НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ ЭШХын илтгэлүүд НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ ЭШХын эмхэтгэл | Page 46
Эрдэм шинжилгээний хурлын ýìõýòãýë
НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ
Удиртгал
Монгол улс дэлхийн жишигт дүйцсэн боловсролын
тогтолцоонд шилжих
алхам 2000 оноос хойш тасралтгүй явагдаж бага, дунд сургуулийн шинэчлэлийг
лаборатори сургуулиудад туршин улмаар үндэсний хөтөлбөр, стандарт, сурах
бичгийг шинээр гарган бүх сургуулиуд хэрэгжүүлж эхлээд байна. Боловсролын
шинэчлэлийн үзэл баримтлал нь хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх багшийн
арга,
тэдний нас сэтгэхүйн онцлогт тулгуурласан хөтөлбөр, чадамжинд нь тохирсон
олон хувилбарт даалгаврыг боловсруулан ашиглуулна гэсэн хэдий ч хөндлөнгийн
шалгалт ижил түвшинд боловсруулагдан шалгагддаг. Энэхүү шалгуурыг даван
гарахад сурагчдын хамгийн их алддаг сэдвүүдийн нэг нь өгүүлбэртэй бодлогыг
бодуулж сургах шаардлага багш миний өмнө тулгарсан. Зарим нэг сайн
сурагчид хүртэл бусад сэдвүүдийг сайн ойлгон боддог ч өгүүлбэртэй бодлогыг
бодож чадахгүй тохиолдол гардаг. Мөн ихэнх багш нар нэмэлт материал
ашигладаггүй нь сурагчдыг эрж хайлгах, бие даан суралцахад сөрөг нөлөө үзүүлж
байна.
Иймд математикийн хичээл заадаг багш бүрийн өмнө хүүхэд төвтэй сургалтын
арга зүйд суралцан хэрэгжүүлэхдээ цахим хичээлийг мэргэжлийн багаар хамтран
боловсруулан ашигладаг ч тогтмол бэлтгэхэд хугацаа их зарцуулдаг. Сурагчдыг
өгүүлбэртэй бодлого бодож чаддаг болгоход олон аргаар зааж, ашиглах
хэрэглэгдэхүүн, цахим үзүүлэнг бэлтгэн сургалтыг зохион байгуулдаг ч массаар
сургахад анги бүрийн агуулгад заагдах цаг цөөн учраас хүндрэл гардаг.
Мөн мэргэжлийн багаар хамтран анги бүрийн ашигладаг сургалтын
материалын өгүүлбэртэй бодлогыг бодон гарын авлага гаргаж сүүлийн 6 жил
тасралтгүй ашиглаж байгаа ч сурагч ойлгоогүй бодлогоо ахин бие даан судлах
боломжийг бүрдүүлж өгөөгүй багш ахин заах асуудал тулгардаг байсан. Харин
үүнийг шийдэхэд энэ хичээлийн жилд Хан Àкадемийн хичээлүүдийг сургалтанд
тогтмол ашиглаж түгээн дэлгэрүүлэх боломж байгааг мэргэжил нэгт багш нартаа
таниулах, сурагчдыг онлайнаар суралцах боломжийг бүрдүүлж өгсөн. Энэхүү
судалгааны хүрээнд Баянгол дүүргийн Эрдмийн Ундраа цогцолбор сургуулийн
10-1, 10-4, 10-5 ангиудад өгүүлбэртэй бодлого бодуулж сургах үүднээс судалгаат
хичээлийг 3 удаа өмнөх арга зүйгээр, ахин 3 удаа зохион байгуулахдаа Хан
Àкадемийн хичээлийг сэдэлжүүлэлт болгон ашигласан нь сурагчдын сонирхлыг
төрүүлээд зогсохгүй бие даан тухайн сэдэв болон бусад агуулгыг гүнзгийрүүлэн
судлах боломжийг олгосон нь хэлэлцүүлгийн явцад багш нараас өндөр үнэлгээ
авсан.
1. Арга зүй
Энэхүү судалгаагаар Дорнод аймгийн улсын тэргүүний, үндэсний лаборатори
Хан-Уул цогцолбор сургуулийн сурагчдад 6 жилийн турш өгүүлбэртэй бодлого
бодож сурах арга зүй 78 цагийн судалгаат хичээл, Эрдмийн Ундраа цогцолбор
сургуулийн дээрх ангиудад 6 удаагийн 24 цаг туршин судалгааны үр дүнг
грàфикаар үзүүлбэл:
График 1: Дорнод аймгийн Хан-Уул цогцолбор сургуулийн судалгаат хичээлд
хамрагдсан сурагчдын ахиц
46
http://mn.khanacademy.org