Test Drive | Seite 4
Гурван цагаан "хор" гэж давс, өөх тос, чихэр гэдгийг та бид хэнээр ч хэлүүлэлтгүй мэднэ. Харин би
эм зүйч хүн болохоороо хор болох уу эм болох уу гэдэг нь тунгаасаа хамаарна гээд хор гэдэг үгийг
нь дахиад л хаалтанд бичлээ.
Амьдрахын тулд бидэнд эрч хүч буюу илчлэг хэрэгтэй. Бид өдөрт хоол хүнснээс авах илчлэгийнхээ 50
хувийг нүүрс уснаас, 20 хувийг уурагнаас, 30 хувийг өөх тосноос авч байх нь хамгийн зохистой гэж үздэг.
Гурван цагаан
“хор”-ын нэг өөх
Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана
Энэ бол мэдээж өөх тос амаар нь гулгиж байгаа,хэтрүүлж хэрэглэсэн
хүний үг. Хэмжээнээс нь хэтрүүлж идээд шөнөжин зүдэрч хоносон хүнээс
гарсан үг. Тийм ээ, хэтрүүлж хэрэглэвэл гүйлгэх төдийгүй олон өвчнийг
даллан дуудна аа.
Амьтны гаралтай өөх тос хэтрүүлж хэрэглэснээс улбаалан хүний цусан
дахь холестриний хэмжээ нэмэгдэж зүрх судасны өвчин, тухайлбал
артерийн даралт ихсэх, цаашлаад тархинд цус харвах, зүрхний шигдээс
үүсэх гол шалтгаан болно. Өөрөөр хэлвэл өөх тос хэтрүүлж хэрэглэснээс
үүссэн холестрол тархи, зүрхний судсыг бөглөж байна гэсэн үг юм.
Мөн хэт таргалж түүнээс шалтгаалах олон өвчний нөхцлийг бүрдүүлнэ.
Гэдсээрээ таргалах нь чихрийн шижингээр өвдөх магадлалыг хэд дахин
нэмэгдүүлдэг болохыг мэдэхэд илүүдэхгүй байхаа.
Өөх тос хэтрүүлж хэрэглэдэг хүмүүсийн цөсний хүүдий үрэвсэж, цөсний
чулуугаа хагалгаа хийлгэж авхуулах нь тун элбэг.
Өөх өгөөгүй хүнтэй ч өглөө
босоод заргалдана.
Харин энэ бол өөх тосоор дутсан хүний
үг.Хэмжээ нь дутвал бас л зовлон, бас л өвчин.
Би огт өөх тос хэрэглэдэггүй мөртөө цөс нь
байнга өвдөж, цөсний чулуугаа авахуулсан
туранхай чөргөр олон бүсгүйтэй тааралдаж
байсан даа. Юу гэхээр хүний биед цөс ялгарч
л байдаг. Цөс өөх тос задлах зориулалттай
болохоор ялгарчихаад цөсний хүүдийд гарах
цагаа хүлээгээд байж байдаг, гэтэл эзэн нь өөх
тос хэрэглэхгүй болохоор тэндээ удаж эцэстээ
хатуурч цөсний чулуу үүсэх үндсэн шалтгааны
нэг болж байгаа юм.