НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ ЭШХын илтгэлүүд НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ ЭШХын эмхэтгэл | Page 17
НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ
Эрдэм шинжилгээний хурлын ýìõýòãýë
ХАН АКАДЕМИЙН ВИДЕО ХИЧЭЭЛИЙГ ЕБС-ИЙН СУРГАЛТАД
ХЭРЭГЛЭХ БОЛОМЖ, ТУРШИЛТ
Б.Золзаяа1, Б.Бадамсүрэн2, Ц.Гэрэлтуяа2
МУБИС, МБУС-ийн 1Дидактикийн тэнхим, 2Мэдээлэл зүйн тэнхим
Имэйл хаяг: [email protected], [email protected],
[email protected]
Хураангуй
Багш, суралцагчийн сургалтын үйл ажиллагаанд нээлттэй боловсролын арга,
хэлбэрийг хэрэгжүүлэх боломжийг БСШУЯ-ны захиалгаар Нээлттэй Мэдлэг
Боловсролын Сангийн мэргэжлийн эрдэмтэн, багш нар АНУ-ын Хан Àкадемийн
500 гаруй видео хичээлийг монгол хэлнээ орчуулан хүргэж байгаа билээ [1].
Энэхүү өгүүллээр бид Хан Академийн видео хичээлийг сургалтад хэрэглэх
арга зүйг цахим хичээлээр дамжуулан 6 äóãààð ангийн математикийн “Өнцөг
байгуулах (Constructing angles)”, 10 äóãààð ангийн мэдээлэл зүйн “Вэб технологи
(Intro to HTML)” бүлэг сэдвийн хүрээнд зохион байгуулан туршсан.
Судалгаанд БГД-ийн 20 äóãààð сургуулийн математик, англи хэл, биологи,
түүх, мэдээлэл зүйн багш нар, МУБИС-ийн Мэдээлэл зүйн тэнхимийн 3, 4
ä¿ãýýð ангийн оюутнууд хамрагдсан. Туршилтын хүрээнд багш нарт зориулсан
гарын авлага, жишээ танилцуулгыг ашиглан сургалт зохион байгуулж, фокус
ярилцлага хийн, хичээл болон хэрэглэгдэхүүнийг сайжруулах санал авч,
судалгааны үр дүн дээр тулгуурлан Хан Академийн видео хичээлийг ашиглах
цахим хэрэглэгдэхүүний загвар боловсруулж, танилцуулах болно.
Түлхүүр үг: Мэдээлэл харилцаа, холбооны технологи
хэрэглэгдэхүүн, вэбэд суурилсан сургалт, онлайн хичээл
(МХХТ),
цахим
Удиртгал
Боловсролын салбарт МХХТ эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед багш сургалтын
үйл ажиллагаандаа МХХТ ашиглаж, ээлжит хичээлийн чанарыг сайжруулах
шаардлага гарч байна. Иймд багш нар сургалтын технологийг МХХТ-той
уялдуулах, тасралтгүй хөгжих чадамжтай байх нь чухал асуудал юм.
МХХТ-ийг сургалтад ашиглахын тулд цахим сургалт, цахим хэрэглэгдэхүүний
талаар ойлголттой байж, цахим хэрэглэгдэхүүнд тавигдах дидактик шаардлагын
дагуу хэрэглэгдэхүүнээ боловсруулан ашиглах явдал нэн чухал юм. Түүнчлэн
бэлэн боловсруулсан сургалтын программ хангамжийг ашиглан сургалтандаа
ашиглах боломжуудыг МХХТ олгож байна.
Цахим сургалт = МХХТ + сургалт
Цахим сургалт, цахим хичээл, цахим хэрэглэгдэхүүн гэсэн нэр томьёонуудыг
бид хэрэглэх боллоо. Цахим сургалт буюу цахим хичээл нь компьютерт
суурилсан сургалт, вэбэд суурилсан сургалт, интернэтэ