НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ ЭШХын илтгэлүүд НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ ЭШХын эмхэтгэл | Page 52

Эрдэм шинжилгээний хурлын ýìõýòãýë НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ Ìýäýýëëèéí ñèñòåìèéí íºëººëºë ͺ뺺ëºë ×àíàð Ñýòãýë õàíàìæ/ õýðýãöýý Ñýòãýë õàíàìæ/ õýðýãöýý • Õýðýãëýã÷äýä • Áàéãóóëëàãàä - • Ñèñòåìèéí • Ìýäýýëëèéí Холбогдох байгууллагад үзүүлэх нөлөө 1-р зураг. Мэдээллийн системийн нөлөөллийг хэмжих загвар Аливаа системийн хувьд хамгийн чухал зүйл нь тухайн системийг хэрэглэж буй хэрэглэгчийн сэтгэл ханамжтай байдал бөгөөд системийн чанар болон мэдээллийн чанар нь хоёулаа хэрэгцээ болон хэрэглэгчийн сэтгэл ханамжид нөлөөлдөг байна. Зарим судалгаанд мэдээллийн чанарыг тусад нь авч үзэлгүйгээр харин хэрэглэгчийн сэтгэл ханамжийн салшгүй нэг хэсэг гэж үздэг. Гэхдээ хэрэглэгч болгон өөр өөр хэрэгцээ, мэдлэгийн түвшин, чадвар, хүсэл эрмэлзэлтэй учраас тухайн системийн мэдээллийн чанарыг үнэлэхдээ өөр өөрийн өнцгаас харилцан адилгүй үнэлдэг. Магадгүй зарим хэрэглэгчдийн хувьд тухайн мэдээллүүдэд сэтгэл ханамжтай байхад заримд нь хангалтгүй санагдаж болох юм. Иймээс цахим сургалтын системийн мэдээллийн чанарын тодорхой стандарт, шалгуурыг тогтоох нь чухал хэдий ч, маш хэцүү, нарийн төвөгтэй байдаг. Учир нь мэдээллийн чанарыг тодорхойлсон албан ёсны тодорхойлолт байдаггүй бөгөөд цахим сургалтын систем дэх мэдээллийн чанарын стандартуудыг судалгаа, бүтээлүүдэд ерөнхийдөө дараах байдлаар авч үздэг. 1. Үнэн зөв байдал 2. Ач холбогдолтой байдал 3. Бүрэн бүтэн байдал 4. Товч бөгөөд тодорхой байдал 5. Цаг үеэ олсон байдал 6. Ойлгомжтой байх 7. Мэдээллийн тохиромжтой хэмжээ 8. Холбоо хамааралтай байх гэх мэт Дээр дурдсанчлан цахим сургалтын систем дэх мэдээллийн чанарын үнэлгээ нь цахим сургалтын системийн чанарын хэмжүүрийн хамгийн чухал зүйл нь юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл сургалтын материал болон хичээлүүдийн чанарын түвшинг хэмжих замаар цахим сургалтын системийн чанарыг үнэлэх явдал маш чухалд тооцогдож байгаа юм. Цахим сургалтын систем дэх мэдээллийн чанарыг хэмжих шалгуурууд нь энгийн сургалтын материалыг үнэлэхээс өөр юм. Яагаад гэвэл цахим сургалтан дахь материал болон курсууд нь системийн ашиглагдах байдал, интерфэйс зэрэг бусад хүчин зүйлүүдтэй холбогдож байдаг. 3. Мэдээллийн чанарын фрэймворк Аливаа мэдээллийн систем дэх мэдээллийн чанары B̃J