Test Drive | Página 5
Жимс ногоо зөндөө иддэг, витамин уудаг мөртөө
Е, Д витаминээр байнга дутагддаг хүмүүсийг ч олноор нь
мэднэ. Яагаад гэвэл өөх тос хэрэглэдэггүй учраас өөх тосонд
уусч байж хүний биед шингэдэг эдгээр витаминаар дутагддаг
юм. Ер нь өөх тос олон төрлийн амин дэмийг бие махбодод
шингээхэд тусалдаг.
Нүдний хараа нь муудаж, нүд нь хуурайшиж аргаад зовдог
хүмүүстэй ч учирч байсан. Эм зүйч болсных, мэргэжлийн
улмаас л өвчтэй хүмүүстэй их таарах юм даа. Яагаад гэвэл
нүдний хараанд тустай, бас нүдний торлогийг тослох үүрэгт
нэмэр болдог витамин А, лютеин гээд бодис зөвхөн тосонд
л уусч байж хүний эд эсэд шингэдэг юм.
Сайн муу өөх гэж бас байнаа?
Тийм ээ, байна. Сайн хэмээх өөх тосонд нь тосны ханаагүй
хүчил их байна. Холестриныг цуснаас элэг рүү зө