НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ ЭШХын илтгэлүүд НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ ЭШХын эмхэтгэл | Page 41

НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ Эрдэм шинжилгээний хурлын ýìõýòãýë Тооцоолол хийж, таамаглалаа үнэн зөв эсэхийг шалгах нь: Ширээ нэмэгдэх бүрд 4 хүн нэмэгдэж сууж байгаа тооцооллыг энгийн, ойлгомжтой байдлаар дүрслэн харуулж, баталгаажуулж байна. Дүгнэлт гаргаж, хэрэглэсэн нь: Зүй тогтол нь 4-өөр нэмэгдэж байна гэсэн дүгнэлтээ баталгаажуулсан тул дараагийн гишүүдийг хялбархан олох боломжтой боллоо. VII анги Хөтөлбөрийн агуулгад тусгагдсан “Асуудал шийдвэрлэхийн тулд өгөгдөл цуглуулах арга, хэмжигдэхүүний утгын нарийвчлалыг сонгох, түүврийн хэмжээг тогтоох, Хүснэгт зохиох, хэрэглэх: Үүнд – Тэнцүү завсарт бүлэглэсэн тасралтгүй өгөгдлийн давтамжийн хүснэгт – Дискрет өгөгдөл бичих “хоёр хэмжээст хүснэгт зохиох” агуулгаар “Хоёр замт давтамжийн хүснэгт ба Венний диаграмм” хичээлийг сонгон авлаа. Өгөгдөл бүртгэх аргуудын нэг болох хоёр хэмжээст хүснэгт зохиох аргыг энэхүү хичээлээр дэлгэрэнгүй тайлбарласан байна. Мөн Веннийн диаграммтай холбон тайлбарласан нь илүү ойлгомжтой, хэрэглэхэд хялбар болгожээ. Асуудлыг хялбар байдлаар дэвшүүлсэн. “Өгөгдлийг хэрхэн хялбар байдлаар дүрслэн харуулах вэ?” Олон хэлбэрээр бүртгэж харуулсан. Өгөгдөл дискрет утгуудтай учир эхлээд Веннийн диаграммаар харуулсанаар хоёр өөр судалгааны үр дүн болгох боломжтой гэдгийг хялбархан харж болохоор байна. Өөрөөр хэлбэл өмнөх мэдлэгтээ тулгуурлан дүрсэлж байна. Эндээс авч үзэж буй асуудал нь ямар учраас хоёр хэмжээст хүснэгтэд бүртгэж байгаа нь тодорхой харагдаж байна. http://mn.khanacademy.org 41