Flash33.pdf May.6.2014 | Page 34

гэх мэт засвар хийх боломжтой. Цоожны дvрсний дагуу харгалзах давхаргын цэг дээр дарвал зөвхөн тухайн давхаргыг тvгжинэ. Давхарга дээр vvссэн цоожны дvрс дээр дарвал давхарга дээр байгаа объект, тvvний хөдөлгөөнд засвар хийх боломжтой болно. Show All Layers as Outlines - Давхарга дээр зурсан дvрсний хvрээг харуулах Давхарга бvрт өөр өөр өнгийн хvрээ шугамтай байх ба уг дvрс дээр дарвал бvх давхарга дээр байгаа дvрсний хvрээ шугамыг харуулна. Уг дvрсний дагуу харгалзах давхаргын дөрвөлжин дvрс дээр дарвал тухайн давхарга дээр байгаа объктын хvрээ шугамыг харуулна. Guide layer Guide layer нь нэг болон өөр өөр давхарга дээр байгаа объектуудыг зэрэгцvvлэх, зурах явцад баримжаа авах боломжийг олгоно. Grid шугамнаас ялгаатай нь дурын дvрс, объектыг (grid шугмын оронд) оруулан дурын байрлалд байрлуулж болдог . Guide Layer-ийг оруулахдаа Add Motion Guide товчлуурыг даран оруулна. Энэ тохиолдолд идэвхитэй байгаа давхрагын дээр шинэ Guide Layer орно. Тухайн Guide layer дээр байгаа оъектыг хөдөлгөөнд оруулж болно. Ингэснээр бусад давхарга дээр vvсгэж буй хөдөлгөөний зvй зохицлыг зөв олоход туслах ач холбогдолтой. Хөдөлгөөнийг эцсийн байдлаар хөрвvvлэн гаргахад Guide Layer дээр байгаа объект харагдахгvй. Цагийн шугам дээр хэдэн ч Guide Layer, мөн нэг Guide Layer-ийн доор хэдэн ч давхарга оруулж болно. Давхаргыг чирэх замаар Guide Layer-ийн гадна болон дотор оруулж болно. Motion Guide Дээр дурьдсан зорилгоор Guide Layer-ийг ашиглахаас гадна Symbol-ийг тодорхой зам мөрийг дагах хөдөлгөөнд ашиглахад тvлхvv хэрэглэнэ. Жишээ нь: тойргоор хөдлөх хөдөлгөөн, наймын тоо дагуу эргэлдэх хөдөлгөөн гэх мэт Эдгээрийг хийхэд тухайн Symbol ямар замаар яаж явахыг тодорхойлсон замыг заавал зурах хэрэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл Guide Layer дээр зурсан зам нь тухайн дvрсний хөтөч болж, уг замын дагуу Symbol хөдөлгөөнөө vргэлжлvvлнэ гэсэн vг. Замыг зурахдаа Line, Oval, Rectangle, Pencil Tool гэх мэт зурах хэрэгслэлvvдийн алийг нь ч хэрэглэж болно. Анхаарах гол зvйл нь зам бvхий Tween нь Guide Layer дээр, тvvнийг даган хөдлөх Symbol нь Guide Layer-т багтаж буй дэд давхарга дээр байрлана. Motion Guide-ийг ашиглан тойргоор хөдлөх хөдөлгөөн хийцгээе. Үvнийг хийхийн тулд: 1. Ажлын талбарт хөдөлгөөн хийгдэх дvрсээ зурна. Жишээ болгон дугуй дvрс зур 34