НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ ЭШХын илтгэлүүд НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ ЭШХын эмхэтгэл | Page 45

НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ Эрдэм шинжилгээний хурлын ýìõýòãýë СУРАГЧДЫГ ӨГҮҮЛБЭРТЭЙ БОДЛОГО БОДУУЛЖ СУРГАХАД ЦАХИМ БОЛОН ОНЛАЙН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ НЬ Г.Жаргалтуяа Баянгол дүүргийн Эрдмийн Ундраа цогцолбор сургууль, математикийн багш Имэйл: g_jargaltuya@yahoo.com gongorsurenjargaltuya@gmail.com Хураангуй Мîíãîë óëñûí çàñãèéí ãàçàð, БСШУЯ боловсролын салбарт нийгэмд бие даасан, хөгжсөн, амьдрах чадвартай Зөв Монгол хүн төлөвшүүлэх зорилгыг тодорхойлон ажиллаж байна. Иймээс багш бүхэн Монголын үндэсний боловсролын үнэ цэнийг өсгөхөд өөрийн арга зүй, технологийг хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, оновчтой судалгаа, бодлого боловсруулан ажиллах шаардлага хэрэгцээ тавигдсан. Математик боловсрол нь сургалтын бүх шатны түвшинд чухал байр суурь эзэлдэг ба энэ чиглэлээр хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх асуудал мэргэжлийн багш бидний өмнө тулгамдсан асуудлын нэг болсон. Бид математикийг бага наснаас нь цэгцтэй мэдлэг олгохын тулд дэлхий нийтэд түгээмэл ашиглагдаж буй сургалтын арга, технологийн дэвшлийг ашиглан сургалтыг зохион байгуулах шаардлага тулгарсан. Математикийн хичээлийн стандарт хангалтыг авч үзэхэд сурагчид ямар сэдэв дээр сурлагын чанарын үзүүлэлт бага байгаад анализ хийхэд өгүүлбэртэй бодлого бодох аргачлалыг нийт сурагчдын 80-90% нь бага, суурь боловсролоос хангалтгүй эзэмшин дэвшин суралцаж байгааг өөрийн заадаг ангиудын сурагчдаас авсан түвшин тогтоох шалгалтаар илрүүлсэн. Энэхүү асуудлыг шийдвэрлэхэд дунд, ахлах ангийн математикийн хичээлээр өгүүлбэртэй бодлогыг бодуулж сургах оновчтой арга нь танхимын сургалтаас гадна бие даан судлах боломжийг олгох хэрэгтэй. Иймд багш тухайн хичээлийн агуулгад нийцсэн цахим хэрэглэгдэхүүнийг бэлтгэн хичээл бүр дээр тогтмол хэрэглээ болгохоос гадна Хан Àкадемийн тухайн агуулгыг сургалтандаа ашиглах, бие даан судлах боломжийг сурагч нэг бүрт олгох нь массаар хоцрогдолгүй сургах боловсролын зорилгод дөхөж очно. Багш миний хувьд хүүхэд нэг бүрийн чадварт суурилсан, хөгжүүлсэн бүтээлгэсэн, өөрөө болон бусдаараа бахархсан, би чадна, бид чадаж байна гэсэн омогшил төрүүлэх арга зүйн шинэчлэлд Хан Àкадемийн хичээлүүд түлхэц өгснийг дурьдахгүй байхын аргагүй. Хичээлийн үр дүн нь ЭУЦС-ийн “Хүүхэд хөгжүүлэх цаг” сургалтыг эхлэхээс өмнө болон 24 цагийн хичээл орсны төгсгөл хүртэл суралцах явцдаа олсон чадвар, туршлагаар хичээл бүр дээр үнэлэн тоон анализ хийсэн. Сурагчдаа тухайн хичээлээр хөгжүүлэх оюуны эрэл хайлтаа сэтгэн бодох, ухаарах, уншсанаа ойлгох, зураглал, товч тэмдэглэл хийлгэж сургах үүднээс өгүүлбэртэй бодлого бүлэг сэдвийг сонгон авч шийдэл гарцыг олсноо бусадтай хуваалцахыг зорьсон. Түлхүүр үг: Хичээлийн судалгаа, асуудал шийдүүлэх багшийн арга зүй, сурагчдын чадамжинд тулгуурласан даалгаврууд, гарын авлага, Хан Àкадемийн хичээлүүд, өгүүлбэртэй бодлого http://mn.khanacademy.org 45