НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ ЭШХын илтгэлүүд НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ ЭШХын эмхэтгэл | Page 12

Эрдэм шинжилгээний хурлын ýìõýòãýë НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ Удиртгал 2015 онд УИХ-ын 12-р тогтоолоор батлагдсан “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ын 7.7-д "Ерөнхий боловсролын сургалтын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарттай дүйцэхүйц үндэсний хөтөлбөрийг нэвтрүүлж, олон улсын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлд 2018-2019 оны хичээлийн жилд хамрагдсан байна.” 7.8-д “Сурлагын амжилтын олон улсын чанарын үнэлгээний судалгаанд 2021 онд хамрагдана.” хэмээн тодорхойлсон. Энэхүү бодлогын хүрээнд 2015-2016 оны хичээлийн жилээс “Бүтээлчээр суралцах чадвар, сурах арга барилтай, шинжлэх ухааны мэдлэг, ойлголтыг эзэмшин, амьдрал үйлдээ хэрэглэх чадвартай иргэн”-ийг төлөвшүүлэх зорилготой, шинэ арга зүйд тулгуурласан Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр агуулгын зөрөө гарах, арга зүйн хувьд өөрчлөлт хийх зэрэг тодорхой цаг хугацаа бэлтгэл шаардлагатай хүндрэлүүд гарч байгаа билээ. Эдгээр асуудлыг шийдвэрлэх нэг гарц нь нээлттэй боловсролын нөөц эхүүд, үүний дотор монгол хэл дээр бэлтгэгдэн гарч буй АНУ-ын Хан Академийн видео хичээлүүд нь хүндрэлийг хялбар шийдэх сургалтын нэмэлт хэрэглэгдэхүүн болох боломжтой хэмээн үзэж энэ талаар судалгаа хийсэн болно. Нээлттэй боловсролын Хан Академийн сургалт дэлхий даяар хамгийн өндөр хандалттай, хамгийн өргөн хэрэглэгддэг нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартын дагуу бэлтгэгдсэнийг нь харуулж байна. Энэ нь шинэ хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад, тухайлбал өмнөх ангиудын агуулгын зөрөөг судлахад багш, сурагчдад дэмжлэг болох боломжтой юм. Сургалтын цөм хөтөлбөрийн Геометр ба Хэмжигдэхүүн, Магадлал ба Статистикийн айн хүрээнд өдөр тутмын амьдрал дахь математик хэрэглээтэй холбогдон шинээр орсон агуулгуудын хувьд багш, сурагчдад гарын авлага, сургалтын нэмэлт хэрэглэгдэхүүн хомс байгаа үед Хан Академийн видео хичээлүүд нь хялбар, түгээмэл байдлаараа багш нарын хувьд сургалтыг дэмжих хэрэгсэл, сурагчдын хувьд бие даан өөрийгөө хөгжүүлэх, эцэг, эхчүүдийн хув