Ganchimeg Erdenebayar Сэтгүүл | Page 3
захидал
ОХИНДОО ХЭЛЭХ
ААВЫН ЗАХИАС
Аав: Ө.Эрдэнэбаяр
Миний охин аавдаа ганцхан эрдэнэ минь юм шүү. Охиноо би сүүдрээс ч нууж хайрлаж
өсгөн, өдий зэрэгт хүргэлээ. Аав нь охиндоо ямар их хайртай, хэчнээн их итгэдгийг чи
мэднэ. Чиний гэрэл гэгээтэй сайхан хүсэл тэмүүлэл, эцэг эх, ах дүүсээ гэх надин чанар,
хэзээ ч шантардаггүй хөдөлмөрч зан чинь аавд нь ийм итгэл төрүүлсэн юм шүү охин минь.
Тэгвэл одоо чамд МАН гэдэг Монголын ард түмнийг олон арван жил удирдаж, сайн сайхан
үйлсээрээ манлайлан ирсэн улс төрийн хүчин “ИТГЭЛ” хүлээлгэж Баянзүрх дүүргийн
7-р хороонд илгээжээ. Нэгэнт чамд итгэх итгэл гэр бүл, ажлын газрынхан, найз нөхдийн
хүрээнээс хальж байгаа болохоор захиж хэлэх үг аавд нь байна.
Ах дүүс бидэнд өвлөгдөж ирсэн амьдралын туршдаа дагаж мөрдөж явдаг нэг зарчим байдаг
тэр бол “ИТГЭЛ” гэдэг тавхан үсэгтэй үг гэдгийг чи сайн мэднэ. Бидний эрхэлдэг компани
аж аху