НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ ЭШХын илтгэлүүд НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ ЭШХын эмхэтгэл | Page 40

Эрдэм шинжилгээний хурлын ýìõýòãýë НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн. Мөн багшлахуйн зарчимд “...Математикийг бодит ертөнц, ахуй амьдралтай холбох, бодит ертөнц дэх асуудлыг загварчлах математикийн олон арга байдгийг ойлгуулах, сурагчдын мэдээлэл харилцааны технологийг ашиглах чадварыг хөгжүүлэх...” хэмээн заасан байна. Хан Академийн хичээлүүд нь амьдрал ахуйтай холбоотой асуудлыг шийдвэрлэх замаар бэлтгэгдсэн байдаг нь арга зүйн хувьд шинэ хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад багш, сурагчдад дэмжлэг болох боломжтой юм. Мөн ердийн нэг онолын тайлбар биш, сурагчидтай энгийн байдлаар амьд харилцаа үүсгэдэгээрээ давуу талтай. Дасгал ажлууд нь тодорхой нэг асуудлыг олон загвараар шийдвэрлэсэн байдаг нь сурагчдыг илүү бүтээлч хандлагатай болгох, эрэл хайгуул хийх сонирхол төрүүлэх зэрэг ач холбогдолтой юм. 1. Арга зүй Хан Академийн хичээлүүдийг анги тус бүрээр ангилж, хэрэглээнд суурилсан, сурагчдын сонирхлыг татахуйц байдал, тэдний бүтээлч үйл ажиллагааг дэмжихэд чиглэгдсэн талаар судаллаа. Мөн хөтөлбөрт шинээр нэмэгдсэн агуулгуудын хувьд багш нарт заах арга зүйн дэмжлэг болох, шинэ санаа авах, ба