НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ ЭШХын илтгэлүүд НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ ЭШХын эмхэтгэл | Page 18

Эрдэм шинжилгээний хурлын ýìõýòãýë НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ хэлбэр юм [2]. Эдгээр цахим сургалт төдийгүй танхимд явагдаж буй сургалтад цахим хэрэглэгдэхүүн ашиглаж, сургалтын үйл ажиллагааг дэмжих нь онлайн болон офлайн орчинд ашиглах боломжийг бүрдүүлэх бас нэгэн боломж бий болж байгааг багш нар ойлгож байна. Иймд бид Хан Àкадемийн цахим хичээлийг сургалтад ашиглах аргачлал боловсруулах, түүнийг цахим хэлбэрт оруулах зорилгоор туршилт хичээл зааж, багш нарын хэрэгцээ шаардлагыг хангахыг энэхүү өгүүллийн үр дүнгээр харуулахыг зорьж байна. 1. Арга зүй Хоёр үе шаттай туршилт, судалгаа хийж туршсан үр дүнг танилцуулж байна. Үүнд: 1. ЕБС-ийн багш нарын Хан Àкадемийн видео хичээлийн ойлголт, хэрэглээг судалж, боловсруулсан аргачлалыг ашиглах, сайжруулах зорилгоор 20-р сургуулийн математик, англи хэл, биологи, түүх, мэдээлэл зүйн зургаан багшид сургалт явуулсан. 2. МБУС-ийн Мэдээлэл зүйн тэнхимийн 4-р ангийн 75 оюутанд Хан Àкадемийн видео хичээлийг ойлгуулах, төгсөөд ашиглах боломжийг хангах, өөрсдийн боловсруулсан аргачлалыг ашиглах, сайжруулах зорилгоор “Вэб дизайн” гэсэн анги үүсгэн оюутнуудын 309-112 минутын хичээлд (activity) оролцсон. 1-р үе шат: Туршилт хичээлийн хүрээнд хийгдсэн үйл ажиллагаа: 1) Хан Àкадемийн танилцуулга бэлтгэн (Зураг 1), Видео хичээлийг яагаад ашиглах болсон?, Та хичээлээ яаж заадаг вэ?, Энэ агуулгыг судлахад сурагчдын гаргадаг алдаа, өмнөх төсөөлөл юу байдаг вэ? Сурагчдын алдааг яаж засах вэ? Видео хичээлийг яаж ашиглах вэ? гэсэн асуултуудаар эргэцүүлэл хийж, ярилцсан. 2) Танилцуулгын дараа дадлага ажил хийж, ойлголтоо нэгтгэх зорилгоор https:// mn.khanacademy.org хаягаар хандан математик болон бага ангийн багш нар 6-р ангийн “Өнцөг хэмжих” (03.55), Биологийн багш нар “Ген гэж юу вэ?” (03.51), Түүхийн багш нар “Их Карл хаан (1-р хэсэг)” (08.09) хичээлийг тус тус үзэж, Энэхүү сэдвийг хэддүгээр ангид судалдаг вэ? Таны заадаг арга зүйгээс юугаараа ялгаатай байна? Энэ видеог яаж ашиглах санаа танд байна вэ? гэсэн асуултын дагуу ярилцаж, Хан Àкадемийн видео хичээлийн санг “Сайн туршлагаа хуваалцах, өөрсдийн хичээл видео болгох, хамтран суралцах талбар болгох” санал тавьж ярилцсан. 1.1-р хүснэгт. Зураг 1. Хичээлд ашигласан танилцуулга 18 http://mn.khanacademy.org Зураг 2. ”Өнцөг байгуулах” видео https://mn.khanacademy.org/video?lang=mn&format=lite&v=l1XmSBjlmZg