Flash33.pdf May.6.2014 | Page 33
Insert Layer - Шинэ давхарга оруулах
Уг дvрс дээр нэг дарсан тохиолдолд идэвхитэй байгаа давхаргын дээр нь шинэ давхарга нэмэгдэнэ. Оруулсан дарааллаар давхарга эрэмбэлэгдэх ба
нэр дээр хос даралт хийснээр тухайн давхаргад нэр өгч болно.
Давхаргыг мөн дараах аргаар оруулж болно.
1. Insert цэснээс Layer-ийг сонгоно,
2. Тухайн давхарга дээр хулганы баруун товчлуурыг даран Insert Layer командыг сонгоно.
Add Motion Guide - Motion Guide оруулах
Энэ командыг ашиглан өөр өөр давхарга дээр байгаа нэг буюу буюу тvvнээс дээш хөдөлгөөнийг нэгтгэн цогц хөдөлгөөнийг бvтээдэг. Жишээ нь:
тухайн Symbol тойргоор хөдлөх гэх мэт. Энэ талаар дараагийн хичээл дээр дэлгэрэнгvй vзнэ.
Insert layer Folder - Давхаргад хавтас (Folder) оруулах
Давхаргыг бvлэглэн ангилж нэг болон хэд хэдээр нь хавтаст хийж болно. Уг дvрс дээр дарахаас гадна
1. Insert цэснээс Layer Folder командыг сонгоно,
2. Давхарга дээр баруун товчлуурыг даран Insert Folder командыг сонгон шинэ хавтас оруулж болно.
Давхаргад хавтас оруулах нь олон давхаргатай ажиллаж байгаа тохиолдолд давхаргуудыг нуух, цоожлохоос гадна эмх цэгцтэй харагдуулдаг.
Давхарга дээр баруун товчлуурыг дарсан хэвээр нь чирэн хавтаст хийнэ. Олон давхарга нэг хавтаст байгаа бол хавтасыг хааж, нээж болно. Хавтсыг
хаахдаа хавтас дээр болон тvvний доторх давхаргуудын аль нэгийг идэвхижvvлэн
1. Хулганы баруун товчлуур дээр даран нээгдэх цэснээс Collapse Folder командыг сонгоно,
2. Insert цэснээс Collapse Folder командыг сонгоно.
Хавтсыг нээхдээ тухайн хавтсыг идэвхижvvлэн
1. Хулганы баруун товчлуур дээр даран нээгдэх цэснээс Expand Folder командыг сонгоно,
2. Insert цэснээс Expand Folder командыг сонгоно.
Хэрэв олон хавтастай ажиллаж буй бол Collapse All Folder болон Expand All Folder командыг сонгоно. Мөн хавтас дотор дэд хавтас vvсгэх
боломжтой.
Delete layer - Давхаргыг устгах
Энэ дvрс дээр дарснаар идэвхитэй давхарга болон хавтсыг (хавтас дотор байгаа бvх давхаргуудын хамт) устгана.
Мөн давхарга болон хавтсыг устгахдаа идэвхитэй давхарга болон хавтас дээр хулганы баруун товчлуурыг даран Delete Layer болон Delete Folder
командыг