3
УИХ-ын СОНГУУЛИЙН 72 ДУГААР ТОЙРОГТ МОНГОЛ АРДЫН НАМААС НЭР ДЭВШИГЧ
FDI Percentage
( 6.00)
( 5.00)
( 4.00)
0.32 % 0.37 % 0.50 % 0.71 % 0.80 % 1.03 % 4.99 % 4.40 % 2.29 % 0.41 %
86,36 %
УИХ-ын гишүүн Н. ЭНХБОЛД:
|
( 3.00)
( 2.00)
( 1.00)
.
( 2.00)
|
2005 |
15,85 %
36,23 %
41,80 %
13,01 %
28,06 %
-11,82 %
47,95 %
-82,31 %
2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014
|
Монгол улс газрын хэвлийдээ хангалттай баялагтай ч сайхан амьдарч чадахгүй байна гэж шүүмжилдэг. Хэдийгээр баялагтай ч баялагийг амьдралд хэрэгжүүлэх гол хүчин зүйл нь хүн, хүний боловсрол билээ. Н. Учралын хувьд энэ тал дээр өөрийгөө маш сайн дайчилж дэлхийн боловсрол эзэмшсэн хүн. Үүнээс гадна цаашдаа монгол боловсролыг дэлхийн стандарт болгох хэмжээнд ажиллаж байгаа залуу. Энэ баялагийг түгээн дэлгэрүүлэх их үйлсэд зүтгэж яваа, залуу улс төрч Н. Учралыг сонгогчид маань дэмжээрэй гэж би хувиасаа уриалж байна. |
БИДНИЙ ХӨГЖЛИЙН ГАРЦ БОЛ ҮЙЛДВЭРЖИЛТ
Монгол улсын хөгжлийн гарц бол гадаад орчноос бүрэн хамааралтай эдийн засаг бус үйлдвэрлэгч орон болж өөрсдийн харьцангуй давуу талыг тодорхойлох явдал юм. Монгол улсын ДНБ-д эзлэх салбаруудыг авч үзвэл ХАА, уул уурхайн салбар улсын хөгжлийн ирээдүй болох нь тодорхой харагддаг. Бид энэхүү давуу талаа хэрхэн ашиглаж, яаж хөгжих вэ? гэдэг асуудал харин хамгийн чухал. Давуу, сул талаа ч сайн тооцоолох учиртай. Өөрөөр хэлбэл, бид юу үйлдвэрлэж, дэлхийд юугаараа өрсөлдөх вэ? гэдгээ тодорхойлох хэрэгтэй байна. Өнөөдөр нийт экспортын 3 хувь нь боловсруулсан бүтээгдэхүүн, түүний 2 хувь нь уул уурхайн боловсруулсан бүтээгдэхүүн, 1 хувь нь хүнсний болон ноос, ноолууран бүтээгдэхүүн эзэлж байгаа нь бид хэрэглэгч улс болохыг харуулж байна. Тиймээс бид юуны өмнө түүхий эд дээр суурилсан экспортыг хөгжүүлэх зорилт тавих хэрэгтэй. Манай улсын эдийн засаг бүхэлдээ 4 нэр төрлийн түүхий эд дээр тогтож байгаа гэж хэлэхэд хилсдэхгүй. Тиймээс дээрх 4 төрлийн түүхий эдэд түшиглэсэн үйлдвэрийг хөгжүүлж, боловсруулсан бүтээгдэхүүн экспортлох нь бидний давуу боломж юм.
ТӨСВИЙН БОДЛОГО ЗӨВ, ХЭМНЭЛТТЭЙ БАЙЖ ЭДИЙН ЗАСГИЙН ЭМЗЭГ БАЙДЛААС ГАРНА.
Нөгөө талаар бид төсвийн зөв бодлого баримтлах хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд Ардчилсан нам засаг барьсан жилүүдэд төсвийг 70 хувиар тэлж, ДНБний 80,5 хувьтай тэнцэх хэмжээний өр зээл тавьсан байна. Тухайлбал, 2017 оны 03-р сараас Монгол улс 600 сая ам. долларын өр төлнө. 2016 оноос 2,6 их наяд, түүний 948 тэрбум нь зөвхөн хүүний төлбөрт төлөгдөж байна. Монгол улсын иргэн бүр 17 сая төгрөгний өртэй байгаа зэргээс үзвэл бид төсвийн бодлогоо оновчтой болгож бүсээ чангалахгүй бол дампуурал хаяанд иржээ. Шинхуа агентлаг Монгол улсыг 2017 оны 4 дүгээр сард дампуурах эрсдэлтэй гэж үзсэн нь хөөрөгдсөн судалгаа биш бөгөөд 2017 оны 03 дугаар сарын 21-нд төлөх зээлийн төлбөрийг төлж чадахгүй гэсэн урьдчилсан таамаглал болов уу. Тиймээс бид ойрын 2 жилийн хугацаанд өр төлбөрийн асуудлаа нэн яаралтай шийдэх хэрэгтэй байна.
БАЛТЫН УЛС ОРНУУДЫН ТУРШЛАГА БА БИДНИЙ ГАРЦ
Хойд Европ, Балтын тэнгисийн зүүн эрэгт байрлах 6.2 сая орчим хүн амтай, 175,116 ам км газар нутагтай Латви, Литва, Эстони улсуудын эдийн засгийн өсөлт, хөгжил сүүлийн жилүүдэд дэлхий нийтийн анхаарлыг татаж байна.
2008 оны эдийн засгийн хямралд хамгийн ихээр өртөж дотоодын нийт бүтээгдэхүүн( ДНБ) нь 30 хүртэл хувиар унаж байсан Балтын орнууд хямралын эсрэг хэмнэлтийн бодлого баримтлан, эдийн засгийн төсвийг хэмнэх бодлогоо улам гүнзгийрүүлж, гадаадын хөрөнгө оруулалт, экспортоо нэмэгдүүлж чадсанаар ДНБ нь жил ирэх бүр өсч 2011 онд 8,3 хувьд хүрчээ. Heritage Foundation-аас жил бүр гаргадаг Эдийн засгийн эрх чөлөөний индексээр Эстони улс дэлхийд 8, Литва 15, Латви 37-р байранд бичигдэж гайхамшигтай амжилтаа тунхаглаж байна.
МАН гадаад орнуудын хөгжлийн туршлагыг судлан, өөрийн орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд бодит дүгнэлт хийсэн, шинжлэх ухааны үндэслэлтэй мөрийн хөтөлбөр боловсруулан энэ удаагийн сонгуульд оролцож байна. Тодруулбал,“ Монгол экспорт” хөтөлбөр нь экспортод тулгуурласан үйлдвэржилтийн бодлого баримтлах, төсвийн хэмнэлт болон бүсийн нэмэгдлийн хууль, ач санах хуулиуд нь төсвийг бодлогыг сайжруулж, улмаар эдийн засгийн бүтцийг эрүүлжүүлэн, бүтцийг нь оновчтой болгох бодлого дээр суурилсан болно.
БИД ЗҮТГЭНЭ ХАМТДАА ХӨГЖИНӨ!
УИХ-ын сонгуулийн 72-р тойрогт нэр дэвшигч Ням-Осорын УЧРАЛ
УИХ-ын гишүүн Х. Оюунхорол:
Мянганы залуучуудын төлөө бид юу хийх ёстой вэ гэдэг дээр Монголын төрийн бодлогыг чиглүүлэхэд манай намаас УИХ-д нэр дэвшиж байгаа Н. Учрал тэргүүтэй олон залуучууд хариулт нь болох учиртай. Өөрөөр хэлбэл боловсролыг удирдан чиглүүлж ололт амжилтанд хүрсэн арвин дадлага туршлагатай, манай намын Н. Учрал тэргүүтэй гишүүд Монголын залууст тулгамддаг олон асуудлыг шийдэх гарц гаргалгаа болж чадна. Тийм учраас Н. Учралыг сонгогч олон нь дэмжиж төр, ард түмний гүүрээ болгоно гэдэгт итгэл дүүрэн байна.
УИХ-ын гишүүн Ж. ЭНХБАЯР:
Энэ удаагийн сонгуульд нэг талаасаа нийгмийн захиалга шинэ залуу үеийг сонгохыг шаардсан. Нөгөө талаас манай намын дэлхийд өрсөлдөхүйц өндөр боловсролтой залуучуудын бас нэгэн шинэ үе төрөн гарч ирж байна. Үүний нэг нь манай доктор, профессор Н. Учрал юм. Н. Учрал бол өнөөгийн залуусын үлгэрлэн дагах ёстой, манлайлагчдын нэгээр зүй ёсоор нэрлэгдэх хүн гэж би боддог.
УИХ-ын гишүүн Су. Батболд:
Манай намаас УИХ-д нэр дэвшиж байгаа 76 хүнээ ахмад, дунд, залуу үеийн төлөөллөөс шигшиж байгаад дэвшүүлсэн. Залуучуудын хувьд хэн нь ч дэлхийн боловсролыг эзэмшсэн, сонгогчдын итгэлийг даах хэмжээний хүмүүс гэж харж байгаа. Ялангуяа би Н. Учралыг онцолмоор байна, их эрч хүч, хийе бүтээе гэсэн асар их хүсэл тэмүүлэл байгаа нь харагддаг. Сонгогч олныхоо итгэлийг даагаад явах бүрэн чадвартай хүнийг дэвшүүлсэнд баярлан дэмжиж байна.
НЭР ДЭВШИГЧ Н. УЧРАЛЫН СОНГУУЛИЙН ШТАБ