НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ ЭШХын илтгэлүүд НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ ЭШХын эмхэтгэл | Page 51

НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ Эрдэм шинжилгээний хурлын ýìõýòãýë дүгнэх вэ гэдгийг судлах юм. Сэдвийн судлагдсан байдал Монгол улсын хувьд: öахим сургалт, цахим сургалт удирдах системүүд, цахим контент бүтээх талаар судалгаа шинжилгээнүүд хийгдсэн байдаг. Эдгээртэй холбоотой сүүлийн жилүүдэд хийсэн зарим судалгааны ажлыг дурдвал: Баяртулга Ундрал – Боловсролын салбарт ашиглагдах цахим контентûн удирдлагын системийн загвар, 2013 он Бат-Эрдэнэ Бадамцэцэг – Техник мэргэжлийн боловсрол олгох сургалтын байгууллагад цахим сургалт нэвтрүүлэх нь, 2013 он Ж.Алимаа – Онлайн сургалтын агуулга хөгжүүлэх арга зүйн судалгаа, 2013 он Гадаад улсуудын хувьд: Бусад улсуудын хувьд цахим сургалтын системийн мэдээллийн чанарын талаарх судалгаа нилээн хийгдсэн байдаг. Зарим судалгаануудаас дурдвал: Mona Alkhattabi, Daniel Neagu, Andrea Cullen – Information Quality Framework for E-learning Systems; 2010 Salem Alkhalaf, Anne Nguyen, Steve Drew and Vicki Jones – Measuring the information quality of e-learning systems in KSA: attitudes and perceptions of learners; 2013 Zurinah Suradi, Nazatul Shima Abdul Rani – Assessment on Contents of the Learning Management System Majed Mustafa Suliman Oun Alla, Dr.Qais Faryadi – The effect of Information Quality in E-Learning System 1. Мэдээллийн чанар Мэдээллийн чанарын асуудлууд, тэдгээрийн үр нөлөө бидний эргэн тойронд хаа сайгүй тохиолддог. Хүмүүс өдөр бүр шийдвэр гаргах, ажил гүйлгээ хийх, бизнесийн үйл ажиллагаа явуулахдаа мэдээллийг ашигладаг. Өндөр чанартай, найдвартай, цаг үеэ олсон мэдээлэлтэй байж л үр ашигтай шийдвэр гаргаж, үйл ажиллагаа явуулах боломжтой байд B