамсарлуулах, ойлгуулахад арга зүйгээ чиглүүлэн ажиллах шаардлагатай ба B