Н.УЧРАЛ | Page 12

УИХ-ын СОНГУУЛИЙН 72 ДУГААР ТОЙРОГТ МОНГОЛ АРДЫН НАМААС НЭР ДЭВШИГЧ АЗ ЖАРГАЛТАЙ ХОТ НИЙСЛЭЛИЙН ХӨГЖИЛ БОДИТ БАЙДАЛ Нийслэлийн төсвийн зарлага огцом нэмэгдэж, сүүлийн 4 жилд нийт 3 их наяд 234,9 тэрбум төгрөг болжээ. Гэтэл 2012 оноос өмнөх 12 жилийн хугацаанд Улаанбаатар хотын төсвийн нийт зарлага 1 их наяд 213,7 тэрбум төгрөг байжээ. Хогны ногоон уутанд 12,7 тэрбум, рейлбусанд найм орчим тэрбум төгрөгийг үр дүнгүй зарцуулав. 2012 онтой харьцуулахад Улаанбаатар хотын бүтцийг 202-оор, орон тоог 3000 орчим, дарга нарын тоог 80 орчим хувь, ажиллагсдын цалингийн санг 24 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэв. Нийслэлийн татварыг шинээр санаачлав. 2012 онтой харьцуулахад Улаанбаатар хотын иргэд, аж ахуйн нэгжийг торгох торгууль, хүүгийн орлого хоёр дахин нэмэгджээ. Монгол Ардын Нам анх орон сууцны зээлийг зургаан хувийн хүүтэйгээр эхлүүлснийг АН найман хувь болгон нэмэгдүүлэв. ШИЛЭН ТӨСӨВ МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨС БОДИТ БАЙДАЛ ЗӨВЛӨЛДӨХ УЛААНБААТАР БИД ИНГЭЖ ШИЙДНЭ: Улаанбаатар хотын бүсчлэлийн тухай хууль батлуулж, хөгжүүлнэ. Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн улмаас хохирсон иргэдийн эрх ашгийг хамгаална. Нийслэлийн асуудлыг зөвлөлдөх ардчиллын з арчмаар шийдвэрлэж, иргэдийн оролцоог хангана. АМЬДРАХАД ТААТАЙ УЛААНБААТАР БИД ИНГЭЖ ШИЙДНЭ: Туул, Сэлбэ, Дунд голоо хамгаалах хөтөлбөр хэрэгжүүлж, голын дагуу явган болон дугуйн зам тавьж, амралт зугаалгын бүс байгуулна. Дүүрэг болгонд цэцэрлэгт хүрээлэн, хиймэл нуур, усан байгууламж барина. Томоохон хот, төв суурин газрын агаар, хөрс, усны бохирдол, орчны доройтлыг хязгаарлан зогсоож, дүүрэг бүрт хог хаягдлыг тээвэрлэх, ангилах, боловсруулах, худалдан авах цогц менежмент бий болгоно. Гэр хорооллын айл өрхүүдэд ундны усны түгээлтийг ойртуулах үүднээс 500 метр тутамд худаг гаргана. Ашиглалтын шаардлага хангахгүй хотын төвийн орон сууцыг дэс дараатай шинэчилнэ. Газар доорх болон давхар зогсоолыг хоёр дахин нэмэгдүүлнэ. ҮЙЛЧИЛГЭЭ НЬ ШУУРХАЙ УЛААНБААТАР БИД ИНГЭЖ ШИЙДНЭ: Нийслэлийн бүх үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлнэ. Иргэд эмнэлэгт үзүүлэх дугаараа цахим хэлбэрээр гэрээсээ авч, дугаарлах шаардлагагүй болно. Нийслэлийн хороо бүрийг хүүхдийн цэцэрлэг, биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн талбайтай болно. АГААР НЬ ЦЭВЭРХЭН УЛААНБААТАР БИД ИНГЭЖ ШИЙДНЭ: Гэр хороолол дахь амины орон сууцыг /хашаа, байшинг/ ипотекийн зээлд хамруулна. Өмчилсөн газартаа дулаан, цэвэр, бохир усны системтэй, амины тохилог орон сууц барих төсөл, хөтөлбөрийг бүхий л талаар дэмжинэ. Түрээсийн орон сууцыг нэмэгдүүлэх арга хэмжээ авна. Хот, аймгуудын гэр хороололд хийн түлшний хангамж болон хэрэглээг нэмэгдүүлж, “Эко хот” хөтөлбөр хэрэгжүүлэх замаар агаарын бохирдлыг бууруулна. Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийн технологийг шинэчилнэ. Эрх баригчид 2012 оноос хойш Монгол улсыг таван төсөвтэй болгож, татвар төлөгчдийн мөнгийг хуулиас гадуур хяналтгүй зарцуулах бодлого хэрэгжүүлэв. Улсын нэгдсэн төсвийн орлого сүүлийн 3 жил дараалан 1 их наяд гаруй төгрөгөөр тасарч, төсвөө жилд 2-3 удаа тодотгодог боллоо. Төрийн ажил үйлчилгээ гүйцэтгэсэн олон мянган иргэд, аж хуйн нэгжид санхүүжилтийг цаг тухайд нь олгохгүй хохироосоор байна. БИД ИНГЭЖ ШИЙДНЭ: Өндөр хүүтэй зээл авахаас татгалзана. Төсвийн үр ашиггүй, тансаглалын зардлыг танаж, хэмнэлтийг горимд шилжүүлнэ. Төсвийн нэгдмэл байдлыг ханган, төсвөөс гадуурх санхүүжилтийг зогсооно. Монголбанкны хэрэгжүүлсэн “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр, Хөгжлийн банкны “Чингис”, “Самурай” бонд болон бусад зээлийн зарцуулалтыг дүгнэж, зориулалт бусаар ашигласан, хугацаа хэтэрсэн зээлийг буцаан төлүүлнэ. Төрийн ажлыг гүйцэтгээд санхүүжилтээ авч чадахгүй байгаа аж ахуйн нэгжүүдэд мөнгийг нь олгоно. НЭР ДЭВШИГЧ Н.УЧРАЛЫН СОНГУУЛИЙН ШТАБ 12