НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ ЭШХын илтгэлүүд НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ ЭШХын эмхэтгэл | Page 13
НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ
Эрдэм шинжилгээний хурлын ýìõýòãýë
арга барилд суралцан, математикийн мэдлэг, чадвараа амьдрал, ахуйд
хэрэглэснээр хэл, сэтгэлгээ, танин мэдэх чадвараа хөгжүүлж, математикийг
сонирхон судлах хүсэл, тэмүүлэлтэй, бүтээлч сэтгэлгээтэй иргэн болж
төлөвшинө” гэж тодорхойлогдсон бол “Нээлттэй академи”-ийн зорилго нь
“Хүүхдийн итгэл, найдвар, сурах тэмүүллийг нь дэмжиж, сургалтыг суралцагч
өөрийн үйл явцад суралцдаг арга зүйд суурилсан “Åрөнхий боловсролын
сургуулийн сурагч, багш нарт зориулсан үнэ төлбөргүй, нээлттэй онлайн
боловсролын үйлчилгээ”-г боловсролын тогтолцоонд нэвтрүүлэхэд чиглэгджээ.
Эдгээр нь хүүхдийн бие даасан, бүтээлч үйл ажиллагааг дэмжиж, танин
мэдэх, асуудал шийдвэрлэх арга барил эзэмшүүлэхэд чиглэгдэж байгаа нь
сурагчдын амжилттай суралцах үндэс болох боломжтой юм.
2.2. Суралцахуйн зорилт ба Хан Академийн хичээлүүдийн агуулга
Монгол хэлнээ орчуулагдан хэрэглэгчдэд хүрч буй ìатематикийн 580 орчим
видео хичээлийн хувьд дараах байдлаар ангилах боломжтой байна.
Бага боловсролын агуулгад хамаарах 260
Суурь боловсролын агуулгад хамаарах 303
Бусад 15
График 1: Монгол хэл дээр орчуулагдсан видеоны ангилал
Бусад, 15
Суурь боловсролын, 303
Бага боловсролын, 260
Эндээс харвал монгол хэлнээ орчуулагдан гарсан видео хичээлүүдийн
агуулга суурь боловсролын математикийн хичээлийн агуулгатай 95% тохирч
байна.
Эдгээрээс суурь боловсролын агуулгад хамаарах 303 хичээлийн хувьд анги
бүрээр ангилбал:
Хүснэгт 1.
Видео бичлэгүүдийн ангилал (агуулгаар)
Анги
Бичлэгийн тоо
Суралцахуйн зорилтын
хүрээнд
Агуулгын нэмэлт
байдлаар
6-р анги
108
99
9
7-р анги
96
92
4
8-р анги
53
49
4
9-р анги
46
37
9
http://mn.khanacademy.org
13